"Тэрэлж Боардинг" олон улсын сургууль

"Тэрэлж Боардинг" олон улсын сургууль

“Тэрэлж Боардинг” олон улсын сургууль нь Рояаль академийн дэргэд үүсгэн байгуулагдсан Монголын анхны эко кампусын орчинд сургалтаа зохион байгуулах боардинг сургууль юм. Рояаль Академи нь хурдацтай хөгжиж буй Монголын нийгэмд чанартай боловсролыг англи хэл дээр эзэмшүүлэхээр 2010 онд үүсгэн байгуулагдсан Их Британид магадлан итгэмжлэгдсэн академи бөгөөд Рояаль академийн дэргэд дээд сургууль, консалтинг төв, инновацийн төв, сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж байна.

2018 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлж Кембриджийн хөтөлбөрийн дагуу, байгалийн цэвэр агаарт суралцах орчныг бүрэн хангасан эко кампуст сургалтын үйл ажиллагааг явуулах “Тэрэлж Боардинг" олон улсын сургуулийг нээж элсэлтээ авч эхлээд байна. 11 наснаас буюу дунд сургуулийн 6-р ангиас 12-р ангиуддаа сурагчдыг бүртгэж авах ба долоо хоног бүрийн Даваа гарагт сургуулийн автобусаар сургуульдаа очин Баасан гараг бүрийн орой гэртээ автобусаар хүргүүлэн ирэх юм.

Таны хүүхэд эрүүл аюулгүй орчинд, үе тэнгийнхний хамт суралцсанаар зусланд амрангаа суралцаж бие дааж амьдрах чадварыг сурч амьдрах ухааны сургалт, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлангуудад хамрагдан шинэ үеийн шилдэг мэргэжилтэн болон бэлтгэгдэнэ.

Манай сургалтын хөтөлбөр нь үндэсний хөтөлбөрт түшиглэхээс гадна нэмэлтээр сурагчдын сурах сэдлийг төрүүлж нийгмийн амьдралд бэлтгэх зорилгод түшиглэсэн чанарын баталгаажуулалтыг бүрэн хангасан Кембриджийн хөтөлбөр болон DIGI хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Кембриджийн хөтөлбөр нь өргөн хүрээний өндөр төвшний боловсролыг суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагын цогц чадамжид тулгуурлан суралцагчдад олгон төгсөгчдийг Дэлхийн их, дээд сургуулиудад элсэлтийн шалгалтгүй орох боломжийг нээж өгдгөөрөө онцлогтой. Үүнээс гадна бид Англи улсын Манчестер хотод төвтэй үндэсний тооцооллын буюу дижитал сэтгэлгээг бий болгох NCC боловсролын байгууллагын DIGI хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Та бүхэн сургуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Terelj Boarding School /Кембриджийн хөтөлбөр бүхий бүрэн дунд сургууль/ фэйсбүүк хуудаснаас болон албан ёсны вэб сайтаас аваарай. 

 

Холбоо барих мэдээлэл

98983134

Вэб сайтруу зочлох
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, Горхийн баруун салаа, Орог ямаатын зам "ТЭРЭЛЖ БОАРДИНГ СУРГУУЛЬ"-ийн эко кампус

Facebook хуудас