МУБИС

МУБИС

          Монгол улсын боловсролын их сургууль нь Монгол улсад үе үеийн дээд боловсролтой багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн өмчийн томоохон их сургууль юм. Анх 1951 онд Улсын багшийн институт нэртэйгээр байгуулагдаж Монгол хэл, Уран зохиол, Тоо физик, Түүх, Байгаль-Химийн мэргэжлээр 8 багш, 212 оюутан, 2000 орчим номтой номын сантайгаар анх хичээллэж эхэлжээ. Өнөөдөр тус их сургууль нь бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион байгуулж, 14 000 орчим оюутан, магистрант, докторанттай, 1000 –аад багш, ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 196976 номын фондтой, 1000-аад  уншигчийн суудалтай тохилог номын сангууд, 40 гаруй лаборатори, 500-аад анги танхим, 10 -аад орчин үеийн спортын болоод сургалтын заал танхимтай оюутан суралцагчид болон эрдэмтэн багш нартаа суралцаж, ажиллах таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж өргөжин тэлсээр байна.

Өнгөрсөн хугацаанд МУБИС-ийн гадаад хамтын ажиллагаа өргөн тэлсээр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Азийн 50-иад орон, Европын 17 орон, Латин Америкийн 5 орны нийт 70 гаруй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ажиллаж байна.

БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД

  1. Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны сургууль
  2. Математик, Байгалийн Ухааны сургууль
  3. Урлаг, Биеийн тамирын сургууль
  4. Боловсрол судлалын сургууль
  5. Багшийн сургууль
  6. МУБИС-ийн Лицей сургууль

БАКАЛАВРЫН ӨДРИЙН АНГИД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

МУБИС-ИЙН 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮРТГЭЛ

ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БҮТЭЭЛЧ БАГШ БЭЛТГЭНЭ

МУБИС-ИЙН ОЮУТНЫ ХОЛБОО

МУБИС-ийн Оюутны холбоо нь Үндсэн хууль, МУБИС ийн дүрэм, ТББ ийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөнжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа оюутан залуусын дунд гүүр болсоор өнөөг хүртэл ажиллаж байгаа оюутны өөрийн удирдлагын байгууллага юм. Шаардлагатай үед бусад албан байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн бололцоотой бөгөөд өөрийн албан бланк, тамга тэмдэгтэй байгууллага билээ.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Оюутанд үйлчлэх төвийн үйл ажиллагааны чиглэл:

  1. Оюутныг  бие даан болон багаар  хамтран  суралцах боломжоор  хангах
  2. Оюутан оюутандаа туслах буюу “Оюутан багш” –ын  сургалт явуулах 
  3. МУБИС-ийн оюутны холбоо болон клубуудын үйл ажиллагааг дэмжих
  4. Багш болон оюутны хамтын сургалт,  хүмүүжлийн ажиллагааг  дэмжин туслах
  5. Оюутны хөгжил төлөвшлийн талаар   сургалт семинар  зохион байгуулах
  6. Мэргэжлийн багш удирдан явуулж байгаа дугуйлангийн үйл ажиллагааг дэмжих
  7. Анли хэлний багшийн ангийн оюутнууд бусад мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад англи хэлний дугуйлан  хичээллүүлэх 
  8. МУБИС-ийн оюутанд чиглэсэн бусад үйл ажиллагааг зохион байгуулна.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД 

 

ОЮУТАН БАГШ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Холбоо барих мэдээлэл

11 32 6010

Вэб сайтруу зочлох
СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648

Facebook хуудас