“Путонхуа” Хятад хэл, Математикийн бүрэн дунд сургууль

“Путонхуа” Хятад хэл, Математикийн бүрэн дунд сургууль

Путонхуа: Өдөр өнжүүлэх төв “ҮНЭГҮЙ”

Англи хэлээс гадна дэлхий нийтээрээ хятад хэлийг сурахыг эрмэлзэх болсон. Тэгвэл тус хэлийг ахисан түвшинд эзэмшүүлэх сургалтын хөтөлбөртэй сургууль бол ерөнхий боловсролын  “Путонхуа” сургууль   юм.

9 жилийн өмнө “Путонхуа” хятад хэлний сургалтын төв нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ч үйл ажиллагаа нь өргөжиж, сургууль болсон гэдэг. Энэ хугацаанд анхан, дунд, гүнзгий шатны хятад хэл суралцах хүсэлтэй бүх насны олон мянган суралцагчдыг амжилттай төгсгөжээ.

 

Мөн “Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтанд бэлтгэх” 3,4,5,6 дугаар түвшний цуврал гарын авлага,орчин цагийн ижил утгатай, ойролцоо утгатай үгийн тайлбар /Анхан, Дунд, Дээд / шат тус тус номнуудыг Монгол оюутан сурагчдад зориулан бэлтгэж хэвлэн гаргасан нь олны таашаалд нийцэхийн зэрэгцээ хятад хэл сурч буй хэн бүхний гарын авлага, ширээний ном болж чаджээ. 

Харин сургуулийн тухайд, онцлох зүйл гэвэл  өдөр өнжүүлэх хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр ангийн сурагчдыг унтуулж амраах, давтлага хийлгэх зэргээр хичээлийн цагийн дараа сурагчид гэрийн даалгавраа бүрэн гүйцэд хийж дуусган, бусад цагт гэртээ гэр бүлийнхэнтэйгээ амрах цаг гаргах зэрэг гэр бүлд суурилсан үйлчилгээг үзүүлдэг.

Мөн бусад сургуулийн адил сургуулиас амт чанартай тэжээллэг өдрийн I, II иж бүрдэл хоол болон оройн цайг цагийн хуваарийн дагуу стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд өгдөг.

Сургуулийн автобус нь өглөө, оройд сурагчдыг  зөөж, үйлчилнэ. Автобусны төлбөр нь байршлаас хамаараад 3500-5000 төгрөг юм. 

Дашрамд дурдахад, тус сургуулийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн 1-12 дугаар ангийн элсэлт яг одоо явагдаж байгаа аж.  Сургалтын төлбөрийн хувьд уян хатан нөхцөлтэй. 

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн  ФЭЙСБҮҮК пэйж болон сургалтын албаны  99105215, 88106378 дугаараас лаваарай. 

Холбоо барих мэдээлэл

9910 5215

Вэб сайтруу зочлох
СБД Монгол 3-р сургуулийн баруун талд 7а байр

Facebook хуудас