ТӨГСДЭЛГЭРЭХ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

ТӨГСДЭЛГЭРЭХ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ТАНИЛЦУУЛГА :

Тус сургууль 1999 онд Нийслэлийн засаг даргын шийдвэрээр математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль болон байгуулагдан 17 дах хичээлийн жилээ угтаж байна.Өнгөрсөн хугацаанд улс, нийслэл, олон улсын хот хоорондын математикийн олимпиадад амжилттай оролцон “ Дүүргийн математикийн аварга сургууль”-иар шалгарч, олон сурагчид улсын болон нэрэмжит олимпиадад тэргүүн байруудыг эзэллээ.Өнөөг хүртэл 15 удаагийн төгсөлт хийж 800 гаруй сурагчдыг төгсгөн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын чансаагаар улсад тэргүүлэн манай төгсөгчид АНУ, Англи, Япон, Турк, Канад, Энэтхэг, БНСУ, БНХАУ-ын Их сургуулиуд болон МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Олон улсын харилцааны сургууль, Хууль зүйн сургууль, ШУТИС, ЭМШУИС, Санхүү эдийн засгийн дээд сургууль, ХУИС зэрэг төрийн өмчийн нэр хүнд бүхий сургуульд элсэн амжилттай суралцаж байна.Эдгээр амжилтыг үндэслэн “ Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс "ХЭРЭГЛЭГЧДИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ” өргөмжлөлийг 2005 онд олгосон.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :

  • Сэтгэлгээний хурд, уян хатан чанар, оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд математикийн хичээлийн мөн чанар, давуу талыг хамгийн үр нөлөөтэй ашиглахад гүнзгийрүүлсэн сургалтыг чиглүүлж, стандарт бус сэтгэлгээний хэв маягийг төлөвшүүлэхэд түлхүү анхаардаг.
  • Гадаад хэлний сургалтад орчин үеийн мэдээллийн мультмедиа хэрэгсэл өргөн ашиглах, интерактив арга зүйг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч бага наснаас нь гадаад хэл сургах өөрийн “ хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
  •  Европ стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйд тулгуурлан англи хэлийг гүнзгийрүүлэн, орос ба япон хэлийг сонгон судлуулж байна.
  • Хорь гаруй жил математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж ирсэн туршлагадаа тулгуурлан боловсруулсан академик сургалтын хөтөлбөр
  • Хүүхэд нэг бүрийн мэдлэгийн түвшин, сэтгэхүйн онцлог чадварт тохируулан ялгавартай, уян хатан хандах багшийн ур чадвар, туршлага

СУРГАЛТЫН ОРЧИН :

Дуу хөгжим, бага анги, байгалийн ухаан, математик, компьютер мэдээлэл зүйн кабинетууд, сурагчдын цайны газар, спорт зал, 16000 номтой номын сан, уншлагын танхим бүхий хичээлийн шинэ байрыг 2010 онд 600 хүүхдийн хүчин чадалтай сургалтын зориулалт бүхий хичээлийн байрыг ашиглалтад оруулсан.

                                                                            БАГШ НАРЫН ӨРӨӨ

                     

                                                                                   СПОРТ ЗААЛ

                     

                                                                                УУЛЗАЛТЫН ӨРӨӨ

                      

                                                                                       ДУУ ХӨГЖИМ

                      

                                                                                   НОМЫН САН

                       

 

Холбоо барих мэдээлэл

70157519

Вэб сайтруу зочлох
Баянзүрх дүүрэг, 25- р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-47 Улаанбаатар хот

Facebook хуудас

Холбоотой байгууллага