“Хил хязгааргүй боловсрол” сургалтын төв

“Хил хязгааргүй боловсрол” сургалтын төв

Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг...

“Boundless Edu” сургалтын төв нь англи хэлний “Ном хөтөлбөр”, “Кино хөтөлбөр”, “Speaking club” гэсэн гурвалсан хөтөлбөрийг хэрэгжүүлж, суралцагчдадаа хамгийн хямд үнийг санал болгодог билээ.

Гурвалсан хөтөлбөрт хамрагдсанаар англи хэлээр дагнасан орчинд суралцаж, богино хугацаанд түвшнээ ахиулж, англи хэлээр чөлөөтэй ярьж, илтгэл тавьж, өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг болох юм. Мөн англи хэлийг бие даан сурах арга барил эзэмшиж, TOEFL, iLETS-ийн шалгалтад хэрэглэгддэг үгсээр үгийн сангаа баяжуулах давуу талтай.

Тус төв нь түвшин харгалзахгүй сургадагаараа онцлогтой. Түвшин харгалзахгүй сургадаг учир нь, англи хэлний дүрмийг амьдралд хэрэглэгддэг өргөн хэрэглээний үг, өгүүлбэрээр жишээ аван тайлбарладаг ба хэт их дүрмээр нүдэхгүй байх нь анхлан суралцагчдад хэл сурахад сурахад дөхөм болдог.

Түүнчлэн  англи хэлийг богино хугацаанд үр дүнтэй сурахын тулд тухайн хэл дээр дуу сонсох, кино үзэх, найзууд болон гэрийнхэнтэйгээ харилцахдаа англиар ярих эсвэл англи хэлээр харилцдаг хамтарч, найзтай болох нь чухал байдаг. Тиймээс “Boundless Edu” сургалтын төв “Ангидаа ч, гэртээ ч ямагт англиар яръя” дүрмийг баримталж, сургалтаа голчлон дуу шүлэг сурах, орчуулах, кино үзэж, түүнийгээ орчуулж ярилцах, хөгжөөнт тоглоом тоглох, явган аялал хийх, гадаад багш урьж, харилцан ярилцах, англи хэл дээр ном унших, орчуулах зэргээр явуулж, ахисан түвшний чадваруудыг суралцагчдадаа эзэмшүүлдэг юм.

Мөн үзсэн кино, уншсан ном, англи хэлний дүрмийн болон хэл сурах гарын авлагыг үнэ төлбөргүй тарааж өгдөг. Ингэснээр суралцагчид гэртээ очиж, өдөр үзсэн хичээлээ болон давтан үзэж, хэл сурах орчноо өөртөө бүрдүүлж чаддаг.

Ер нь хэл сурахаар хичээллэж, түүнийгээ үр дүнтэй болгохыг хүсч байгаа бол юуны өмнө хичээл дээр үзсэн хичээлээ амьдрал дээр ашиглаж, гэртээ давтажж, өөртөө хоногшуулах нь чухал. Ялангуяа интернэт орчин хөгжсөн энэ цаг үед гар утсан дээрээ “youtube”-ээс хүссэн хичээл, дүрэм, шинэ үгээ татаж аваад бие даан сурах хэрэгтэй. Үүнээс гадна дээр хэлсэнчлэн кино үзэх, дуу сонсохдоо англи хэл дээр үзэхээ мартаж болохгүй.

Сургалтын төвийн онцлог:

  • Анги дүүргэлтийг 8-12 хүнээр бүрдүүлдэг тул багш нар суралцагч бүртэй тулж ажиллах боломжтой. Энэ нь сургалтын үр дүнд сайнаар нөлөөлдөг.
  • Монгол Улсын их дээд сургуульд 16 болон түүнээс дээш жил ажилласан, гадаад хэлний сургалтыг орчин үеийн дэвшилтэт аргаар заах Америк, Монгол багш нартай.

  • Байгууллагуудтай гэрээ байгуулж, сургалт явуулдаг. Хамтын ажиллагаа, хугацаа зэргийг харгалзаж, хамгийн хямд үнээр сургалт явуулдаг.
  • Хүүхдийн боловсролыг дэмжиж, хамгийн хямд төлбөрийг санал болгодог.
  • Гурав ба түүнээс дээш хугацаагаар сурах тохиолдолд төлбөрийг 30-40 хувиар хөнгөлдөг
  • Сургалтын орчин тохилог, материаллаг баазаар бүрэн хангагдсан

“Boundless edu” сургалтын төв нь 2017 оны есдүгээр сарын шинэ элсэлтээ авч эхлээд байна.  Сонирхсон хүмүүс 80196703 дугаараар бүртгүүлж хамрагдаарай.

 

Холбоо барих мэдээлэл

Facebook хуудас

Холбоотой байгууллага

  

СУРГАЛТЫН ТӨВ БАЛЕТЫН СУРГАЛТ БҮЖГИЙН СУРГАЛТ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

СУРГАЛТЫН ТӨВ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1