БӨМБӨӨХӨН ЦЭЦЭРЛЭГ

БӨМБӨӨХӨН ЦЭЦЭРЛЭГ

ТАНИЛЦУУЛГА:

Манай цэцэрлэг нь 2009 онд байгуулагдсан ба цэцэрлэгийн зориулалттай 5 давхар 1200м² талбайтай өөрийн байртай бөгөөд хүүхдэд зориулсан стандартын орчныг бүрдүүлж чадснаараа бусад цэцэрлэгээс онцлог юм. Одоо 6 бүлэгтэй 200-250 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаагаа явуулж байна. 1-5 настай хүүхдэд Сургуулийн өмнөх боловсролыг олгодог.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бага насны хүүхдийн бие бялдар, нийгэмшил, урлаг уран сайхан, сэтгэн бодох чадвар, бие даасан чанарыг хөгжүүлэхэд чиглэсэн мэдлэг, боловсрол, хүмүүжил эзэмшүүлэх ая таатай орчин бүрдүүлэхэд оршино.

БӨМБӨӨХӨН ЦЭЦЭРЛЭГИЙН ДАВУУ ТАЛ:

Халамж – Хүүхэд бие бялдрын хувьд эрүүл өсч торних хоол тэжээл, эрүүл ахуйн нөхцлийг хангах.

Хамгаалал – Хүүхэд бие бялдр сэтгэл санааны хувьд учирч болох эрсдлээс хамгаалах.

Боловсрол – Хүүхдийн хөгжил, насны онцлог, хэрэгцээнд нийцсэн, аливаа шитгэл дарамтгүй, эерэг аргаар боловсрол эзэмшүүлэх сургалтын орчин бүрдүүлэх.

Хүмүүжил – Хүүхдийн нийгэмийн оролцоо, бие даасан, өөртөө итгэлтэй байдлыг хөгжүүлэх нийгэм, ёс суртахууны хүмүүжил олгох.

Оролцоо – Цэцэрлэгийн хамтын ажиллагаа нь гэр бүл, эцэг эхийн ухамсартай, идэвхтэй, тогтмол оролцоог дэмжих.

Хяналт – Хүүхдийн эрхэд суурилсан мэргэжлийн болон байгууллагын дотоодын хяналт, үнэлгээний систем үйлчилдэг байх.

ШАГНАЛ: 

-2011 онд  Хувийн хэвшлийн Улсын тэргүүний “Шилдэг” цэцэрлэг
-Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан, олон нийтийн цахим санал асуулгаар 2012 оны “Шилдэг” цэцэрлэг
-2012-2013 оны хичээлийн жилд Монголын багш нарын  47 дахь жилийн баяраар Баянгол дүүргийн “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ” цэцэрлэг
-2013 онд Нийслэлийн “Шилдэг” цэцэрлэг
-2013 онд “Топ стандарт” цэцэрлэг 
-2014 онд Нийслэлийн Боловсролын Газар “Шилдэг” цэцэрлэг 

Холбоо барих мэдээлэл

99191816

Вэб сайтруу зочлох
Баянгол дүүрэг 4-хороо модны 2-ын гудамж

Facebook хуудас