GOLD'S GYM

GOLD'S GYM

ТАНИЛЦУУЛГА :

Gold’s Gym нь 1965 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн дэлхийд танигдсан фитнесс юм. Тухайн үед бодибилдингийн мастер гэх JOE GOLD Venice, California, USA-д хамгийн анхны салбарыг нээсэн билээ.1977 оноос эхлэн олон улсын анхаарлын төвд маш эрчимтэйгээр орохоор болсон, хамгийн том шалтгаан нь Arnold Schwarzenegger ба Lou Ferrigno нарын гол дүрийг бүтээсэн "PUMPING IRON" хэмээх бодибилдингийн баримтат кино юм. 1980 оноос эхлэн Hollywood одод ба мэргэжлийн тамирчид ихээр нэгдэх болсон, тэр үес эхлэн дэлхий даяар салбараа нээж эхлэсэн.Өнөөдрийн байдлаар 3 сая гаран гишүүдтэй дэлхийн хэмжээний фитнесс төв болжээ.

           

Та бидний чих тавин хүлээж байсан дэлхийн хамгийн том фитнессийн сүлжээ Gold’s Gym-н 715 дахь салбар Улаанбаатарт нээгдэж, үйлчлүүлэгчдээ хүлээн аваад хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдөр бид Холливудын оддын төгс бие бялдар, эрч хүчийг кинон дээрээс л хардаг байсан цаг хэдийн ард хоцорч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж өөрийгөө цоо шинээр мэдрэх боломжтой боллоо. Хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй, олон улсын стандартын дагуу тусгайлан бэлтгэгдсэн орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч нар зөвхөн таны хүсэл, биеийн онцлогт тохирсон ганцаарчилсан хичээлийг тулж заах бөгөөд итгэмээргүй богино хугацаанд өндөр үр дүнг мэдрүүлэхээр амлаж байна.

                      

Орчин үеийн хит хөгжмийн хэмнэлд, шилдэг багш нараар, хамгийн шалгарсан хөдөлгөөнүүдийг хийж, өөрийн эрч хүчийг шинээр мэдэрч, жингээ хасан эрүүл мэнд, гоо сайхан ,залуу нас, уян хатан байдлаа нэмэгдүүлэхийг хүсэгчдэд Les Mills төгс зохицно.

  • BODYBALANCE бол иога суурилсан хичээл бөгөөд оюун санаа, бие, амьдралын идэвхийг нэмэгдүүлнэ. Зориулалтын аян дээр анхан шатны иогийн үйлдлүүдийг хийж уян хатан чанараа нэмэгдүүлж Тай Чи, Пилате хөдөлгөөнүүдийг оролцуулна. Амьсгалаа удирдах нь дасгалын нэг хэсэг бөгөөд дасгалжуулагч багш нар шинээр эхлэн суралцагчдад үргэлж сонголттой ангиуд санал болгодог.

                                

  • BODYSTEP – ийн үндсэн хөдөлгөөн бол алхалт юм. Шатны дагуу дээш доош алхаж буй мэт энэхүү хөдөлгөөнийг хийснээр бүтэн биеийн дасгал болж, өгзөг гуянд хамгийн ихээр нөлөөлдөг. Дасгалуудыг өөрийн биеийн онцлогт тохирсон найдвартай зөв хийх олон аргууд байдаг.

                                 

  • Зодооны урлагтай төстэй энэхүү төрөл нь хийж буй хүнээсээ маш их энерги шаардаж, нэг оролтоор 740 хүртэл калори шатаах боломжтой.Сургагч багш нар таныг зоригжуулж, хүч чадлаа мэдрэхэд тань тусална. BODYCOMBAT-р хичээллэснээр стрессээс ангижирч, таатай мэдрэмжийг авдаг.

                                  

  • BODYPUMP – бол богино хугацаанд булчинлаг, эрүүл чийрэг болохыг хүсэгчдэд зориулагдсан бүтэн биеийн дасгал юм. Олон удаагийн давтамжтайгаар хөнгөн жингийн төмөр өргөж, амьдралын эрч хүчийг мэдрэн хүч чадлаа сориорой.

                                   

  • SH-BAM – бол хөгжилтэй сэтгэл татам, бүжгийн спортод донтон дурламаар хичээл юм. SH-BAM хийхэд насны ялгаа, бүжгийн эвсэл огт харгалзахгүй.

                                  

  • RPM – кардио дугуйтай дасгал, үенд хамгийн бага ачаалал өгдөг боловч хамгийн өндөр үр дүнг үзүүлдэг. Цоглог хөгжмийн хэмнэлд жигд жийлтээр ууланд авирч, богино зайн гүйлт хийсэн мэт мэдрэмж авна.

                                  

Холбоо барих мэдээлэл

7711 1111

Вэб сайтруу зочлох
БЗД, 26-р хороо, Хүннүгийн гудамж Их Монгол төвийн 2 давхар

Facebook хуудас

Холбоотой байгууллага

  

ФИТНЕСС КЛУБ ЙОГ

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ УСАН БАССЕЙН

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ УСАН БАССЕЙН

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ УСАН БАССЕЙН ЙОГ

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ

img1

СПОРТ КЛУБ ФИТНЕСС КЛУБ ЙОГ

img1