“AQUA FITNESS” КЛУБ

“AQUA FITNESS” КЛУБ

Усан дотор дасгал хөдөлгөөн хийснээр арьс чангарч, сард 4-5 кг жин хасах боломжтой. Мөн суларсан болоод унжсан арьсыг чангаруулна, хаванг хөөж биеийг галбиржуулна, целилют арилгаж өөхлөгийг нимгэлэхээс гадна хоолны дуршил бууруулах давуу талтай юм байна. Тус төв нь өөрийн гэсэн хуурай болон уурын саунтай учраас  жин хасч байгаа хүмүүс хөлсөө сайн гаргаж чаддаг аж. Түүнчлэн усан фитнесээр хичээллэснээр хамгийн түрүүнд гуя бэлхүүсний тойргийн хэмжээ багасдаг. Мөн жирэмслэлт болон таргалалтаас үүдэлтэй язралт бүдгэрэхээс гадна хөлс гарч халууцаж ядрахгүй, бие хөнгөрч сайн унтаж амрах давуу талтай. Мөн жирэмсэн эхээс эхлээд бүх насны хүмүүс явах боломжтой, ямар нэг хориглосон зүйл байдаггүй аж. Ер нь жин ихтэй хүмүүс хоолны дэглэмээр эсвэл тураах бүтээгдэхүүн хэрэглэж турсны дараа арьс унжиж, сулардаг. Тэр суларсан арьсаа гүйцэд сайн чангаруулаагүйгээс эргээд амархан жин нэмдэг гэнэ. Тиймээс бүсгүйчүүд ямар нэг аргаар жингээ хассан тохиолдолд түүнийхээ дараа бассейн, эсвэл хүйтэн шүршүүрт орж арьсаа чангаруулах хэрэгтэй.  “Акуа фитнесс”-ийн гол давуу тал нь жин хасахаас гадна арьсыг маш сайн чангалж өгдөг учраас эргэн таргалах магадлал тун бага байдаг аж. Энэ бол гол давуу тал нь. Түүнчлэн хичээлийг мэргэжлийн багш нар зааж байгаа учраас сургалтад хамрагдаж байгаа хүмүүстээ хэрхэн эрүүл зөв хооллох талаар нэг бүрчлэн  зөвлөгөө өгдөг гэнэ.

УСАН БАССЕЙН

  • Цэвэрхэн тохилог бэлтгэлийн орчин:

  • Хямдрал урамшуулал

  • Цагийн хуваарь

Холбоо барих мэдээлэл

99099789

Вэб сайтруу зочлох
Чингис зочид буудал B1 давхар Ulaanbaatar, Mongolia

Facebook хуудас

Холбоотой байгууллага

  

ФИТНЕСС КЛУБ ЙОГ

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ УСАН БАССЕЙН

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ УСАН БАССЕЙН

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ УСАН БАССЕЙН ЙОГ

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ

img1