"Логарифм" ерөнхий боловсролын сургууль

"Логарифм" ерөнхий боловсролын сургууль

Логарифм:  2018 оны Сүхбаатар дүүргийн шилдэг сургууль

2018 онд Сүхбаатар дүүргийн шилдэг сургуулиар шалгарсан ЛОГАРИФМ бүрэн дунд сургууль ТОП-уудын жагсаалтанд зүй ёсоор багтана.

Тус сургууль 2008 онд үүсгэн байгуулагдсан, 11 жилийн түүхтэй. Харьцангуй залуу сургууль боловч амжилт, ололт ихтэй. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай.  

Онцлох хөтөлбөрүүдээс нь дурдвал

Хүүхдийг бага наснаас нь сонирхолтой аргаар сургаж, төрөлх англи хэлтэй болгогч зохиогчийн өмчит дэлхийн 20-иод орны 400-гаад сургуулиудын дунд хэрэгжигч олон улсын Grapeseed хөтөлбөр-тэй  Монголд хэрэгжүүлж эхэлсэн анхны сургууль.

STEM буюу Science, Engineering, Technology, Art хичээлүүдийн нэгдсэн хөтөлбөртэй бөгөөд дөрөвдүгээр ангиас эхлэн инженерингийн суурь хичээлүүдийг, ахлах ангидаа роботикийн хичээлүүдийг судалдаг.

Монгол ёс заншлын өргөөтэй.

Сургуулийн спорт заалнаас гадна жудо /аеробик/ таеквондоны заал, фитнессийн заалтай. Түүнээс гадна сурагчид хичээлийн хажуугаар гэр ахуй оёдол, хоолны кабинетад хичээллэх боломжтой. Сургуульдаа усан бассейнтай бөгөөд гуравдугаар ангиас нь эхлэн хамрагддаг.

150 хүүхдийн суудалтай 1500 номтой номын сантай.

Жил бүр сургуулийнхаа бүх сурагчдын оролцуулсан Гала концертыг зохион байгуулдаг.

Сургуулийнхаа сурагчдын дүү нарт зориулсан 40 хүүхдийн багтаамжтай “Дуду эмээ” цэцэрлэгтэй ба багачууд хөнгөлөлттэй үнээр хамрагддаг.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн 77110556 дугаарын утаснаас болон http://logarithm.edu.mn/ веб сайтаас аваарай.

Холбоо барих мэдээлэл

77006263

Вэб сайтруу зочлох
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж /ОКЕЙ төвийн баруун урд талд сургуулийн байр/

Facebook хуудас