ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

ЗАХИРЛЫН  МЭНДЧИЛГЭЭ

ТАНИЛЦУУЛГА :

Манай сургууль анхны Япон хэв загварын ахлах сургууль болон 2000 онд байгуулагдсан. 2004 онд дунд сургууль, 2008 онд бага сургуулийг нээсэн. Нийт 1361 сурагчтай бөгөөд 123 багш ажилтантай. 2014 оны 9 сарын 15-ны өдөр Шинэ Монгол Технологийн Дээд сургууль, Шинэ Монгол косенийг байгуулан, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн болон өргөжин боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :

  • Японы ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийг сургалтын системдээ тусгаж ашигладаг

                       

  • Монгол ёс заншлаа суралцахаас гадна японы ёс заншил, тэдгээрийн онцлогийг сурагчдад таниулж өдөр тутамд хэвшүүлэх /мэндлэх хүндлэх ёс, ахмад хүнийг хүндлэх ёс/ гэх мэт.
  • Япон маягийн орчинд сургалт, хүмүүжлийн ажлыг явуулах.
  • Японы ахлах сургуулийн хэв шинж бүхий дүрэмт хувцас зэрэг зүйлээс бүрдэх юм.

                      

  • Суралцагсдын авъяасыг хөгжүүлэх зорилгоор бүх сурагчдыг дугуйлан, секцэнд хамрагдахыг шаарддаг. Нийт 36 төрлийн дугуйлан, секц, клубууд хичээллэдэг. Бүх сурагч дор хаяж 1 дугуйлан, секцэнд хамрагдсан байдаг.
  • Сурагч бүр 2 төрлийн хичээлийг нэмж сонгон суралцдаг ба үдээс хойш 13.40-14.40 цагийн хооронд хичээллэдэг. 7 хоногт 4 цаг судалдаг. 8 төрлийн сонгонтой. Үүнд: /математик, физик, хими, япон хэл, англи хэл, мэдээлэл зүй, нийгэм-түүх, монгол хэл/

                                      

  • Мөн багш, эцэг эхчүүд тус бүр багд нэгдэн, сурагчийн мэдлэг чадвар, идэвх санаачилга, нийгэмшил, эрүүл мэнд гэсэн 4 чиглэлд хамтын хариуцлагын тогтолцоогоор ажилладаг.
  • Сурагчид 6-р ангиасаа эхлэн япон хэлийг үздэг бөгөөд төгсөгчдийн 30% нь гадаадын шилдэг их дээд сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцдаг.

                                                  

СУРГАЛТЫН ОРЧИН :

                                                                           Химийн кабинет

                   

                                                                            Мэдээлэлзүйн кабинет

                   

                                                                               Физикийн кабинет

                    

                                                                                        Номын сан

                    

                                                                                  Багш нарыг өрөө

                    

                                                                                    Төгсөгчдийн өрөө

                    

 

Холбоо барих мэдээлэл

7777 5599

Вэб сайтруу зочлох
Баянзүрх дүүрэг 25-р хороо 13-р хороолол Манлайбаатар Дамдинсүрэн-43 гудамж

Facebook хуудас

Холбоотой байгууллага