ЭНКАНТО СПОРТ ЦОГЦОЛБОР

ЭНКАНТО СПОРТ ЦОГЦОЛБОР

ТАНИЛЦУУЛГА :

Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх бүхий л боломжийг дээд зэрэглэлийн орчин, бодит мэдрэмжинд хүргэсэн, Дэлхийн нэр хүндтэй спорт цогцолборуудын жишигт хүрсэн Монголдоо анхдагч хамгийн том иж бүрэн “Энканто” спорт цогцолборыг танилцуулж байгаадаа таатай байна. Энэ бол их хотын хөл хөдөлгөөнөөс түр амсхийх, алжаалаа тайлж спортоор хичээллэх таны шинэ орон зай юм. Таны эрүүл үнэ цэнэтэй амьдралын төлөө сүндэрлэн боссон “Энканто” спорт цогцолборт тавтай морилно уу. ”Энканто” спорт цогцолбор нь нийт 8000 м2 талбай бүхий 11 давхараас бүрдэх ба спорт цогцолборын 8-р давхарт байрлах TECHNOGYM –н ухаалаг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон буюу Фитнесс клуб, 9-р давхарт байрлах SWIMMING POOL усан бассейн нээгдээд удаагүй байгаа билээ. Бид энэ удаад 5, 6, 7- р давхаруудад байрлах SAUNA & SPA үүд хаалгаа нээсэн таатай мэдээг дуулгаж байна. Интерьерийн цоо шинэ төгс шийдэл бүхий цэвэр цэмцгэр орчинд ажлаалаа тайлах  тав тухтай орчин таныг хүлээж байна.

                                                                                        ФИТНЕСС

                               

                               

                               

                               

                                                                               УСАН БАССЕЙН

                               

                               

                               

Эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн “ЭНКАНТО” СПОРТ ЦОГЦОЛБОРТ Та бүхнийг урьж байна.

 

Холбоо барих мэдээлэл

7707 2244

Вэб сайтруу зочлох
Их тэнгэр явах замд “Оргил” худалдааны төвтэй Энканто таун хотхонд байрлах Энканто спорт цогцолбор /Орчлон Олон улсын сургуулийн зүүн талд/

Facebook хуудас

Холбоотой байгууллага