BRITISH SCHOOL OF ULAANBAATAR

BRITISH SCHOOL OF ULAANBAATAR

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ТАНИЛЦУУЛГА:

Улаанбаатар дахь Бритиш сургууль 2012 оны есдүгээр сард Англи Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.Бид сургалтын таатай орчныг бүрдүүлэн сурагчдынхаа суралцах идэвхийг нэмэгдүүлж ирээдүйн амьдралдаа амжилтанд хүрэх нөхцлөөр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Бид өв тэгш хүмүүнийг сурган хүмүүжүүлэхийн тулд хүүхдэд цогц мэдлэг олгож, нийгмийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцоход нь өндөр шаардлага тавих болно. Бидний өмнөө тавьсан зорилго, зорилтдоо хүрэхэд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол сурагчид, сургуулийн хамт олон ба эцэг эхчүүд нэгэн баг болж хамтран ажиллах явдал юм.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:

Цэцэрлэг ба Бэлтгэл бүлэг

Бага анги 

Ахлах анги 

СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

  • Улаанбаатар дахь Бритиш сургууль нь Их Британи болоод дэлхийн 30,000 гаруй сургуульд  мөрдөж буй Англи ба Уэйлсийн ЕБ-ын Үндэсний хөтөлбөрийг сургалтандаа хэрэгжүүлдэг. 
  • Сурагчид нэг орноос нөгөөд шилжин суралцахад эцэг эхчүүд санаа зовох зүйлгүй, хүүхдүүд хөтөлбөрийн ялгаагүйгээр үргэлжлүүлэн тогтвортой сурах бололцоо олгох юм.
  • Тус хөтөлбөр нь сурагчдыг асар хурдан өөрчлөгдөж буй хил хязгааргүй глобал ертөнцийн мөнхийн сорилтыг давж туулах, хөл нийлүүлэн ажиллаж амьдрахад нь бэлтгэх болно.
  • Энэ зорилгодоо хүрэхийн тулд ерөнхий эрдмийн агуулгыг хувь хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх арга барилтай тэнцвэртэйгээр хослуулсан сонирхолтой, хүүхдэд ээлтэй, хөхүүлэн дэмжих орчинд сургалтыг явуулна.

СУРГУУЛИЙН ОРЧИН:

Сургуулийн кампус нь орчин үеийн сургуулийн хичээлийн байр болон спортын цогцолбороос  бүрдэнэ.Манай хичээлийн анги танхимууд нь сүүлийн үеийн компьютерийн технологид суурилсан сургалтын арга барилыг сургуульдаа хэрэгжүүлэх зорилгоор интерактив самбараар бүрэн тоноглогдсон байна. Сургуулийн бүх хэсгүүд нь тус тусдаа, өөр зориулалттай байх ба  түүндээ тохирсон тусгай хэв маягтай байна.

  •  Дүрслэх урлаг- Загвар, Загвар- Технологийн хичээлийн кабинетүүд нь бусдаас том орчин үеийн багаж хэрэгсэл, сургалтын нөөц хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон байна.                         

  • Дуу, хөгжмийн өрөө нь  дуу тусгаарлах ханатай байх ба хажуудаа хөгжмийн ганцаарчилсан давтлага хийх зориулалтын өрөөнүүдтэй.      

Шинжлэх ухааны лаборатори нь 2 ба 3-р давхруудад байрлах ба орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдох ба  биологи, хими, физикийн туршилтын ажилд шаардлагатай бүх зүйлс байна. 

  •  Давхар бүрт бага, дунд, ахлах ангийнханд тус тусд нь зориулсан  компьютерийн лаборатори байна.

  • Бага ангийн кафетери нь 1-р давхарт, дунд ангийнх 2-р давхарт байх ба нэг удаа  100 гаруй багш сурагчдад зэрэг үйлчлэх хүчин чадалтай юм. Гал тогоо нь сурагч ба багш ажилчиддаа амт чанартай, сонголт сайтай эрүүл хоолоор үйлчилдэг болно.

 

  

Холбоо барих мэдээлэл

70047788

Вэб сайтруу зочлох
ХУД, 4-р хороо, British School of Ulaanbaatar Сургуулийн байр

Facebook хуудас

Холбоотой байгууллага