ХОД ХОД МОНТЕССОРИ ЦЭЦЭРЛЭГ

ХОД ХОД МОНТЕССОРИ ЦЭЦЭРЛЭГ

Танилцуулга :

“ХОД ХОД”  Монтессори Цэцэрлэг нь хүүхэд бүрийн сонирхол, онцлогт тулгуурлан тоглоомоор дамжуулж хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлэх, судлан шинжлэх, суралцах боломж олгон, тэдний танин мэдэхүйн, бие бялдарын, оюун ухааны, сэтгэл зүйн болон нийгэмшихүйн хөгжлийг хангаж өөртөө итгэлтэй, бүтээлч, бусдыг манлайлан удирдах чадвартай бие хүн болгон төлөвшүүлэх зорилготой юм.

Сургалтын онцлог давуу тал:

  • Хүүхдийн тоглоом нь сатааруулах бус хүүхдийн сониуч зан, бүтээлч, чөлөөт, олон ургалч сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжихэд чиглэгдсэн байх ёстой. Тиймээс ч ХОД ХОД цэцэрлэг нь хүүхэд, багачууддаа зориулсан хоргүй, зөөлөн будагтай, цэвэр модон тоглоомоор анги танхимаа тохижуулсан.   
  • Тохилог, тав тухтай зориултын орон байр
  • Гадаа, цэвэр агаарт тоглох нь хүүхдийн бие бялдрын хөгжилд төдийгүй сэтгэл зүйн болон нийгэмшихүйн хөгжилд маш эерэгээр нөлөөлдөг. Тийм ч учраас манай цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр хүүхэд гадаа гарч тоглонгоо суралцах, хөгжих, нийгэмших нөхцөл, боломжоор хангах юм.
  • Эрүүл, зохистой хоол
  • Монтессори арга зүй
  • Англи хэл, дүрслэх урлаг, дуу, хөгжмийн төрөл бүрийн хичээл, STEM хөтөлбөр
  • Эцэг эхтэй харилцах дэвтэр нь цэцэрлэгийг эцэг эхчүүдтэй холбосон маш чухал зүйл байдаг. Хүүхэд багачууд маань цэцэрлэгтээ ямар боловсрол эзэмшиж байгааг бичээд зогсохгүй цэцэрлэгтээ юу хийж байгааг, яаж том болж хөгжиж байгааг тэмдэглэн баримтжуулах юм. Нэг ёсондоо харилцах дэвтэр нь хүүхдийн тань дурсамж дүүрэн нандин зүйл болох болно.

Манай сургалтын орчинтой танилцана уу

 

 

   

  

                     

 

Холбоо барих мэдээлэл

7724-4444

Вэб сайтруу зочлох
Зайсангийн тойруу гудамж - 8 Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот

Facebook хуудас