ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ дунд сургууль

ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ дунд сургууль

Захирлын  мэндчилгээ 

Сургуулийн товч танилцуулга

Англи, Солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Гэрэлт- Ирээдүй ” бүрэн дунд  сургууль нь 1997 онд байгуулагдаж 2012 он Бүрэн дунд боловсролын анхны төгсөлт хийсэн билээ. 

2011 он Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль болон өргөжиж, 2012 он Хан-Уул дүүргийн Био комбинатад цэвэр агаарт сургалт явуулах сургуулийн байртай болов.  2014 оноос “Бүх талын боловсрол олгох 5 талт сургалтаар хичээллэж сурагчдыг оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, эрүүл бие бялдар, амьдралаа аваад явах чадвар, бусадтай харилцах чадварт сургаж байна.  Ингээд 2015 оноос сургуулийн өргөтгөлийн байр барьж, 2015-2016 оны хичээлийн жилд Солонгос хэлний Смарт анги нээж ажилуулж эхлэв.  2016-2017 онд багш, сурагчид БНСУ-ын “Кёнги аймгийн ICT ашигласан ирээдүйн боловсролын шинэчлэл” хөтөлбөрт хамрагдаж, 2017-2018 он англи хэлний олон улсын GRAPE SEED хөтөлбөрөөс гадна  “DIA GLOBAL ACADEMY” олон улсын хөтөлбөрт хамрагдаад байна 

Сургалтын онцлог

Гэрэлт-Ирээдүй бүрэн дунд сургууль нь сурагчдадаа бага боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд ерөнхий эрдмийн мэдлэг эзэмшүүлэхээс гадна дэлхийн 18 орны 600-аад сургуульд хэрэгжиж буй англи хэлний “Грейпсийд” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн БНСУ-ын техник технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, сурагчдыг бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаарч бага ангиас нь солонгос хэлийг зааж эхэлдэг билээ.

Сурагчид маань цөм хөтөлбөрийн хүрээнд монгол хэл, англи хэл, математик, түүх, эрүүл мэнд, иргэний боловсрол, газар зүй, физик, хими биологи зэрэг хичээлүүдээс гадна таван талт сургалт, усанд сэлэлт, биеийн тамир, дүрслэх урлаг, технологийн хичээлүүдийг үзнэ. Мөн БНСУ-ын техник технологийн хөтөлбөрт хамрагдаж, англи хэл, солонгос хэлийг гүнзгийрүүлсэн судалдгаараа онцлогтой. Бид сурагчдыг гадаад хэлний түвшингээр ангилж, түвшин бүрт нь мэргэжлийн чадварлаг гадаад, монгол багш нар сурагчидтай ажиллах болно. 

Гэрэлт-Ирээдүй сургуулийн ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

  • Бүх талын боловсрол олгох 5 талт сургалтаар дамжуулан оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, эрүүл бие бялдар, өөрийгөө удирдах, бусадтай харилцах чадваруудыг эзэмшүүлдэг.

  • Сургалтын монгол хөтөлбөрөө өргөжүүлэн  БНСУ-ын дунд, ахлах сургуулийн хөтөлбөрөөс сургалтын арга технологитоо 30% хүртэл тусган хэрэглэдэг.

  • БНСУ-ын дунд сургуулийн хэв шинжийг хадгалсан.

  • Англи хэл, солонгос хэлийг гүнзгийрүүлэн монгол, гадаад багш зааж  TOFEL, TOPIK-д бэлтгэдэг.    

  • Ахлах ангийн сурагчид сурагч солилцоогоор БНСУ-д суралцах боломжтой.

  • Улирал бүр байгаль дахь сургалт явуулах сургалтын орчин бүрдсэн кемпийн байртай.

Англи, Солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Гэрэлт- Ирээдүй ” бүрэн дунд сургуулийн бэлтгэл ангийн бүртгэл эхэллээ

СОНГОН СУРАЛЦАХ ДУГУЙЛАН, КЛУБ 

"ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" бүрэн дунд сургууль нь хүүхдийн эрүүл аюулгүй байдал, сурч боловсрох таатай нөхцөл, сурагч багш хоёрын нээлттэй харилцаа, өөрийгөө хөгжүүлэх дугуйлан секцүүдийг бүрэн цогцлоосон сургууль юм. 

Элсэлтийн мэдээлэл 

1-р ангийн элсэлтийн бүртгэл:  2018 оны 03-р сарын 20-наас

Бэлтгэл бүлгийн хичээл: 2018 оны 04-р сарын 16-д эхэлнэ 

Бүртгүүлэхдээ: 

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Цээж зураг 1 %
  • Бүртгэлийн хуудас бөглөнө

Бэлтгэл бүлэгт орох хичээл 

  • Сургуулийн амьдралд дасах хичээл 
  • Бичихэд бэлтгэх дасгал 
  • Математикийн дасгал 
  • Сэтгэхүй хөгжүүлэх дасгал
  • Анхаарал ой тогтоолтын дасгал 
  • Зургийн хичээл
  • Дуу хөгжмийн хичээл 
  • Биеийн тамирын хичээл орно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг  70172110, 99152406, 91883306 болон https://www.facebook.com/BrightFutureSchool/ албан ёсны фэйсбүүк хуудсаас авна уу. 

Холбоо барих мэдээлэл

70172110

Вэб сайтруу зочлох
СХД 21-р хороолол нийгмийн даатгалын хэлтэсийн урд талд

Facebook хуудас

Холбоотой байгууллага