20 төрлийн дугуйлан, секцээс сурагчид өөрсдөө сонгон хичээллэнэ
Сакура дунд сургууль бол боловсролын салбарт хэдийнэ танигдсан, эрэлт хэрэгцээ ихтэй, рейтинг өндөртэй сургууль. Тус сургууль дэлхийд соёл хийгээд боловсролын системийн тогтолцоо, чанартай сургалтаараа ялгардаг Япон улсын жишгээр сургалтаа явуулдаг гэдгээрээ онцлог.
Түүх сөхвөл, 20 жилийн зузаан намтартай боловсролын байгууллага.
Онцлох хөтөлбөрүүдээс нь дурдвал
Математик, Англи хэл, Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Англи хэлний олон улсын "Grape seed" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сургуулийнхаа дэргэд Өдөр өнжүүлэх бүлгийг үнэ төлбөргүй хичээллүүлдэг. Гадаад хэлийг тухайн хэлний орчинд нь сургахын тулд тус сургууль зуны болон өвлийн хэлний дадлагын хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж, сурагчдаа Япон руу аялуулдаг зэрэг олон боломжит хөтөлбөрийг сурагчдадаа санал болгодог.
Тэрчлэн сурлагын амжилтаараа тэргүүлсэн сурагчдаа Япон улсад 100 хувь тэтгэлгээр суралцуулдаг төдийгүй олон улсад магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын ахлах сургуулийн дипломтой төгсөх хөтөлбөрийг 2018 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн зэрэг гайхалтай туршлага тус сургуульд бий.
Мөн эцэг эхчүүдийн болон сурагчдын хамгийн ихээр сонирхдог зүйл болох хичээлээс гадуур сурагчдыг хөгжүүлэх сонгон, секц өргөн сонголттой. Тухайлбал, 20 төрлийн дугуйлан, секцээс сурагчид өөрсдөө сонгож болох ба дор хаяж 2-3 дугуйланд хамрагдах бүрэн боломжтой байдаг.
Япон улсын бүх сургуулиуд хоолны цагтай. Яг үүний адил Сакура сургууль ч өглөөний цай, өдрийн хоол, үдийн цайгаар үйлчилдэг. Төлбөр нь 1500-5500₮.
Үүнээс гадна, онцлохгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь тус сургуулийн сургалтын орчин, кампус юм. Туул голын эрэг дээр цэвэр агаар, ногоон бүсэд байрлалтайгаас гадна сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулийн автобусаар үйлчилдэг. Автобус нь ойролцоох хотхоны сурагчдад үнэ төлбөргүй бол бүсчлэлээсээ хамааран жилийн 450,000-750,000 төгрөгийн төлбөртэй.
8955 8955 |
|
Вэб сайтруу зочлох | |
Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам 306, Яармаг, Хүннү Моллын зүүн талд, Сакура Сургууль |