Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль

Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль нь  2011 оны 10-р сард  Герман Улсын Канцлер Ангела Меркел болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар байгуулахаар тохиролцсоноор үүсгэн байгуулагдсан билээ. БСШУЯ болон ХБНГУ-ын Засгийн газраас МГТИС-ийг хөгжүүлэх, Германы их сургуулиудтай хамтран амжиллахыг дэмждэг. Германы талын хувь нэмрийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) болон Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-наас хариуцан, хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байна.

Шинжлэх ухааны сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах төрийн өмчийн сургуулийн хувьд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Монголын дээд боловсролын шинэчлэлийн түүчээ бөгөөд Азийн бүс нутагт инженер технологийн мэргэжилтний шинэ үеийг бэлтгэх төв байна.

Элсэлт авах мэргэжлүүд:

  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр
  • Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүд
  1. Уул уурхайн Боловсруулах инженер
  2. Механик инженер
  3. Байгаль орчны инженер
  4. Үйлдвэрлэлийн менежмент, эдийн засагч инженер
  • Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрын хөтөлбөр

Бүртгүүлчид тавигдах шаардлага: 

  1. Бүртгүүлэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.
  2. Бүртгүүлэгч нь математик, физик, хими, англи хэл гэсэн дөрвөн хичээлээс хоёроос доошгүй хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) сүүлийн 2 жилийн аль нэгэнд өгсөн эсвэл тухайн онд өгөхөөр бүртгүүлсэн байна.
  3. Бүрэн дунд боловсролыг гадаадад эсхүл Монгол дахь олон улсын сургуульд эзэмшсэн, бусад их, дээд сургуулиас шилжин суралцах гэж буй зэрэг бодит үндэслэл бүхий шалтгаанаар ЭЕШ өгөөгүй эсвэл өгөхөөр бүртгүүлээгүй иргэдийг Элсэлтийн комиссийн шийдвэрээр бүртгэж болно.  

МГТИС-ийн элсэлтийн шалгалт

  • Байгалийн ухааны нэгдсэн /математик, физик, хими/ хичээлээр
  • Англи хэлний  хичээлээр гэсэн 2 төрлийн шалгалт авна.

ЭЛСЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ

МГТИС-Д ЯАГААД СУРАХ ЁСТОЙ ВЭ

Хэрэглээнд суурилсан мэргэжлийн хөтөлбөрүүд, гадаадад сурах боломж, Германы инженерийн боловсролын хөтөлбөрт суурилсан сургалтын хөтөлбөр, тэтгэлэгт хамрагдах боломж, дотоод гадаадын багш, профессорууд, төгссөний дараа ажилд орох боломж, Германы их сургуулиудтай дүйцэх боловсролын зэрэг : МГТИС-ийг суралцах сургуулиа болгон сонгох  олон шалтгаан байгаа.

Сургалтын онцдог давуу талууд

  • Олон улсын шилдэг туршлага

МГТИС-ийн оюутнууд Герман стандартын сургалтын хөтөлбөрт хамрагддаг. Бид чадварлаг багш мэргэжилтэн, сургалтын орчныг бүрдүүлж чадсанаар тэд өндөр мэдлэг олж авах болон судалгааны арга барил эзэмшихийн тулд заавал гадаад улс оронд суралцахаар явах шаардлагагүй.

  • Онол дадлагыг хослуулах нь

Манай сургууль хэрэглээнд суурилснаараа маш онцлог. Онол дадлагатай байнга хосолж явдаг. Оюутнууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд дадлага хийснээр  өргөн цар хүрээтэй дадал туршлага олж авахаас гадна МГТИС-д суралцах хугацаандаа лабораторуудад  байнгийн туршилт судалгаа хийж, үйлдвэр аж ахуйн газруудаар аялал хийн үйлдвэрлэгчидтэй уулздаг.

  • Мэргэжилдээ эзэн болох

Бид төгсөгчдөө ажлын байранд бүрэн бэлтгэгдсэн мэргэжилтэн болгохын тулд үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг. Мөн түүнчлэн оюутнуудаа байнга үйлдвэр аж ахуйн газар дадлагажуулж ирээдүйн ажил олгогчидтой нь холбоо тогтоох боломжийг олгодог. Үүний зэрэгцээ оюутнуудын насан туршдаа суралцах хүслийг төрүүлэх, энэ асуудлыг дэмжихэд анхаардаг.

  • Гадаад харилцаа-Хамтын ажиллагаа

МГТИС-ийн сургалт англи хэл дээр явагддаг бөгөөд энэ нь манай оюутнуудад олон улсын түвшинд мэргэжлээрээ ажиллах боломжийг олгох юм. Түүнчлэн Германы хамтрагч сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид эхний оюутнуудаа Германд зуны сургалтад  хамруулж эхлээд байгаа билээ.

  • Суралцах урам зориг

МГТИС-ийн оюутнууд багаар ажиллаж, багш, мэргэжилтнүүд болон бусадтайгаа саналаа нээлттэй солилцон, олж авсан мэдлэгээ бататгаж авдаг. Асуудлыг шийдэх арга барилд суралцах нь Монголын нийгмийн хөгжилд нэн чухал юм. Түүнээс гадна манай оюутнууд олон улсын соёлоос суралцаж байна.

  • Их сургуулийн хотхон

МГТИС нь монголын анхны хотхонтой их сургууль бөгөөд оюутнууд хамтдаа сурч, амьдарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг. Ингэснээр тэд нийтэч, нөхөрсөг зан чанарт суралцаж, хамт олноо гэсэн онцгой мэдрэмжтэй болно.

 

 

ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ-ОЮУТАН СОЛИЛЦОО, ОРЧИН

Холбоо барих мэдээлэл

7023 2090

Вэб сайтруу зочлох
Налайх дүүрэгт/ 2-р хороо, МГТИС-ийн цогцолбор

Facebook хуудас