СИТИ ИХ СУРГУУЛЬ

СИТИ ИХ СУРГУУЛЬ

Манай сургууль анх 1998 онд байгуулагдаж байсан түүхтэй.  2005, 2010 онд Монгол улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндсэний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн.  2012 онд БСШУЯ-нд аттестатчилагдсан 20 гаруй жилийн түүхтэй хамт олон билээ.

“СИТИ” их сургууль нь  дөрвөн бүрэлдэхүүн сургуультай бөгөөд эдгээрт 1000 гаруй оюутан, суралцагсад нийт 20 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын төвшинд суралцаж байна. Гадаад харилцааны салбарт олон ажлууд хийгдэж, 2013 оноос Европын Холбооны "Дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus”, 2016 оноос "Их сургууль, бизнесийн байгууллагын түншлэлийг бэхжүүлэх Erasmus +” төслүүд тус тус амжилттай хэрэгжиж байна. 2017-2018 оны хичээлийн жилээс мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр явуулах зорилт хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь манай сургуулийг олон улсын төвшинд хүргэх чухал алхам юм.

ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖЛҮҮД

ЯРИЛЦЛАГЫН БУЛАН 

МОНГОЛДОО ШИЛДЭГ НЬ БАЙНА ГЭДЭГ ХАРЬЦАНГУЙ ЖИЖИГ ЗОРИЛГО”  “Сити” их сургуулийн Ерөнхий захирал, доктор, профессор Ц.Байгалмаатай  ярилцлаа

Баян-Өлгий айммагт "Сити" Их Сургуулийн салбар  нээгдэнэ

“СИТИ” их сургуулийг сонгох шалтгаан

  1.  Сургуулийн дэд бүтэц- Хотын А зэрэглэлийн бүсэд оршдог

"СИТИ – кампус буюу СИТИ хотхон" -  Зах зээлийн өрсөлдөөнт өнөө үед бидний нэг давуу тал бол байрлал бөгөөд Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Сэлбэ голын баруун эрэгт, сургалт явуулахад нэн тааламжтай орчин нөхцөл бүрдсэн газарт оршдог. Манай сургууль 6480 м.кв ашигтай талбай бүхий орчин үеийн, тохилог хичээлийн хоёр байртай. Сургууль нь  Монгол улсын Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбай, УДБЭТ, нийслэлийн хамгийн том худалдааны төв E-MART, Номин супермаркет ойрхон тул оюутан та дэлхийн жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээгээр үйлчлүүлэх боломжтой. Мөн сургуулийн гадна талбайд буй зуу гаруй нэр төрлийн мод, бяцхан цөөрөм бүхий "Байгаль” бичил цэцэрлэг, цэвэр үзэмжтэй зассан зам талбай зэрэг нь сурах орчинг бүрдүүлж, тав тухтай суралцах нөхцлийг бий болгсон.

      2. Тохилог бас шинэлэг сургалтын орчин

Манай сургууль мэргэжил бүрд шаардлагатай анги, танхим, лаборатори, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Сүүлийн үеийн 10000 гаруй нэн хэрэгцээт ном сурах бичиг, уншлагын болон эрдэм шинжилгээний номын сантай. Төгсөх курсын оюутнууд ажлын байр, дадлагажих газраа олоход нь болон сургалт-дадлагыг холбоход Европын Холбооны "Erasmus+” төслийн хүрээнд хийгдэж буй "Бизнес төв” төвтэйгээр онцлог болно. Түүнчлэн шинээр ашиглалтад орж буй "Спорт заал” Монгол улсын бусад аль ч сургуульд байхгүй, стандарт төвшинд баригдаж, тоноглогдсон. Үүний зэрэгцээ эрэгтэй, эмэгтэй дүш болон хувцас солих өрөө байгаа гэдгийг нэмж дурдъя. Та Америкийн NBА-ийн тамирчин лугаа мэргэжлийн талбайд тоглож, уралдаан тэмцээнд оролцох хүсэлтэй бол хичээгээрэй! Үзэгчдийн суудал 400 гаруй хүний багтаамжтай бөгөөд энэ нь мөн л манай улсын сургуулиуд дотроо цорын ганцад тооцогдоно гэдгийг хэлэх нь зүйтэй. Оюутны дотуур байр

