GOLD'S GYM
ТАНИЛЦУУЛГА :
Gold’s Gym нь 1965 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн дэлхийд танигдсан фитнесс юм. Тухайн үед бодибилдингийн мастер гэх JOE GOLD Venice, California, USA-д хамгийн анхны салбарыг нээсэн билээ.1977 оноос эхлэн олон улсын анхаарлын төвд маш эрчимтэйгээр орохоор болсон, хамгийн том шалтгаан нь Arnold Schwarzenegger ба Lou Ferrigno нарын гол дүрийг бүтээсэн "PUMPING IRON" хэмээх бодибилдингийн баримтат кино юм. 1980 оноос эхлэн Hollywood одод ба мэргэжлийн тамирчид ихээр нэгдэх болсон, тэр үес эхлэн дэлхий даяар салбараа нээж эхлэсэн.Өнөөдрийн байдлаар 3 сая гаран гишүүдтэй дэлхийн хэмжээний фитнесс төв болжээ.
Та бидний чих тавин хүлээж байсан дэлхийн хамгийн том фитнессийн сүлжээ Gold’s Gym-н 715 дахь салбар Улаанбаатарт нээгдэж, үйлчлүүлэгчдээ хүлээн аваад хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдөр бид Холливудын оддын төгс бие бялдар, эрч хүчийг кинон дээрээс л хардаг байсан цаг хэдийн ард хоцорч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж өөрийгөө цоо шинээр мэдрэх боломжтой боллоо. Хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй, олон улсын стандартын дагуу тусгайлан бэлтгэгдсэн орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч нар зөвхөн таны хүсэл, биеийн онцлогт тохирсон ганцаарчилсан хичээлийг тулж заах бөгөөд итгэмээргүй богино хугацаанд өндөр үр дүнг мэдрүүлэхээр амлаж байна.
Орчин үеийн хит хөгжмийн хэмнэлд, шилдэг багш нараар, хамгийн шалгарсан хөдөлгөөнүүдийг хийж, өөрийн эрч хүчийг шинээр мэдэрч, жингээ хасан эрүүл мэнд, гоо сайхан ,залуу нас, уян хатан байдлаа нэмэгдүүлэхийг хүсэгчдэд Les Mills төгс зохицно.
7711 1111 |
|
Вэб сайтруу зочлох | |
БЗД, 26-р хороо, Хүннүгийн гудамж Их Монгол төвийн 2 давхар |