АЛТАНЗУЛ ЦЭЦЭРЛЭГ

АЛТАНЗУЛ ЦЭЦЭРЛЭГ

ТАНИЛЦУУЛГА:

Англи, орос хэлний эрчимжүүлсэн сургалт, зориулалтын байр, анги, танхим, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тусгай хөтөлбөр, сэтгэхүй хөгжүүлэх хичээл, математикийн 1-3-р ангийн хүүхдүүдэд өдөр өнжүүлэхтэй. Алтанзул цэцэрлэг нь 2003 оны нэгдүгээр сарын 3-нд байгуулагдсан бөгөөд та бидний ирээдүй болсон бяцхан үрст оюун ухаан, бие бялдар, гоо зүйн цогц боловсрол олгох, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор СӨБ-ийн мэргэжлийн багш, ажилтнуудын сурган хүмүүжүүлэх, заах аргын дэвшилтэт арга барил, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус цэцэрлэгийн сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн зарчим нь Монгол Улсын СӨБ-ын стандартын дагуу хүүхдэд сургуулийн өмнөх чанартай боловсрол олгох, хүүхдийн авъяас чадварыг бага наснаас нь нээн хөгжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдэд гадаад хэлний анхан шатны суурь мэдлэгийг цэгцтэй олгох, мөн бие бялдар, гоо зүйн хүмүүжлийг багаас нь төлөвшүүлэхэд оршино.

ДАВУУ ТАЛ:

  • Хүүхдийн урлаг уран сайхны авъяасыг нээн хөгжүүлэх дуу хөгжим, бүжгийн сургалт
  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглож наадах, салхилах тусдаа хашаа, харуул хамгаалалт бүхий тохижуулсан эко бичил орчин, тоглоомын талбайтай. 
  • Мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн эрүүл илчлэг, өдөрт 5 удаагийн цай, хоолоор үйлчилнэ.

 

Холбоо барих мэдээлэл

99909231,

Вэб сайтруу зочлох
БГД, 5-р хороо, 10-р хор-л, (3-р эмнэлгийн хойно, Энэрэл хотхонд)

Facebook хуудас