EDULINK БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА

EDULINK БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА

EduLink боловсролын төв нь англи хэлний сургалт болон зөвөлгөө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловсрол сургалтын байгууллага юм. Манай сургалтын гол чиглэл IELTS шалгалтанд бэлтгэх сургалт болон Бизнесийн англи хэлний сургалт чиглэл юм. Бид Монголын залуучуудад гадаадын  Их, Дээд сургуульд өндөр боловсрол эзэмшихэд нь зөвөлгөө өгч туслах, элсэн ороход шаардлагатай мэдээллийг өгч IELTS шалгалтанд хүссэн оноогоо авахад нь тусалдагаараа бусад сургалтын төвүүдээс онцлог юм.

Та дараах сургалтын хөтөлбөрүүдээс өөрт тохирохыг сонгон суралцах боломжтой.

  1. Ерөнхий англи хэл
  2. Бизнесийн англи хэл
  3. Мэргэжлийн англи хэл
  4. Бичгийн англи хэл
  5. IELTS-ийн сургалт

Edu-Link боловсролын төв Австралийн Сидней, Мелбурн, Перф хотуудын гэрээт сургуулиудтай хамтран ажиллаж байна.

Тус хөтөлбөр нь ерөнхий англи хэл, академик англи хэл, IELTS болон бизнесийн богино хугацааны хөтөлбөрүүдтэй. Англи хэлний бүх чадвараа зэрэг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалт юм. Энэ сургалт нь нийт таван түвшинтэй. Оюутан өөрийн түвшингөө сонгон суралцах бөгөөд нийт 5 өдөр хичээллэдэг. Баасан гаригт үнэгүй сонгон суралцах хичэээлд сууж болно.

Австрали улсын сургуульд элсэх болон виза мэдүүлэх зардал

1. Edu Link зуучлалын хөлс – 600USD
2. Австрали виза хураамж – 535 AUD
3. Үйлчилгээний хураамж- 100,800₮

Австрали улсад суралцах давуу талууд

  •  Их дээд сургуулиуд

Австрали улс сурч амьдрахад таатай, тайван орон юм. Их дээд сургуулиудад нь дэлхийн 80 гаруй орны 90 мянга орчим оюутан суралцаж байна. Улсын бүртгэлтэй нийт 39 их дээд сургууль байдаг бөгөөд бусад орны 4000 гаруй сургуультай хамтран ажилладаг учраас харилцан оюутан солилцох бүрэн боломжтой. Австралийн их дээд сургуулиудын технологийн шинэчлэл, эрдэм шинжилгээний орчин нь мастер болон докторын сургалтанд хамрагдах хүсэлтэй оюутнуудын хэрэгцээг хангахуйц өндөр чанартай. Албан ёсны хэл нь англи хэл болохоор Англи, АНУ зэрэг тэргүүлэх орнуудын боловсролыг өртөг багатай өндөр чанартай өөрийнх нь орчинд суралцах ховорхон боломж нээгддэг юм.

  • Тусгай мэргэжлйн сургалт

Австралийн Тусгай Мэргэжлийн сургалтын тєвvvд нь практик,карьер хоёрт vндэслэн сургалтаа явуулдаг. Оюутнууд өөрсдийн карьерийн дагуу сурч ажиллахаа хослуулж болно.Тусгай Мэргэжлийн сургалтыг улсын TAFE сургуулиас гадна хувийн сургалтын тєвvvд зохион явуулдаг бөгөөд бvх сургалтын тєвvvд нь Австралийн Засгийн Газраас тогтоосон чанарын стандарын хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг.

  •  Англи хэлний курс

Дэлхийн нийт 50 гаруй орноос оюутнууд Австралийн дээд зэргийн чанар бvхий англи хэлний курсыг зoрьж байна. Хэлний курст суралцаж байгаа оюутнуудын ихэнх хэсэг цаашид vргэлжvvлэн суралцах тєлєвлєгєєтєй байдаг. Бvх их дээд сургуулиуд болон тусгай мэргэжлийн сургуулиуд нь дэргэдээ англи хэлний курстэй.Их дээд сургуульд орох бэлтгэлээ англи хэлний бэлтгэлтэй хослуулдаг Суурь Сургалтын Програм (Foundation Study Program )бий. Англи хэлний мэдлэгээ эрчимтэй сайжруулахын тулд оюутнууд Австрали айлд амьдардаг. Ингэснээр хэлийг тухайн орчинд нь илүү мэдрэн суралцах, зөвхөн мэргэжлийн хэлийг сургууль дээрээ үзээд зогсохгүй тухайн айлд энгийн өргөн хэрэглээний хэллэгүүдийг хурдан сурч хэллэгээ сайжруулах сайхан боломж болдог.

  •  Амьдрах өртөг

Австралийн амьдрах өртөг харьцангуй бага зардалтай. Суралцаж буй оюутан долоо хоногт дунджаар 320 AUS$-г байр, унаа, хувцас гээд бусад арга хэмжээнд зарцуулдаг. Харин дунд сургуулийнханд 265 AUS$ байхад хангалттай. Гэхдээ энэ өртөг нь амьдрах хотын байрлал, хувь хүний зохион байгуулалтаас хамаарч хэлбэлзэнэ.  Урсгал зардалд долоо хоногт дунджаар 70 AUS$ – 350 AUS$ зарцуулагдана. Сургуулийн дотуур байр нь бүтэн цагаар сурч буй оюутанд илүү тав тухтай. Зарим сургуулийн дотуур байрны хөлсөнд хоол, угаалгын үнэ бодогддог. Оюутан нь Астралид суралцах хугацаандаа заавал Гадаадын Оюутны Эрүүл мэндийн даатгалд /Overseas Student Health Cover – OSHC/ хамрагдах ёстой. Энэ даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.health.gov.au/oshc гэсэн вэб хуудаснаас аваарай.

 

Холбоо барих мэдээлэл

9999 6182

Вэб сайтруу зочлох
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны гудамж, S'Outlet дэлгүүрийн баруун талд, UNION building, 806 тоот

Facebook хуудас

Холбоотой байгууллага

  

СУРГАЛТЫН ТӨВ БАЛЕТЫН СУРГАЛТ БҮЖГИЙН СУРГАЛТ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

СУРГАЛТЫН ТӨВ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1