ОРГИЛ ӨӨД КЛУБ/ ORGIL UUD CLUB

ОРГИЛ ӨӨД КЛУБ/ ORGIL UUD CLUB

Манай клубын гишүүн болсноор клубээс зохион байгуулж буй олон төрлийн үйл ажиллагаанд оролцож, чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломжтой. Бид ням гараг бүрт тасралтгүй алхдаг бөгөөд пүрэв гараг бүр энэ хуудас дээр гарах алхалтын зарын дагуу ирж бидэнтэй нэгдээрэй. Халуун дулаан уурь амьсгалыг бүрдүүлсэн манай хамт олон таныг хүлээж авахдаа таатай байх болно.

                              

1. Нийгмийн сайн сайханы төлөө олон талын үйл ажиллагаа явуулах, энэ чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран ажиллах
2. Сургалт, лекц, уулзалт, бусад арга хэмжээ зохион байгуулах замаар хувь хүн, гишүүдийн ажил хэргийн харилцаа холбоог өргөжүүлэх, хамт хөгжих.
3. Гишүүд, дэмжигчдийн спорт, эрүүл мэндийг дэмжиж энэ талын үйл ажиллагаанд уриалах, татан оролцуулах, уулын алхалтыг нийтийн биеийн тамир болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах. 
4. Иргэдийг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэм үзүүлэх, байгаль дэлхийгээ хайрлах, ойр байх, ул мөр үлдээлгүй зөв аялдаг соёлч байдлыг дэлгэрүүлэх.
5. Эх орныхоо түүх дурсгалт газруудаар ойрын болон холын аялал зохион байгуулж, гишүүдийнхээ танин мэдэхүй болон мэдлэг мэдээлэлийг дээшлүүлэх зорилготой хамт олон.

                                     

                                      

                                      

 

Амьдрал, уулсын оргил өөд алхам алхмаар хамтдаа тэмүүлцгээе!

Холбоо барих мэдээлэл

Facebook хуудас

Холбоотой байгууллага