СЭРҮҮЛЭГ ИХ СУРГУУЛЬ

СЭРҮҮЛЭГ ИХ СУРГУУЛЬ

“Сэрүүлэг” их сургууль хэмээх эрдэм номын их өргөө тэртээ 1990 оны анхдугаар хичээлийн жил  таван багш, 40 гаруй оюутантай МУИС-ийн нэгээхэн хэсэгт эхэлж байсан билээ.  Тэр дурсамжит өдрөөс хойш өдгөө Сэрүүлэг их сургууль ахисан түвшинд 2017 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн, БШУЯ-ны “Аттестатчилал”-д 2018 он хүртэл тэнцсэн сургууль болж, 27-н жилийн амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлжээ.

Тус сургууль нь Бизнес, банк, нябо бүртгэл, хоол үйлдвэрлэл, барилгын менежмент, программ хангамж, график дизайн, англи хэлний багш, уул уурхай, цахилгаан, авто замын барилгын инженер мэргэжлээр 1500 гаруйоюутан, үндсэн 50 гаруй багш, сургалтын үйл ажиллагааг дэмжигч 20 гаруй ажилтан, ажилчид, Сургалт, Оюутны бүртгэл мэдээлэл, Инженер техник, Санхүү, аж ахуйн албадууд, Бизнесийн ухаан, Инженер технологи, Мэдээллийн технологи, Хүмүүнлэгийн ухааны мэргэжлийн 4 тэнхим, Мэдээллийн төв бүхий бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Сургалт, үйлчилгээний зориулалтын стандартыг хангасан 1650 оюутан суралцах багтаамжтай сургалтын танхим, лаборатори бүхий хичээлийн хоёр байр, оюутны байр, эрдэм шинжилгээний сэтгүүл, сургуулийн веб сайт, Wi-Fi болон сүлжээний орчин, мэдээллийн төв зэрэг үйлчилгээний нэгжтэйгээр сургалтанд оролцогч талуудаа ханган ажиллаж байна.

Мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөрүүдээс гадна Оюутны хөгжлийн хөтөлбөр, ахан дүүдээ сургах хамтарч хөгжих хөтөлбөр, Англи хэлний сургалтын хөтөлбөр, сургалтын чанар сайжруулах, бизнесийн хөтөлбөр зэрэг хэрэгжүүлдэгээрээ онцлогтой. Өнөөдөр тус сургуульд нийт 1450 оюутан, 20 гаруй магистрант суралцаж байна. Тус сургуулийн бакалаврын оюутнуудын 70% буюу орон нутаг аймгуудаас 30 гаруй Улаанбаатар хотоос элссэн оюутнууд байна. 

ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖЛҮҮД

Оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд

 

 

 

ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН 9 СУРГУУЛИЙН НЭГ

 

 

 

Холбоо барих мэдээлэл

70110643

Вэб сайтруу зочлох
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Л.Энэбишийн өргөн чөлөө, 11-р хороо, 22-в

Facebook хуудас