ОРЧЛОН МОНТЕССОРИ ЦЭЦЭРЛЭГ

ОРЧЛОН МОНТЕССОРИ ЦЭЦЭРЛЭГ

МАРИЯ МОНТЕССОРИ

ТАНИЛЦУУЛГА :

Бид  2004 оны 9-р сард  40 хүүхэд, 7 багш ажилчидтайгаар сургалт үйл ажиллагаагаа  эхэлсэн  бөгөөд  эцэг эх, хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байсны хэрээр элсэхийг хүсэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсэн билээ.

  • 2007 онд  цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд орсон бөгөөд Олон Улсын Монтессори арга зүйгээр сургалт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш бидний үйл ажиллагаа ололт амжилт, ажлын туршлагаар дүүрэн байлаа.
  • 2009 онд Сүхбаатар дүүргийн тэргүүний цэцэрлэг
  • 2010 онд Нийслэлийн тэргүүний цэцэрлэг
  • 2011 онд Нийслэлийн шилдэг төрийн бус өмчийн цэцэрлэгээр  шалгарсан.

Орчлон цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ жилээс жилд улам өсөн нэмэгдэж,Олон Улсын Монтессори  хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багш сурагчдынхаа сурч ажиллах орчныг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд бид 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн 15,000 гаруй м2 талбай бүхий цогцолборыг ашиглалтанд оруулж 14 дэх хичээлийн жилээ эхэлж байна. 250 суудалтай урлагийн театр, 50м урттай 3 зам бүхий усан бассейн, спорт танхим гээд сурагчдын сурч хөгжих таатай орчин бүрдлээ.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :

Бага насны хүүхдийг хөгжүүлэх Монтессорийн сургалтын арга зүйгээр:

  • Амьдрах арга ухаан
  • Мэдрэхүй
  • Тоо тоолол
  • Хэл соёл
  • Байгалийн ухаан
  • Урлаг гоозүй
  • Дүрслэх урлаг
  • Дуу хөгжим
  • Бассейн
  • Англи хэлний сургалттай
  • Бүжиг, Гимнастик
  • Зургийн дугуйлан хичээллэж байна.         

                                                                          СУРГАЛТЫН ОРЧИН :

                            

                            

                                                                                           

Холбоо барих мэдээлэл

11 35 3519

Вэб сайтруу зочлох
Бээжингийн гудамж, 12-р хороолол, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

Facebook хуудас