       3.  Профессор багш нар

Г.ТӨРТОГТОХ /Ph.D.проф/

Зөвлөх багш, Доктор

Ж.ОЮУНДАРЬ /МУГЖ/

Жүжигчний тэнхимийн багш

Ц.ТӨМӨРХУЯГ /МУСТА/

Жүжигчний тэнхимийн багш

                Ж.ПҮРЭВСҮРЭН

Гоо заслын технологийн тэнхимийн багш

             Д.ОТГОНЗАЯА /МУСТА/

Барилга, Архитектур - Дизайны сургуулийн захирал

                      Б.ЭНХ-ОЧ /МУСТА/

Хувцас дизайны тэнхимийн эрхлэгч

СИТИ их сургуулийн захиргаа "Багш сонголт”- д онцгой анхаардаг бөгөөд багш нарын дунд ОХУ, БНСУ, Сингапур, Бельги, Унгар, ХБНГУ, Тайвань зэрэг оронд мэргэжил эзэмшсэн олон сайн багш нар бий. Манай бүх багш нар сурган хүмүүжүүлэх ухааны боловсролтой. 2014- 2017 онд манай 14 багш, магистр Европын Холбооны " Эрасмус мундус” хөтөлбөрийн хүрээнд Итали, ХБНГУ, Франц улсад 6 сараас нэг жил 6 сарын хугацаанд амжилттай суралцаж, мөн нэг багш Польш улсын Варшавын их сургуульд ажлын дадлага хийсэн. 30 шахам багш БНСУ, БНХАУ, ОХУ, Сингапур, Малайз, Вьетнам, Комбож, Маямари, Филиппин зэрэг гадаад улс оронд сургалт, семинарт оролцон, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэв. Мөн гадаадын их дээд сургуулиудаас  зочин багш нарыг урьж ажилуулдаг.  2017-2018 оны хичээлийн жилд АНУ- аас англи хэлний багш Melissa Smith ирж ажиллах гэж байна.

      4. Тэтгэлэгт хөтөлбөрүүд болон зуны хөтөлбөрүүд

  • Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • СИТИ их сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • "Дэмбэрэлцэрэн сан”- ийн тэтгэлэг”
  • "Тамирчин оюутны тэтгэлэг”

АНУ- ын Шульц Глобал Инвестмент Хөрөнгө оруулалтын компаний нэрэмжит тэтгэлэг гэх зэрэг олон төрлийн тэтгэлэг, тэтгэмж бий. Түүнчлэн хамтран ажилладаг гадаадын их сургуулиудтай оюутан солилцоо болон зуны хөтөлбөрүүдэд хамрагдан, мэдлэг чадвараа дээшлүүлж, бусад орны соёл, зан заншилтай танилцах, Европын Холбооны "Erasmus mundus” төслийн хүрээнд 6 сар хүртэлх хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжууд та бүхнийг хүлээж байна.

     5. Оюутнуудын хөгжих боломжийг дэмжих ОЮУТНЫ  ХОЛБОО

Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд тань Сургуулийн Захиргаанаас гадна манай Оюутны Холбоо тусална. Та тэдэнтэй ойр байж, санал хүсэлтээ тавихаас гадна өөрөө манлайлан оролцох нь тун чухал. Бүжгийн секц, англи хэлний клуб, илтгэх урлагийн клуб, жүжгийн дугуйланд суралцвал үнэхээр сонирхолтой шүү! "Гадаад хэлний төв”-д Англи хэлээс гадна япон, солонгос, хятад, франц зэрэг хүссэн хэлээрээ суралцаж болно.

     6. Найрсаг нөхөрсөг хамт олон 

Манай сургуульд бизнес, дизайн, урлаг, гоо сайхан, архитектур ... гээд өөр өөрийн онцлогтой өвөрмөц, олон төрлийн мэргэжил байдаг болохоор оюутнууд бие биеэсээ суралцах, дууриал авах юм маш их. Энэ нь манай сургуулийн бусад сургуулиас ялгарах өвөрмөц тал болж байдаг.Сургуулийн орчинд та олны танил, алдартай залуустай цөөнгүй таарах бөгөөд тэдэнтэй мөр зэрэгцэн суралцаж буйдаа болон ангийнхаа анд нөхдөөр, бас өөрөөрөө бахархах мэдрэмж таныг сэргээж, итгэл дүүрэн суралцах болно. Мөн Франц, БНХАУ, ОХУ, Япон, Бельги, Швецари зэрэг олон орны оюутнуудтай танилцаж, нөхөрлөх сайхан боломж манайд бий.     

    7. Гэртээ байгаа мэт тохилог дотуур байр

Суралцах мэргэжил, сурах сургуулиа сонгосны дараах нэг чухал асуудал бол оюутны дотуур байрны асуудал мөн. Тэгвэл та энэ талаар санаа битгий зов! Бид орон нутгаас ирсэн оюутнууд болон гадаадаас ирсэн багш, оюутнуудаа сургуульдаа ойрхон, тав тухтай дотуур байраар бүрэн хангадаг.

Та бүхнийг гоо сайхны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж цорын ганц их сургуульд урьж байна.

Холбоо барих мэдээлэл

77442244

Вэб сайтруу зочлох
Монгол Улс, Улаанбаатар Хот, СБД, 7-Р Хороо, Денверийн Гудамж

Facebook хуудас