ХИШИГ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

ХИШИГ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

ТАНИЛЦУУЛГА:

Манай сургууль Монгол улсын боловсролын хөтөлбөр болон хятад хэлний сургалтыг амжилттай хэрэгжүүлээд 13 дахь жилтэйгээ золгож байна. Бидний зорьж тэмүүлсэн ажлын амжилт нь багш, хамт олны зүтгэл, ур чадвар, бид бүхэнд найдаж итгэл хүлээлгэсэн эцэг эх, шавь та бүхний маань хичээл зүтгэлийн үр дүн юм. “ХИШИГ”сургууль үндэсний боловсрол болон хятад хэлний боловсролын түвшингээ өөрийн төдийгүй олон улсын хэмжээнд баталгаажуулж байна. Ухралтгүй урсан өнгөрсөн он жилүүдэд ухаантай, чадварлаг, бүтээлч олон шавь нар минь эрдмийн өргөөнөөс минь төрөн гарсаар байна.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :

  • Сургалтын шаардлагад нийцсэн сургуулийн байр, анги танхим, техник хэрэгсэлтэй
  • Чадварлаг, туршлагатай багш, хамт олны бүрэлдэхүүнтэй
  • Суралцах таатай орчин бүрдсэн
  • Суралцахаас гадна хүүхэд хөгжих олон талын үйл ажилллагаа зохион явуулдаг
  • 6 настанг сургах хөгжүүлэх таатай орчин бүрдсэн
  • Сурагчдад өөрийн цайны газарт үдийн хоолоор үйлчилдэг
  • Сурагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор 3 чиглэлд автобусаар үйлчилдэг
  • Хятад хэлийг мэргэжлийн зэрэгтэй багш нар заадаг
  • Хятад хэлийг стандартад нийцсэн сурах бичгээр явуулдаг

СУРГАЛТЫН ОРЧИН :

                  

 

Холбоо барих мэдээлэл

8800 5454

Вэб сайтруу зочлох
Улаанбаатар хот. Баянзүрх дүүргийн 8-р хороо. Чулуун овооны буудал.

Facebook хуудас

Холбоотой байгууллага