"НОГООН ЖЭЙД" БОЛОВСРОЛЫН ТӨВ

"НОГООН ЖЭЙД" БОЛОВСРОЛЫН ТӨВ

Ногоон Жэйд боловсролын төв нь Их Британи, Хонгконг, Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй байгууллага юм. Бид чанартай боловсролыг хөхүүлэн дэмжих, оюутан залуус маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм мэдлэгийг олж авах боломжийг бий болгохын тулд Английн боловсролын хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Дэлхий нийт даяарчлагдаж буй эрин үед оюутан залуус орчин үетэй хөл нийлүүлэн алхах цорын ганц зөв гарц бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших өөрийн хүссэн салбарт амжилт бүтээлтэй ажиллах, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах явдал билээ. Та манай төвд хандсанаар өөрийн хүссэн зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшлах болно. Өндөр мэдлэг чадвартай багш нар найрсаг хамт олон болон тохилог анги танхимдаа таныг урьж байна.

МАНАЙ БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  1. Гадаадад суралцахаар төлөвлөж буй оюутан залууст зөвөлгөө өгөх
  2. Дэлхийн шилдэг сургуулиудад тэтгэлэгтэй элсэн сурахад туслах
  3. Англи хэлний шаталсан сургалтууд
  4. IELTS, TOEFL-д бэлдэх  
  5. IGSCE/A LEVEL гэрчилгээ авах шалгалтанд бэлдэх
  6. TEFL англи хэлний багшлах эрхийн сертификаттай сургалт
  7. Солонгос хэл
  8. Герман хэл
  9. Компьютер
  10. Хүүхдийн англи хэлний сургалтын хөтөлбөрүүдийг тус тус боловсруулан ажиллаж байна

 

Та манай сургалтын төвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай вэб сайтаас аваарай. 

“НОГООН ЖЭЙД” СУРГАЛТЫН ТӨВИЙГ СОНГОХ ТАВАН ШАЛТГААН

  1. Хичээлийн хөтөлбөр:

Гадаад хэлийг сурахдаа эхнээс нь цэгцтэй, суурийг зөв тавьж сурах нь нэн чухал байдаг. Тиймээс бид тухайн сурагчийн англи хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч 1-7 шатлал бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээллэж байна. Нэг түвшний сургалтын энгийн хугацаа нь 3 сар ба эрчимжүүлсэн хэлбэрээр 6-8 долоо хоногт тухайн хөтөлбөрийг эзэмших боломжтой.

      2. Мэргэжлийн гадаад багш:

Олон жилийн туршлагатай багш нар таны сонсох, унших, бичих болон дүрмийн хичээлүүдийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу заана.

     3. IELTS/ TOEFL шалгалтанд өндөр оноо авах:

Манай сургалтын төвийн хэлний курсэд 1.5-12 сарын хугацаанд суралцаж төгссөн сурагчиддаа IELTS-н 5.0 оноо, TOEFL-н 64 онооны баталгаа өгдөг. Хэрвээ оноогоо авч чадаагүй тохиолдолд 2 дахь удаагаа бид үнэ төлбөргүй бэлдэж дахин шалгалтанд оруулдаг.

     4. Бодит сурах орчин:

Орчин үеийн шийдэл бүхий анги танхим, сурах бичиг болон гадаад багш нар зааснаар эх оронд нь сурч буй мэт сэтгэгдэлийг төрүүлж, илүү бодит үр дүнд хүргэх болно.

    5. TOEFL/IELTS - Оноо шаардахгүй гадаадад сурах боломж:

Оюутан залуусыг TOEFL/IELTS-н оноо шаардахгүйгээр Америк, Австрали, Канад, Сингапур болон Шинэ Зеланд их сургуулиудад хэлний бэлтгэл, бакалавр, магистрын өмнөх сургалт мөн магистр, докторын зэрэг олгох сургуулиудад элсэн суралцах гүүр болно.

 

Холбоо барих мэдээлэл

89010555

Вэб сайтруу зочлох
Чингэлтэй дүүрэг,3-р хороо,Peace Tower,16 давхар

Facebook хуудас

Холбоотой байгууллага

  

СУРГАЛТЫН ТӨВ БАЛЕТЫН СУРГАЛТ БҮЖГИЙН СУРГАЛТ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

СУРГАЛТЫН ТӨВ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1