ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

1979 онд  МУИС-ийн Орос хэлний салбар, Улсын багшийн дээд сургуулийн Орос хэлний факультетэд түшиглүүлэн МУИС-ийн бүрэлдэхүүнд Орос хэлний институт (ОХИ) байгуулсан нь одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн үндэс суурь болсон юм.  ОХИ-ийн хоёр факультетийн 39 багш, 20 ажилтан орчин цагийн орос хэлний авиа зүй, яриа, бичгийн дадлага, орчуулгын онол, сурган заах аргазүй, утга зохиолын хичээлийг 498 оюутанд зааж эхэлж байв. Ингээд 1999 онд Монгол улсад хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Гэгээрлийн яамны шийдвэрээр тус сургуулийн хөтөлбөрийг өргөжүүлэн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль байгуулсан түүхтэй.  ХИС нь  Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөс 1999 онд анх удаа, 2007 онд хоёр дахь удаагаа дээд боловсролын магадлан итгэмжилснээр  сургалт, судалгааны чанарт баталгаа өгч, их сургуулийн статусаар үйл ажиллагаа явуулах эрхээ баталгаажуулсан билээ. Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлийн гишүүн, Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага юм.

БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД

  1. Бизнесийн сургууль
  2. Хэл, Соёлын сургууль
  3.  Мэдээлэл, Харилцаа менежментийн сургууль
  4. Олон Улсын харилцаа нийгэм судлалын сургууль
  5.  Билиг дээд сургууль
  6.  Дархан салбар сургууль
  7.  Хөвсгөл салбар сургууль  

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь АНУ, Япон, Солонгос, Хятад, Итали, ОХУ, Шинэ Зеланд, Тайвань болон бусад улсын 25 их, дээд сургуультай түншийн харилцаа тогтоож, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Түүнчлэн БНСУ, БНХАУ, Япон зэрэг улсын их, дээд сургуулиудтай 2+2, 3+1, 2+2.5 оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 

ЭЛСЭГЧИД ТА БҮХНИЙГ

  • Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшингээр хамгийн өндөр
  • Мэргэжлийн гадаад хэлний сургалтаар тэргүүлдэг
  • Нэг сургууль - хоёр диплом буюу хос мэргэжилтэй төгсөх боломжтой
  • Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах
  • Гадаадын их, дээд сургуультай хамтарсан “Хоёр сургууль, Хоёр диплом” солилцооны хөтөлбөрүүдтэй
  • Бакалаврын хөтөлбөрт мэргэжлийн англи хэл, магистр, докторын хөтөлбөрт судалгааны ажлыг англиар бичих, илтгэх чадварыг эзэмшүүлэх өндөр мэргэжлийн чадварлаг багтай сургалт – судалгааны их сургуульд элсэн суралцахыг урьж байна.

Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу 

    

САЛБАР СУРГУУЛИУД

БИЛИГ ДЭЭД СУРГУУЛЬ

 

 

 

Билиг дээд сургууль 2000 онд үүсгэн байгуулагдсан. Дээд боловсролын стандарт шаардлагыг бүрэн хангасан хөтөлбөр төлөвлөгөөгөөр Эрхзүй, Олон улсын эрхзүй, Олон улсын эдийн засаг, Олон Улсын харилцаа, Аялал жуулчлал-гадаад хэл, Багш, орос хэлний, Багш, Монгол-Англи хэлний, Багш, Англи хэлний, Монгол судлал тус тус мэргэжлээр бакалавр, эрхзүй мэргэжлээр 2,5-н жилийн бакалаврын оройн сургалт,  Эрхзүй, Хэл шинжлэлийн чиглэлээр эчнээ,  магистрын өдрийн танхимийн болон онлайн хэлбэрээр сургалтыг амжилттай эрхлэн суралцуулж байна. Үндсэн 21 багш,  500 орчим  оюутантайгаар сургалтын  үйл ажиллагаа явуулж байна. Нийт эрдэмтэн багш нарын 25 хувь нь доктор, профессор эрдмийн зэрэг цолтой. 2005 онд анх удаа болон, 2012 онд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. 2010 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн харъяа сургууль болж тус сургуулийн Гадаад хэлний хөтөлбөрийг мэргэжлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна. Билиг дээд сургууль нь одоогоор Эдийн засгийн тэнхим, Хэл, соёлын тэнхим, Эрх зүйн гэсэн гурван тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бакалаврын сургалтын хөтөлбөрүүд

