ГЁТЕ бүрэн дунд сургууль

ГЁТЕ бүрэн дунд сургууль

ТАНИЛЦУУЛГА :

  • 2009 оны 10 сарын 5- нд Улаанбаатар хотноо Гёте-Институтийн төлөөлөгчийн газар нээгдсэнээр ”тус институт герман улстай хамтран ажилладаг монголчуудын удаан хүссэн хүслийн биелэл болсон төдийгүй хоёр улсын олон жилийн нөхөрлөлд тулгуурласан хамтын ажиллагаанд түлхэц болж өгсөн.“

          (Kлаус-Дийтэр Лээман, Гёте-Институтийн ерөнхийлөгч, 2009 он)

                                                     

  • 2003 оны 10 сараас эхлэн Гёте-Институт Германы мэдээллийн номын сантай хамт шинээр нээгдсэн төлөөлөгчийн газрын ойролцоо байрлаж байсан. Энэхүү номын сан герман улсыг сонирхдог, герман хэл сурч буй болон сурахыг хүсч байгаа хүмүүст герман улсын нийгэм, соёл, улс төрийн тухай шинэ соргог мэдээлэл өгөхөөс гадна өргөн хүрээтэй ном, хэвлэл мэдээллийн хэрэгслийг санал болгодог.

                                                     

  • Энэ үеэс герман хэлний багш болон залуу эрдэмтдэд хэлний болон мэргэжлийн чадвараа дээшлүүлэх сургалтыг тогтмол санал болгосноор монгол дах герман хэлний боловсролын чанар харьцангуй дээшилсэн.
  • Ажлын бас нэг онцлох зүйл бол „Соёл ба хөгжил“ гэсэн салбар юм. Одоогоор “Номын сангийн хүрээнд соёлыг хадгалж үлдэх” гэсэн сэдэвтэй дунд хугацааны төсөл хэрэгжиж байна.
  • 2008 оны 3 сараас эхлэн „Дойчэ Радио Улаанбаатар“ (ДРУБ) Гёте-Институт болон германы телевизийн суваг “Дойчэ Вэллэ”-гийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

                                 

  • Холбооны улсын гадаад хэргийн сайд Штайнмайарын үндэслэн байгуулсан Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш байгууллагын үйл ажиллагаа Гёте-Институтийн зүгээс 2008 оны 3 сард монгол улсад илгээсэн мэргэжилтэний тусламжтайгаар амжилттай хэрэгжиж байна. Тус байгууллага Улаанбаатар болон Дархан хотноо герман хэлний хичээл ордог 4 түнш сургуультай болсон.
  • 2010 оны 1 сараас хойш манай хэлний сургалтууд болон шалгалтууд маш амжилттай явагдаж байна.
  • Бид өөрийн байранд болон бусад газар төрөл бүрийн соёлын арга хэмжээ зохион байгуулдаг. Хэрэв герман хэлний мэдлэггүй бол танд орчуулж өгөх учраас та бүхий л арга хэмжээнд оролцох боломжтой.  

                                                       

  • 1-р ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах
    ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах
  • DSD I, II-ийн шалгалт өгснөөр Герман, Австри, Швейцарь улсын коллеж, их дээд сургуульд хэлний шалгалтгүйгээр элсэх

                       

  • DSD II-ийн шалгалт өгөөд сонгосон мэргэжлээр, хоёр улсын Засгийн Газрын гэрээгээр уул уурхайн чиглэлээр ХБНГУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой

                        

  • Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтанд тухайн улсад зуны амралтаараа хамрагдах
    Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч гэрчилгээ авах

Холбоо барих мэдээлэл

99969633

Вэб сайтруу зочлох
СБД, 11-р хороолол Номин супермаркетын баруун урд

Facebook хуудас

Холбоотой байгууллага