Шинэ Монгол Харүмафүжи сургууль

Шинэ Монгол Харүмафүжи сургууль

Шинэ Монгол Харумофүжи:  Японы их дээд сургуульд сургах тэтгэлэгт хөтөлбөртэй

Тус сургууль нь Японы мэргэжлийн сумогийн Их аварга, Харумофүжи Д.Бямбадоржийн “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран байгуулсан ерөнхий боловсролын сургууль юм.

Өнгөрсөн намар нээлтээ хийсэн, шинэхэн сургууль хэдий ч эцэг эхчүүдийн дунд эрэлт ихтэй.

Онцлох хөтөлбөрүүдээс нь дурдвал

Япон хэв шинжийг сургалтандаа нэвтрүүлсэн, олон улсын стандарт хөтөлбөрт нийцсэн, байгаль, нийгмийн ухаанаар төрөлжсөн сургалтай.  Англи хэлний "Grape seed" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.  

Сургуулийн нэрэмжит, төгсөгчдийн нэрэмжит урам тэтгэлэг, Японы их дээд сургуульд суралцагчдыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөртэй.  

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үүд хаалга нээлттэй сургууль
  • Тавдугаар ангиас эхлэн англи хэлийг эрчимжүүлсэн хөтөлбөрөөр суралцана.
  • Сурагчид наймдугаар ангиасаа эхлэн Япон, Хятад, Англи хэлийг хоёрдогч хэлээр сонгон суралцана
  • Бүх хичээлийн сургалтын хөтөлбөр 30 хувь хүртэл баяжилттай
  • Амьдрах арга ухаанд суралцах тусгай хөтөлбөрүүдтэй.

Түүнчлэн ухаалаг үйлчилгээг сургалтандаа нэвтрүүлж, сурагчдыг цахим орчинд номтой нөхөрлүүлэх зорилгоор "Номч" аплекейшн нэвтрүүлж, ашиглуулж буй.

Сургуулийн хэмжээнд нийт 32 төрлийн дугуйлан хичээллэдэг бөгөөд сурагч өөрөө сонгон суралцах эрх нь нээлттэй. Сургалтын төлбөрт дугуйлангийн үнэ багтсан байдаг.

Мөн бусад сургуулийн жишгээр, бага ангийн сурагчдад үдийн цай хөтөлбөр хэрэгждэг. Сургуулийн сурагчдад автобусаар үйлчилдэг хэдий ч зайнаас хамааран 180,000-250,000 мянган төгрөгийн төлбөртэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн http://shinemongolharumafuji.edu.mn/# вэб сайт болон сургалтын албаны 

7011 9101 дугаараас лаваарай. 

Холбоо барих мэдээлэл

7011 9101

Вэб сайтруу зочлох
Хан-Уул дүүрэг, 4-р хороо, 17080 ХУД, 4-р хороо Наадамчдын зам гудамж, 480А тоот

Facebook хуудас