Улаанбаатар аялагч клуб/ UB Hiking club

Улаанбаатар аялагч клуб/ UB Hiking club

Манай клуб нь ням гариг бүр ууланд алхалт зохион байгуулдаг бөгөөд алхалтын зарыг лхагва гариг бүр энэ хуудсаар хүргэдэг. Та 4 удаа буюу 4 долоо хоног дараалан UB Hiking Club-тэй хамт алхсанаар гишүүн болох эрх нээгдэж, гишүүн болохыг хүсвэл Улаанбаатар Залуусын Оролцоо ТББ-ын ХХБ-ны 452570484 дугаартай дансанд жилийн хураамж болох 40000₮ шилжүүлж /18 нас хүрээгүй бол төлбөргүй/ 99055579 дугаарт sms-р шилжүүлсэн тухай мэдээлэл илгээснээр гишүүн болно. Мөн онцгой тохиолдол буюу тэмцээн уралдаан, тамирчдыг ивээн тэтгэх клубийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаан орох тохиолдолд УЗ-ын шийдвэрээр хүндэт гишүүн болж болно. Гишүүний хураамжийг клубийн тэмдэг хэвлүүлэх, үйл ажиллагааны зайлшгүй зардал, сайн үйлс зэрэг журамд тусгагдсаны дагуу томилогдсон гүйцэтгэх удирдлага зарцуулж, жил бүр гишүүдэд тайлагнана. Гишүүд нь Клубийн бүх үйл ажиллагаанд оролцох, аялал зохион байгуулах, санаачлах эрхтэй. Гишүүн бус алхагч нар нь зөвхөн энгийн алхалтад оролцох эрхтэй.

                              

                                                      UB HIKING CLUB-ИЙН ОРШИХУЙН ҮНДЭС

                              

  •  Эрүүл бие организм, саруул ухааныг эрхэмлэх
  • Уулын болон явган аялалын ач тусыг сурталчлах, дэлгэрүүлэх
  • Байгалийн үзэсгэлэнт болон түүхт газраар аялах
  • Идэвхтэй амарч, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
  • Иргэдийн амрах, эерэг дуу хоолойгоо нэгтгэх орчин байх
  • Хүрээлэн буй орчин болон байгаль экологитой харьцах, зөв аялах соёлыг дэлгэрүүлж, хөгжүүлэх

                

Холбоо барих мэдээлэл

Facebook хуудас

Холбоотой байгууллага

  

ФИТНЕСС КЛУБ ЙОГ

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ УСАН БАССЕЙН

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ УСАН БАССЕЙН

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ УСАН БАССЕЙН ЙОГ

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ

img1