"САКУРА" бүрэн дунд сургууль

"САКУРА" бүрэн дунд сургууль

ТАНИЛЦУУЛГА :

Монголын анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг “Сакура” бүрэн дунд сургууль 1999 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд нийт 12 удаа төгсөлт хийж, төгсөгчдийн 34 хувь нь Японд суралцаж төгссөн. Бид Японы Нагаока болон бусад их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж төгсөгчдөө их дээд сургуульд дэвшин суралцах, улмаар гадаад, дотоодын байгууллагуудад ажлын туршлага хуримтлуулан эх орондоо ихийг бүтээх боловсон хүчин бэлтгэх суурийг тавилцаж байна. Өнгөрсөн 15 жилд Нагаокагийн Их сургуульд 51 сурагч Япон, Солонгос, Америк, Хятад болон Монголын их дээд сургуулиудад амжилттай элсэж,  нийтдээ нэг тэрбум гаруй тѳгрѳгийн сургалтын зардлын хѳнгѳлѳлттэйгээр Япон улсад сурч боловсорсон байна.

Түүнчлэн бид сурагчдаа эх орон, эх хэл, эцэг эх, байгаль дэлхийгээ хайрлан хүндэлдэг, эрхэмлэдэг болгон төлөвшүүлэхийн тулд хүсэл сонирхолд нь нийцсэн, шинэлэг, орчин үеийн эрэлт хэрэгцээг хангахуйц сургалт хүмүүжлийн ажил зохион байгуулахад анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. 

Тус сургуульд 40 багш сурган хүмүүжүүлэгчид ажилладгаас зөвлөх багш 2, доктор 1, магистр 5, тэргүүлэх зэрэгтэй 5, заах аргач 4, мөн 4 япон, 2 англи багш ажиллаж байна.

"САКУРА" бүрэн дунд сургуулийн сургалтын бүх үйл ажиллагаа нь төлбөртөө багтсан

  • Бид ерөнхий эрдмийг стандартаас дээгүүр эзэмшүүлдэг

  • Эрүүл аюулгүй сургалтын орчинтой

  • Тэргүүлэх зэргийн багш, сурган хүмүүжүүлэгчид

  • Анги дүүргэлт 15-18

  • Сурагчдаа жил бүр Япон улсад хэлний дадлагад хамруулдаг

  • 20 төрлийн дугуйланд сонгон хамрагдах боломжтой. 

  • Япон улсад 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой

  • Хичээлийн хөтөлбөрт усан бассейн, IQ, шатрын сургалт багтсан

  • Нэмэлт давтлага авахад төлбөргүй 

  • Үнэ төлбөлргүй өдөр өнжүүлэх ангитай

  • Амжилт гаргасан сурагчдынхаа төлбөрийг 10-100 хувь хөнгөлдөг. 

Англи хэлний "ГРЕЙПСИЙД" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль

Математик, япон, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Сакура” бүрэн дунд сургууль 2017-2018 оны жилд сурагчдынхаа англи хэлний мэдлэгийг улам сайжруулахын тулд  дэлхийн 18 орны 600-аад сургуульд хэрэгжиж буй англи хэлний “Грейпсийд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөр нь Японы Сэндай хотын Мейсэний академид англи хэлийг 40 гаруй жил амжилттай заасан АНУ-ын багш нарын тэргүүн туршлагаас үүсэлтэй бөгөөд англи хэлийг хоёр дахь хэлээрээ сонгосон орны хүүхдүүдэд эх хэлээ сурсан аргаар нь англи хэлийг сургадаг хөтөлбөр юм. Грейпсийд хөтөлбөр нь 4-12 насны хүүхдүүдэд зориулагдсан боловч улс орон, сургууль бүрийн онцлогоос хамаарч зарим цэцэрлэг 2-3 наснаас нь зарим сургууль 13-15 наснаас нь ч хэрэгжүүлэх тохиолдол байдаг аж.  Тус хөтөлбөрийг одоогоор  манай улсын найман сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдний нэг нь Сакура бүрэн дунд сургууль болж байна.

Сургууль, багш, эцэг эх, сурагчдын хамтын ажиллагааг ойртуулсан "ЖОБИ" цахим системийг нэвтрүүлсэн

Сакура бүрэн дунд сургууль нь 2015 оноос эхлэн Жобби цахим системийг нэвтрүүлсэн билээ. Энэ хугацаанд бид +15000 далгаврын сан, +1200 шалгалт, +750 онлайн шалгалтыг уг систем дээр үүсгэлээ. Жобби цахим сисмем нь Google функцүүдийг системтэй уялдуулснаараа онцлог билээ. 

Өдрийн хоол

Сурагчдынхаа үдийн цайнд амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна чанарын шаардлага хангасан  эрүүл, аюулгүй орчинд хийж үйлчилж байна.

Автобус үйлчилгээ

Сурагчдынхаа аюулгүй найдвартай,  тав тухтай зорчих  нөхцөлийг хангах зорилгоор автобусаар үйлчилдэг ба дөрвөн чиглэлээр өглөө оройн ээлжинд сурагчдыг гэрт нь хүргэж өгдөг

Бид таны хүүхдийг:

  • ХҮНДЭЛДЭГ, МЭНДЭЛДЭГ
  • ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ
  • АЖИЛСАГ ТУСЧ
  • НЭЭЛТТЭЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ зөв Монгол хүн болгон төлөвшүүлнэ.

 

Холбоо барих мэдээлэл

8955 8955

Вэб сайтруу зочлох
Хан Уул Дүүрэг, 11-р хороо Их Монгол Улсын Гудамж, ТаймСкүэр хотхон, 505б байр

Facebook хуудас

Холбоотой байгууллага