МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшнийсуралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.1990-ээд оноос хойшхи хугацаанд дээд боловсролыг шаталсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх, кредит системийг нэвтрүүлэх, их сургуулийг санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчлөх, боловсролын агуулга, стандартыг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын жишигт ойртуулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж ирсэн. 2014-2015 оны хичээлийн жилээс шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд МУИС-ийн 2020 он хүртэлх хөгжлийн Стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталлаа.МУИС-ийг сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулдаг судалгааны их сургууль болгон өөрчлөх зорилт тавин ажиллаж байна.

                                     

БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД :                                                                                                                                             

  • Бизнесийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  • Шинжлэх ухааны сургууль
  • Төгсөлтийн дараах сургууль

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР :

Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон технологийн салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний их сургууль байж, улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулна. МУИС-ийн хөтөлбөрийн хороо нь оюутан суралцагчдад МУИС-ийн бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий суурь, үндсэн мэргэжлийн, сонгох хичээлүүд, хос мэргэжил олгох, хавсрага мэргэжлийн хичээлд тавих шалгуур үзүүлэлт, багц цаг тооцох, шилжүүлэх нөгцөлийг тогтоож, дагнасан болон салбар дундын хамтарсан хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулахад мэргэжлийн экспертиз хийж, бодлого зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргана.

  • Хөтөлбөрийн хорооны бүтэц
  • Ерөнхий суурь хичээл
  • Мэргэжлийн хөтөлбөр
  • Хавсарга болон хос мэргэжил

Бакалаврын сургалт :

Дээд боловсролын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө нь “ерөнхий суурь” (General education), “мэргэжлийн суурь” (Core), “мэргэжлийн” (Major) болон “чөлөөт сонголт” (Free elective) гэсэн бүтэцтэй байна.

  • Календарчилсан төлөвлөгөө
  • Ерөнхий суурь хичээл
  • Мэргэжлийн хөтөлбөр сонголт
  • Мэргэжлийн хөтөлбөрүүд
  • Сургалтын ерөнхий төлөвлөгөө
  • Суралцагтай хийх гэрээ
  • Ганцаарчилсан төлөвлөгөөний загвар

                                       

Магистрын сургалт :

Магистрын хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм.

  • Магистрын зэрэг олгох хөтөлбөрийн тухай
  • Хөтөлбөрийн жагсаалт
  • Сургалтын ерөнхий төлөвлөгөө
  • Суралцагтай хийх гэрээ
  • Ганцаарчилсан төлөвлөгөөний загвар

                                         

Докторын сургалт :

Докторын хөтөлбөр нь сургалт, шинжлэх ухаан, нийгэм, технологи дамжуулалт, үйлдвэрлэлтэй уялдаа холбоо, түншлэлийг ямар нэг хэлбэрээр агуулсан, тухайн хөтөлбөрөөр олгох мэргэжлийн ерөнхий, тусгай цогц чадамж болон хувь хүний/судлаачийн эзэмших ур чадвар, дадал, төлөвшлийг нарийн тодорхойлсны үндсэн дээр академик мэдлэг, судлаачийн эзэмших чадамжийг олгож чадах хичээл, судалгаа, бие даасан ажлуудын хэлбэрүүдийг агуулсан байна.

  • Докторын зэрэг олгох хөтөлбөрийн тухай
  • Хөтөлбөрийн жагсаалт
  • Сургалтын ерөнхий төлөвлөгөө
  • Суралцагтай хийх гэрээ
  • Ганцаарчилсан төлөвлөгөөний загвар

                                          

Сургалтын төлбөр, тэтгэлэг :

Суралцагчийн дүнгийн голчийн үзүүлэлт аливаа тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шалгуур үзүүлэлт болдог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөрийн онцлог, зорилгоос шалтгаалан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын хувьд харилцан адилгүй байна. МУИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүс тэтгэлэг олгодог. Тэтгэлэг нь дотоод, гадаад эх үүсвэрээс олгогдож байна.

  • Сургалтын төлбөр
  • Төрийн сангийн зээл, тусламж
  • Тэтгэлэг
  • Судалгааны санхүүжилт
  • Тэтгэлгийн мэдээлэл

                                            

Холбоо барих мэдээлэл

75754400

Вэб сайтруу зочлох
Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Facebook хуудас