ЖАРГАЛАН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

ЖАРГАЛАН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

ТАНИЛЦУУЛГА :

Гадаад хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Жаргалан” үндэсний цогцолбор сургууль нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр манай сургуульд өндөр мэдлэг боловсролтой багш нарын баг Монгол улсын гавьяат багш зөвлөх-1, тэргүүлэх зэрэгтэй багш 8, заах арга зүйч багш 12 болон мэргэжлийн залуу багш нар ажиллаж ерөнхий боловсролын мэдлэг олгохын зэрэгцээ “Сайн хүн” хүмүүжил төлөвшилийн 16 жилийн хөтөлбөрөөр Монгол ёс заншил өв соёлоо дээдлэх, амьдрах ухаанд сургах, хөгжмийн боловсрол олгох, бүтээмжтэй хүмүүний зан чанарыг төвөлшүүлэх олон талт үйл ажиллагааг явуулж байна.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :

  • Англи, Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, Энэтхэг, Япон, Солонгос, АНУ-д 80-100% тэтгэлэгтэйгээр сургана.

                             

  • Сурагч солилцоо явуулдаг.

                            

  • TOEFL, IELTS 2-ийн шалгантанд бэлтгэнэ.

                          

СУРГАЛТЫН ОРЧИН :

Жаргалан сургууль нь 2011 онд орчин үеийн стандартад нийцсэн анги танхим тоног төхөөрөмж бүхий шинэ хичээлийн байрыг ашиглалтад оруулж, сургалтын цоо шинэ программ арга зүйг нэвтрүүлэн ажиллаж байна.

  • 1-11 ангийн сургалтын танхимууд
  • Орчин үеийн стандартад нийцсэн үзүүлэлт бүхий компьютерээр тохижсон Мэдээлэл зүйн кабинет
  • GrapeSeed Англи хэлний кабинет
  • Морин хуур, төгөлдөр хуурийн хөгжмийн кабинет
  • Биеийн тамир чийрэгжүүлэлтийн заал
  • МУ-ын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ардын боловсролын тэргүүний ажилтан Г.Долгорын нэрэмжит 4000 гаруй ном товхимолтой Номын сан
  • IQ, Оюуны хөгжлийг дэмжих Шатарын кабинет
  • Бага ангийн сурагчдын амрах, хөгжүүлэх бүлэгийн кабинет
  • “Зөв-Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Иргэний боловсрол олгох кабинет
  • Эрүүл чанарын амин дэмээр баялаг чанартай хоолоор үйлчилдэг цайны газартай

                            

                            

                            

                            

 

Холбоо барих мэдээлэл

99279292

Вэб сайтруу зочлох
БГД, 20-р хороо Саппорогийн замын урд

Facebook хуудас

Холбоотой байгууллага