ХААИС

ХААИС

ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замнадынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 8, орон нутгийн салбар 3 сургууль, харъяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. 

ХААИС-ийн түүхийн товчоо:

  • 1942 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн анги нээгдсэн
  •  1943 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал зүйн анги нээгдсэн
  • 1946 он МУИС-ийг анхны 16 малын их эмч төгссөн.
  • 1949 он МУИС-ийн дэргэд Хөдөө аж ахуйн факультет байгуулагдсан.
  • 1958 оны 4-р сарын 15-нд МУИС-аас Мал эмнэлэг, Мал зүй, Агрономи гэсэн үндсэн 3 салбартайгаар бие даасан  Хөдөө аж ахуйн дээд сургууль болсон.
  • 1960 он Инженер механикийн факультет байгуулагдсан;
  • 1961 он Хөдөө аж ахуйн хүрээлэн мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан гэсэн 3 салбартайгаар байгуулагдсан. 
  •  1963 он Ургамал, газар тариалангийн хүрээлэн байгуулагдсан.
  • 1967 он Хөдөө аж ахуйн эдийн засгийн анги нээгдсэн.
  • 1968 он Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан.
  • 1972 он Эчнээ ангийн сургалт эхэлсэн.
  •  1982 онд Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан.
  • 1987 он Хөдөө аж ахуйн эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан.
  •  1993 он ХААДС-ийг Засгийн газрын тогтоолоор Хөдөө аж ахуйн үндэсний их сургууль болгон өөрчлөн  зохион байгуулсан.
  • 1999 он Экологи, технологи, хөгжлийн сургууль байгуулагдсан.
  • 2001 он Байгалийн ухааны сургууль байгуулагдсан.
  •  2001 онд ХААИС бүрэлдэхүүний сургуулийн бүтэц зохион байгуулалтад шилжсэн.
  • 2009 онд Хөдөө аж ахуйн Шинжлэх Ухааны Академи байгуулагдсан.
  •  2014 онд Англи нэр:Mongolian University of Life Science болсон.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль нь нийт таван бүрэлдэхүүн сургуультай

  • Мал эмнэлгийн сургууль
  • Мал аж ахуй, биотехнологийн сургууль
  • Инженер, технологийн сургууль
  • Эдийн засаг бизнесийн сургууль
  • Магистр, Доктор, Мэргэшлийн зэргийн сургууль
  • Агроэкологийн сургууль

ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Дотуур байр
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Оюутан цайны газар бусад үйлчилгээ
  • Сайн дурын клуб, дугуйлан

Хөдөө орон нутгаас ирэх эцэг эхчүүдийн амрах өрөө

Оюутны байр

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:

Бакалаврын сургалт

  • Өдрийн анги
  • Эчнээ анги
  • Хос хөтөлбөр

Магистр, доктор сургалт

  • Магистрын хөтөлбөр
  • Докторын хөтөлбөр
  • Докторын дараах хөтөлбөр

ГАДААД ХАРИЛЦАА

Холбоо барих мэдээлэл

11-341377

Вэб сайтруу зочлох
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Facebook хуудас