  1. Эрх зүй /оройн ангиар суралцах боломжтой/
  2. Эрх зүй, олон улсын
  3. Олон улсын харилцаа
  4. Эдийн засаг, олон улсын
  5. Аялал жуулчлалын менежмент
  6. Багш, англи хэлний
  7. Багш, монгол – англи хэлний
  8. Багш, орос хэлний
  9. Хэл шинжлэл (монгол-гадаад хэл судлал)
  10. Гадаад хэлний орчуулга

Магистр, докторын сургалтын хөтөлбөрүүд

  1. Эрх зүй
  2. Хэл шинжлэл

ДАРХАН САЛБАР

“Эрдэм Хөтлөгч” ГХДС нь 10 дахь жилдээ Монгол Улсын ХИС- ийн бүрэлдэхүүнд орж БСШУ- ны сайдын 2010 оны 04-р сарын 30 өдрийн 212 тоот тушаалаар Монгол Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Дархан салбар болж өргөжсөн. Дархан салбар сургууль Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэрт хичээлийн хоёр байр, сургалт судалгааны төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулж байна. 2014-2015 оны хичээлийн жилд Дархан салбар сургуулийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулсан. Одоогоор мэдээлэл харилцаа менежмент, хэл шинжлэл соёлын гэсэн хоёр тэнхимтэйгээр сургалт, судалгааны үйл ажиллагаагаа явуулж байна.

Бакалаврын сургалтын хөтөлбөрүүд

  1. Багш, гадаад хэлний боловсрол (Англи , Герман, Франц, Орос, Хятад, Солонгос, Япон)
  2. Гадаад хэлний орчуулга (Англи , Герман, Фран ц, Орос, Хятад, Солонгос, Япон)
  3. Бизнесийн удирдлага
  4. Санхүү, банк
  5. Менежмент
  6. Сэтгүүл зүй
  7. Багш, математикийн боловсрол
  8. Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Бакалаврын оройн сургалт / хөтөлбөрүүд

  1. Англи хэлний багш
  2. Англи хэлний орчуулагч
  3. Хятад хэлний орчуулагч
  4. Хятад хэлний багш
  5. Санхүүгийн менежмент

Магистр, докторын сургалтын хөтөлбөрүүд

  1. Бизнесийн удирдлага
  2. Боловсрол судлал
  3. Мэдээллийн систем
  4. Хэл шинжлэл

ХӨВСГӨЛ АЙМАГ ДААХЬ САЛБАР

Хөвсгөл аймаг дахь ХИС-ийн харьяа Далайван дээд сургууль нь анх 2001 онд Далайван коллеж нэртэйгээр  байгуулагдсан. Өөрийн эзэмшлийн 11130м2 талбай бүхий 5031м2 3 давхар хичээлийн байр, сургалт үйлдвэрлэлийн байр, цайны газар, спорт зал, чийрэгжүүлэлтийн болон лингафоны кабинет, 90-100 хүний суудалтай уншлагын танхим, интернетийн сүлжээнд холбогдсон компьютерийн хоёр лаборатори, сургалтын 11 анги танхимтай.

СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД

  1. Оюутан хөгжүүлэх POINT бодлогыг боловсруулан сургалтанд хэрэглэн үр дүнд хүрч байгаа
  2. 10-35 оюутныг дотуур байраар хангах боломжтой
  3. Сургалтын төлбөрийг 2 хувааж төлөхийг зөвшөөрдөг, алданги тооцдоггүй
  4. Цайны газар, спорт зал, чийрэгжүүлэлтийн кабинеттай
  5. Өөрийн харьяа жуулчны баазад мэргэжлийн болон хэлний дадлага хийх боломжтой
  6. Аялал жуулчлалын 2-р курсын оюутнууд жил бүр Монгол орны үзэсгэлэнт газруудаар тойрон аялал хийдэг
  7. Өөрийн салбар Ерөнхий боловсролын сургуультай

Бакалаврын сургалтын хөтөлбөрүүд

  1. Гадаад хэлний орчуулга
  2. Нягтлан бодох бүртгэл
  3. Бизнесийн удирдлага
  4. Экологи
  5. Бизнесийн удирдлага
  6. Нягтлан бодох бүртгэл
  7. Экологи /эчнээ/

Магистр, докторын сургалтын хөтөлбөрүүд

  1. Экологи
  2. Бизнесийн удирдлага

 

Холбоо барих мэдээлэл

11-318 524

Вэб сайтруу зочлох
СБД 8-р хороо, 14200, ХИС-ийн байр

Facebook хуудас