TALK TALK ENGLISH СУРГАЛТЫН ТӨВ

TALK TALK ENGLISH СУРГАЛТЫН ТӨВ

Talk Talk English нь мэргэжлийн шилдэг багш нар, цомхон анги дүүргэлттэй, сонирхолтой сургалтын материалууд, тохилог сургалтын орчинтой. Tаны Англи хэл сурах хамгийн тохиромжтой сургалтын төв гэдэгт бид итгэлтэй байна.

Та эдгээр сургалтуудаас өөрт тохирохыг сонгон суралцах боломжтой. 

  1. Насан хүрэгчид ба өсвөр насныхан 
  2. Ганцаарчилсан 
  3. Бизнесийн англи хэлний сургалт 
  4. Онлайн сургалтын систем

Яагаад  “TALK TALK ENGLISH” гэж?

  • Гайхам үр дүн

Бид таны хамгийн бүтээмжтэй, үр дүнтэй суралцах сургалтын орчинг бүрдүүлсэн. Хичээл тус бүрт  багш-суралцагчид зөвхөн Англиар харилцанaа. Манай сургалтын эх материал болон хөтөлбөр таны англи хэлний мэдлэгийг системтэйгээр сайжруулахад зориулагдсан, мөн хичээлүүд маш сонирхолтой, эрчтэй, түргэн хэмнэлтэй явагддаг. Tа үнэхээр Англи хэлний гайхам үр дүнг гаргах боломжтой.

  • Чадварлаг багш нар

2 – 11 түвшинд мэргэжлийн Англи, Aмерик, Австрали багш нар сургалтыг удирдан явуулдаг. Багш нар бүгд манай аргаар үр дүнтэй сургалт явуулахад бэлтгэгдсэн. Харин зөвхөн 1-р түвшинд мэргэжлийн англи хэлний Монгол багш сургалтыг удирдан явуулдаг. Aнхлан суралцагчдад энэ нь илүү үр дүнтэй, бүтээмжтэй байгаа нь бидний өнгөрсөн 6 жилийн туршлага, судалгаанаас xaрaгдаж байна.

  • Цомхон анги дүүргэлт

Дунджаар нэг анги нь 7-8 суралцагчтай. Бид нэг ангийн суралцагчдын тоог 12-с хэтрүүлдэггүй бөгөөд нэг aнги дүүргэлт цомхон байх тусмаа таны багштайгаа харьцах бололцоо улам их болдог.

  • Сургалтын эх материал

Та манай сургалтын материалын манай төв дээр ирж авч болно. Mаш ойлгомжтой, гайхам үр дүнтэй сургалтын материалын багцыг манай боловсрол эрхэлсэн захирал Patrick Kennedy (DELTA, Trinity TESOL, BA Hons), ахлах багш Jeremy Green (BA, TEFL) нар боловсруулан гаргасан.

  • Дүрмийн амархан тайлбартай

Дүрмийн тайлбарууд нь ойлгоход маш энгийн. Англи хэлний дүрмийг бид маш амархан аргаар ойлгуулж түүнийгээ сануулах аргачлалыг боловсруулсан.

  • Олон хэл дээрхи орчуулга

Бид таны цагийг хэмнэх үүднээс сургалтандаа хэрэглэгддэг бүх үгсийг Монгол, Орос, Япон, Солонгос, Испани, Вьетнам, Польш, Турк болон Хятад хэл руу орчуулсан

  • Онлайнаар үгсийн сангаа нэмэгдүүлэх

Бид суралцагчдынхаа Англи хэлний мэдлэгийг сайжруулахад зориулан дэвшилтэт сургалтын технологийг нэврүүлэхэд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. 2014 5-р сард бид та бүгдэд зориулсан олон хэл дээрхи онлайн үгсийн сангаа сайжруулах системээ хэрэглээнд гаргаасан.

  • Сургалтын таатай орчин

Та бүгдэд зориулан сургалтын орчноо сайжруулах, тохтой болгох талаар бид цаг тутамд санаачлага гарган шаргуу ажилладаг. Үүнийг та манай сургалтын төв дээр ирж орчинтой танилцвал улам илүү мэдрэх болно.

  • Танд тохирсон сургалтын цагийн хуваарь

Та ихэнхи тохиолдолд өөртөө нийцсэн цагийн хуваарийг сонгон хичээллэх боломжтой. Манай хичээлүүд өглөө, өдөр, оройн цагуудаар буюу өглөөний 07:30-20:50 хооронд сургалтууд явагддаг.

 

Холбоо барих мэдээлэл

70-135-134

Вэб сайтруу зочлох
СБД дүүрэг, 6-р хороо (МУИС 4 байрны хажууд)

Facebook хуудас

Холбоотой байгууллага

  

СУРГАЛТЫН ТӨВ БАЛЕТЫН СУРГАЛТ БҮЖГИЙН СУРГАЛТ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

СУРГАЛТЫН ТӨВ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1

ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ

img1