АТЛАНТА БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

АТЛАНТА БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 05-р сарын 29-ний өдрийн 217-р тоот захирамжаар анх байгуулагдсан хувийн хэвшлийн анхны дунд сургуулиудын нэг билээ. “Атланта” бүрэн дунд сургууль нь өнөөдөр 20 гаруй үндсэн багш, ажилчидтай, нийт багш нар нь мэргэжлийн болон онолын өндөр мэдлэгтэй, туршлагатай, заах арга ур чадвар сайтай, сонгон шалгаруулалтын үндсэн дээр бүрдсэн хамт олон юм. Бидний дунд Монгол Улсын Ардын багш, гавьяат багш 1, Ардын боловсролын тэргүүний ажилтан 10, зөвлөх багш 2,  тэргүүлэх багш 10, заах аргач 4, гадаадын мэргэжилтэн багш 3, улс, нийслэлийн олимпиадын аварга багш 1  тус тус ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид суралцагчдын сурч, төлөвших таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд тохилог орчныг бүрдүүлж чадсан. Нийт 15 анги танхимтай, номын сан, компьютерийн кабинет, урлаг заал, цайны газартай. “Үдийн цай“ хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөрт шилжүүлсэн анхдагч сургуулиудын нэг. Англи, хятад хэлийг мэргэжлийн гадаад багш нар заадаг. Бага ангийн сурагчдыг өдөр өнжүүлэх бүлэгт хамруулдаг. Тус сургуулийг 500 гаруй хүүхэд төгсч суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин, дараагийн шатны гадаад, дотоодын их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцсан.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :

  •  Математикийн гүнзгийрүүлсэн сургалт
  • Англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалт Математик, англи, хятад хэлний хичээлийг сургалтын хөтөлбөр, программаас давсан агуулгаар гүнзгийрүүлэн судалдаг.
  • Гүнзгийрүүлсэн сургалтыг олон жилийн туршлагатай багш нар болон гадаад багш нар удирдан явуулдаг.
  • Тухайн хичээлүүдыг ангиас шалтгаалан долоо хоногт 8 -10 цаг гүнзгийрүүлэн судална.
  • Бусад хичээлүүд БСШУ-ны сайдын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу орно.

СУРГАЛТЫН ОРЧИН :

  • Хэл сурах таатай нөхцөл бүрдсэн
  • Сурагчдад өөрийгөө нээн хөгжүүлэх зорилгоор олон төрлийн дугуйлан секц хичээллэдэг
  • Эрүүл аюулгүй хүнсээр хоол өгдөг

 

Холбоо барих мэдээлэл

70110518

Вэб сайтруу зочлох
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо СУИС-ийн баруун хойно, “МОНИНЖБАР” ХК-ний ард талд

Facebook хуудас

Холбоотой байгууллага