ОУ-ЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ

ОУ-ЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ

Олон Улсын Улаанбаатарын их сургууль 1993 онд Солонгос хэлний хоёр жилийн дамжаа хичээллүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 1995 оноос бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй.  Түүнчлэн 1999 онд анх удаа 2005 онд хоёр дахь удаа магадлан итгэмжлэгдсэн. Монголын ууган хувийн их дээд сургуулиудын нэг төлөөллийн хувьд дээд боловсролын хөгжилд зохих хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Үүний дараагаар 2004 онд харьяа бага сургууль, 2008 онд харьяа бүрэн дунд сургууль, 2010 онд харьяа цэцэрлэгийг тус тус байгуулав. 2012 онд их сургууль болон өргөжиж, шинэ байраа ашиглалтад оруулснаар сургалтын орчны хүрээг тэлэн цогцлоож, хөгжлийн 3 дахь алхамдаа дэвшин үйл ажиллагаа явуулж байна.

Өдгөө тус сургууль нь Компьютерийн програм хангамж, Компьютер дизайн, Монгол судлал, Гэр бүл судлал, Нийгмийн халамж, Хөдөө аж ахуй,Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт, Сувилахуй, Эрх зүй, Төр захиргааны удирдлага гэсэн 15 тэнхим, 200 гаруй багш ажилчид, 4000 гаруй суралцагчидтай бөгөөд 29 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖЛҮҮД

ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ

  • 2016-2017 онд улсын олимпиадад 1-3 -р байранд шалгарсан мэргэжлээрээ элсэж сурахыг хүсвэл сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө.
  • Улсын олимпиадад 4-8 дугаар байр эзэлсэн сурагчдын хагас жилийн төлбөрийг хөнгөлнө.
  • ЕБС-аас аймаг, хот, дүүргийн олимпиадад 1-8 дугаар байр эзэлсэн сурагчдын хагас жилийн сургалтын төлбөрийг хөнгөлнө.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтаас 720- оноо авсан бол 40%, 730 -60%, 740-80%, 750 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө.

Сургалтын төлбөрийн зээл

  • Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж
  • Зарим онцгой тохиолдолд сургуулийн Ерөнхий захирлын шийдвэрээр төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

Жич: Дээрх суралцагчид эхний улирлын шалгалтандаа 3,5-аас дээш голч дүн авсан бол шалгагдсан оюутны тэтгэлэгийг хоёрдугаар улиралд үргэлжлүүлэн олгоно. Гуравдугаар  улирлаас  эхлэн сургуулийн тэтгэлэг олгох журмаар зохицуулагдана. 

 

ЗӨВ СОНГОЛТ- ТАНЫ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА

ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙГ СОНГОХ 5 ШАЛТГААН

 

 ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД 

 

 

 

Холбоо барих мэдээлэл

11 46 2026

Вэб сайтруу зочлох
БЗД 25-р хороо, Намянжугийн гудамж,

Facebook хуудас