ЖАРГАЛАН ЦЭЦЭРЛЭГ

ЖАРГАЛАН ЦЭЦЭРЛЭГ

ТАНИЛЦУУЛГА :

Эх оронч, хүнлэг, БҮТЭЭЛЧ МОНГОЛ хүүхдийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан” цэцэрлэг 2006 онд байгуулагдсан дөрвөн салбартай нийт 80 гаруй багш ажилчидтай 1-5 хүртэл насны хүүхэд багачуудыг асрах хамгаалах, хүмүүжүүлэх болон СӨБ –ийн цогц сургалт явуулдаг.Манай цэцэрлэг нь Монголд анх удаа Герман, Канад Солонгос зэрэг ОУ-д хэрэгжиж буй дэвшилтэт хөтөлбөрийг туршин, Монгол хүүхдийн сэтгэхгүйд тохирсон, сургалтын аргазүй, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :

  • Сургуулийн өмнөх боловсролын зургаан чиглэлийг хөгжүүлэх стандарт хичээлүүд орно. Шатар болон бусад төрлийн IQ хөгжүүлэх сургалтууд бий.

                                

  • Мөн тухайн хүүхдийн онцлог, сонирхолд нийцүүлэн шатар, төгөлдөр хуур, бөмбөр цаасан урлал, зургийн дугуйлан хичээллэхээс гадна амьдрах арга ухаан,тоо тоолол, хэл соёл, мэдрэхүй, байгалийн ухаан, урлаг гоо зүй хичээлүүдийг явуулдаг.

                                

  •  Хүүхдийг өөртөө хяналт тавих, хөдөлгөөний дасгал, хүрээлэн буй орчныг танин мэдэх, ажил хийх дур хүсэл, хариуцлага, анхаарал, бие даасан байдал, эмх цэгцтэй үйл ажиллагаанд сургана.
  • Нийгмийн дунд биеэ зөв авч явах, харилцааны болон хүмүүжил төлөвшлийн хичээлүүд ордог.
  • Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн үнэт зүйл, авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллана.

                              

  • Багшлах боловсон хүчин: Нэг анги хоёр багштай, мэргэжлийн, туршлагатай багш нар ажиллана.
  • Хоол: Өдрийн 5-6 удаагийн хоолтой. Хоолны материалыг тогтмол хугацаанд шинээр татан авдаг. Хүүхдийн хоолонд нөөцөлсөн, даршилсан бүтээгдэхүүн огт ашигладаггүй.

Холбоо барих мэдээлэл

99279292

Вэб сайтруу зочлох
“Шинэ Жаргалан” :Баянгол дүүрэг, 20-р хороо, Саппорогийн замын урд

Facebook хуудас