ШУТИС

ШУТИС

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

1960-аад оноос Монгол Улс аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилтыг тавьж хэрэгжүүлэх үүднээс дотооддоо инженер, техникийн боловсон хvчин бэлтгэх зорилгоор МУИС-д 1959-оноос Аж Vйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн юм. Харин инженер-техникийн мэргэжлийн багшлах боловсон хүчин бүрдэж ирсний үр дүнд 1969 онд МУИС-ийн бvрэлдэхvvнд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг Барилга, Эрчим хvч, Геологи-уул уурхай, Механик-инженер, Инженер-эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ. Улмаар 1970 оноос ЮНЕСКО-ийн МОН-1 төслийг хэрэгжүүлж, шинэ vеийн багшлах боловсон хvчин бэлтгэх, сургалтын материалаг баазыг бий болгох асуудлыг зохих тvвшинд шийдвэрлэсэн байна. ПДС-нь бие даасан дээд сургуулийн хэмжээнд хүртэл бэхжиж чадсан учраас 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл /хуучин нэрээр/-ийн шийдвэрээр ПДС-ийг МУИС-ийн бvрэлдэхvvнээс гарган, бие даасан дээд сургууль болгон зохион байгуулсан байна.

              

ШУТИС-ИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ :

  • 1959-1960. МУИС-ийн бvрэлдэхүүнд Аж Vйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр тус сургуулийн суурь тавигдсан юм.
  • 1969. МУИС-ийн бvрэлдэхvvнд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг Барилга, Эрчим хvч, Геологи-уул уурхай, Механик -инженер, Инженер -эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ.
  • 1970. ЮНЕСКО-ийн МОН-1 төслийг хэрэгжүүлж, шинэ vеийн багшлах боловсон хvчин бэлтгэх, сургалтын материалаг баазыг бий болгох асуудлыг зохих тvвшинд шийдвэрлэсэн байна. 
  • 1982. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл /хуучин нэрээр/ -ийн шийдвэрээр ПДС-ийг МУИС-ийн бvрэлдэхvvнээс гарган, бие даасан дээд сургууль болгон зохион байгуулсан байна.
  • 1990. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 154-р тогтоолоор тус сургуулийг Монгол Улсын Техникийн Их Сургууль болгон зохион байгуулсан юм.
  • 1992. Удирдлагын төвлөрлийг задалж факультетүүдийг бие даасан сургууль, төвийн зохион байгуулалтанд шилжүүлсэн юм. 
  • 1999. Бvх сургуулиудыг сургалтын кредит системд амжилттай нэвтрvvлэв.
  • 2001. Монгол Улсын Шинжлэх, Ухаан Технологийн Их Сургууль болов.
  • 2002. Профессорын багийн тогтолцоог нэвтрvvлэв.
  • 2003. Удирдлагын мэдээллийн UNIMIS систем суурьлагдсан.
  • 2004. ХМТС дээр Интернэтэд суурилсан сургууль (SOI) байгуулагдсан. Монгол Улсын Дээд Болосролын магадлан Итгэмжлэх Vндэсний зєвлєлєєр Их Сургуулийн Хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлд орсон.
  • 2009. ШУТИС-ийн 50 жилийн ойг тэмдэглэн єнгєрvvлэв. Шинэ номын сангийн цогцолбор барих ажил дууссан ба шинжлэх ухаан технологийн тєв номын сан нэртэйгээр нээлтээ хийсэн.

                                        

БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД :

  •  Барилга, архитектурын сургууль
  • Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
  •  Үйлдвэрлэлийн технологийн сургууль
  • Геологи, уул уурхайн сургууль
  • Мэдээлэл, холбооны технологийн сургууль
  • Эрчим хүчний сургууль
  • Механик, тээврийн сургууль
  • Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
  • Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль
  • Орхон аймаг дахь технологийн сургууль
  • Е-нээлттэй институт
  •  Гадаад хэлний институт
  • Ахлах сургууль
  • Бизнесийн ахисан түвшний сургууль

                                         

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР :

ШУТИС-ийн сургалтын систем, хөтөлбөрийн онцлогийг таниулах, суралцах нөхцөл бололцоог хангах, оюутнуудыг дэмжин ажиллах, ёс зүйтэй төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх зорилготой.

  • Оюутны сурч боловсрох үйл ажиллагааг дэмжих, туслах
  • Тэтгэлэг хөнгөлөлт үзүүлэх
  • Зөвлөгөө өгөх
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Оюутны байрны үйлчилгээ
  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих

                                

Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлаг, зан заншил, амьдрах ухаанд суралцах өргөн хүрээнийн мэдлэг олгох

  • Урлаг, спортын наадам
  • Хувь хүний хөгжлийн лекц, сургалт, семинар
  • Сайн дурын клубүүд
  • Оюутныг хөгжүүлэх судалгааны ажлын чадвар, дадал эзэмшүүлэх
  • Эрдэм шинжилгээний их, бага чуулган, хурал
  • Эрдэмтдийн лекц
  • Сургалт, семинар
  • Мэргэжлийн уралдаан тэмцээн, олимпиад
  • Мэргэжлийн клубүүд

                                     

Оюутны ажил эрхлэлт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээ

  • Ажил олгогчдын үзэсгэлэн яармаг
  • Зөвлөгөө өгөх
  • Судалгаа, мэдээлэл
  • Мэргэжил сурталчилах
  • Оюутны төлөвшил, ёс зүй, харилцааг дээшлүүлэх
  • Олон нийт, нийгэмд чиглэсэн ажлууд
  • Сургалт, лекц, семинар

                                        

Холбоо барих мэдээлэл

324590

Вэб сайтруу зочлох
8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг

Facebook хуудас