"Оюуны нахиа" ерөнхий боловсролын сургууль

"Оюуны нахиа" ерөнхий боловсролын сургууль

Оюуны нахиа: Сурагчдыг IQ, техник сэтгэлгээг хөгжүүлэх тусгай хөтөлбөртэй

"Оюуны нахиа" ЕБС нь 1997 онд байгуулагдсан ба 22 жилийн түүхтэй. Тус сургуулийг онцолсон нь учиртай.

Сурагчид нь ерөнхий эрдмийн хичээлээс гадна математикийн хичээл болон англи, япон хэлийг гүнзгийрүүлэн судалдаг.

Онцлох хөтөлбөрүүдээс нь дурдвал

Бага ангид “Grapeseed” олон улсын англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бага, дунд ангид техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор STEM хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ IQ төвтэй хамтран оюуны чадамж - IQ хичээлийг нэгдүгээр ангиас эхлэн 5 түвшинд, сэтгэн бодохуй - TS хичээлийг дунд ангид дөрвөн түвшинд, суралцах чадвар - SS хичээлийг 10, 11 дүгээр ангид тус тус судалдаг.

Тавдугаар ангиас эхлэн хоёр дахь гадаад хэл Япон хэлийг үзэж судалдаг зэрэг давуу талтай.  

Мөн “Оюуны нахиа” сургууль нь 2014 оноос Олон улсын сайн дурын америк, англи багш нарын холбооны гишүүн сургууль болсноор англи хэлний ярианы багш нарыг жил бүр гэрээлэн авч ярианы хичээлийг дагнан оруулж сурагчдыг гадаад ертөнцтэй холбохын зэрэгцээ АНУ –ын багш Jason Vinn-той хамтран монгол хүүхдийг гадаад хэлэнд сургах арга зүйг судлах төсөл боловсруулжээ.

Дээрхээс гадна "Оюуны нахиа" сургуулийн нэрэмжит "Эх хэл-Эрдмийн түлхүүр" монгол хэлний олимпиад, "Оюуны Элит" математикийн олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба тус сургуулийн сурагчид улс, бүсийн олимпиадад ямагт амжилт үзүүлдэг байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн http://oyuninakhia.mn/ вэб сайт болон сургалтын албаны 99082838 дугаараас лаваарай. 

Холбоо барих мэдээлэл

99082838

Вэб сайтруу зочлох
Баянгол, 17-р хороо, 4-р хороолол, Минж плазагийн урд Дизайнер төвийн байр 2-3 давхарт

Facebook хуудас