САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

ТАНИЛЦУУЛГА

СЭЗИС нь анх 1924 онд Гаалийн түр сургууль нэртэй байгуулагдсанаас хойш нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоог буй болгож хөгжүүлэх явцдаа 1935 онд Санхүү, нягтлан бодох техникумын сургууль, 1946 онд Санхүү эдийн засгийн техникум, 1991 онд Эдийн засгийн коллеж, 1996 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль нэртэйгээр өргөжин шинэчлэгдэж ирсэн билээ. Энэ хугацаанд БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, Их Британи, ОХУ зэрэг гадаад орны их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж ирсэн бөгөөд 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг. СЭЗДС нь шинээр цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж гадаадын 9 орны 16 Их дээд сургуультай хамтран Ухаалаг Зайны Сургалттай Их Дээд Сургуулиудын Олон Улсын Ассоциацийг байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн Кипр улсын Никозиа Их сургуультай хамтран “Зочлохуйн хөтөлбөрийг” амжилттай хэрэгжүүлж олон улсын компаниудад ажиллах чадвартай боловсон хүчнүүдийг бэлдэж байна. 

СЭЗИС нь 2000 онд Дээд боловсролын магадлан итгэмжлэлийг зөвлөлөөр бүх гишүүдийн 100% саналаар магадлан итгэмжлэгдэж байсан бол 2005 онд Монгол улсад анх удаа байгууллага болон сургалтын хөтөлбөрүүд нь магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль болж байсан. Түүнчлэн 2012 онд үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн билээ.

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД

Бакалаврын зэрэг олгох мэргэжлүүд:                          

  1. Бизнесийн менежмент
  2. Бизнесийн эдийн засаг
  3. Санхүүгийн менежмент
  4. Нягтлан бодох бүртгэл

Магистрын зэрэг олгох мэргэжлүүд:

  1. Нягтлан бодох бүртгэл
  2. Бизнесийн менежмент
  3. Санхүүгийн менежмент

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД

2008 оноос эхлэн АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөлийн /ACBSP/ гишүүн болж, олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэж эхэлсэн байна. ACBSP-ийн 2012 оны 05-р сарын 01-ны өдрийн шийдвэрээр Бакалаврын зэрэг олгох 7 хөтөлбөр болон Магистрын зэрэг олгох 3 хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлэн, Монгол Улсын их дээд сургуулиудаас анхдагч болон Олон улсад магадлан итгэмжлэгджээ. ACBSP-ийн стандарт, шалгуул үзүүлэлтүүдийг хангах, Олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө тасралтгүй хөгжих боломж бүрдсэн төдийгүй сургалтын чанарт ахиц гарч, цаашлаад сургуулийн нэр хүнд өсч, төгсөгчид олон улсын хөдөлмөрийн зах зээлд мэргэжлээрээ ажиллах боломжтой болсон байна. 

Бакалаврын зэрэг олгох мэргэжлүүд:

  1. Бизнесийн менежмент (BBA)
  2. Маркетингийн менежмент (BBA)
  3. Мэдээллийн системийн менежмент (BS)
  4. Нягтлан бодох бүртгэл (BBA)
  5. Санхүүгийн менежмент (BBA)
  6. Банкны менежмент (BBA)
  7. Бизнесийн эдийн засаг (BS)

Магистрын зэрэг олгох мэргэжлүүд:

  1. Бизнесийн менежмент (MBA)
  2. Санхүүгийн менежмент (MBA)
  3. Бизнесийн удирдлагын магистрын нягтлан бодох бүртгэл (MBA)

ТЭНХИМҮҮД

 

 

 

 

 


 

 

 

   АНГЛИ ХЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ 

 Англи хэл судлалын тэнхим анх 1991 онд Эдийн засгийн коллежийн Суурь ухааны тэнхимийн бүрэлдэхүүнд багтан 20 гаруй багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2012 оны 8 дугаар сараас Англи хэл судлалын тэнхим болон орчин үеийн сургалт, судалгаанд нийцүүлэн англи хэл заах, эзэмшүүлэх; багш, оюутны үүсгэл санаачилгаар “Англи хэлний олимпиад”, “Гадаад дууны баяр” зэрэг олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирлээ.

 

БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ 

СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхим нь 1992 онд Бизнес судлалын тэнхим нэртэйгээр 6 багшийн бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдсан. Өнгөрсөн цаг хугацаанд тус тэнхим зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 1996 оноос эхлэн эчнээ хөтөлбөр, 2000 оноос оройн хөтөлбөрөөр Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгож эхэлсэн. 2008 оноос эхлэн тус тэнхим нь Маркетингийн Менежментээр мэргэшүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд эдүгээ Бизнесийн менежмент болон Маркетингийн менежмент гэсэн 2 үндсэн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.  Тус тэнхим нь 25 эрдэмтэн багш, 2 туслах ажилтантайгаар нийт 30 гаруй төрлийн хичээлүүдийг СЭЗИС-ийн бакалавр, магистр, докторын түвшинд зааж байна.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ

Анх 1964 онд 8 ширхэг тооцоолох машинтай "Механикжсан цахилгаан тооцооны хичээлийн кабинет" байгуулагдсанаар одоогийн Мэдээллийн Системийн Менежментийн Тэнхимийн суурь тавигджээ. 2010 оноос СЭЗИС-ийн Захирлын тушаалаар Мэдээллийн Технологийн Тэнхмийн нэрийг “Мэдээллийн Системийн Менежментийн Тэнхим” болгон өөрчлөн нэрлэж, сургуулийн мэдээллийн системийн удирдлага, зохион байгуулалт, хөгжил, хэвийн үйл ажиллагааны талаар сар бүр албан ёсны зөвлөмж гарган нийтэд таниулж байхаар чиг үүргийг нь нэмэгдүүлжээ.

 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь анх Санхүү эдийн засгийн техникумын "Тусгай мэргэжлийн багш нарын секц" хожим нь "Тусгай мэргэжлийн багш нарын заах аргын нэгдэл" болж өргөжсөн үндэс суурин дээр байгуулагдан 80 гаруй жил хөгжиж ирсэн анхны тэнхим билээ. Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь 25 үндсэн багш, 2 туслах ажилтны орон тоотой сургалт судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэж байна.  Тус тэнхим нь Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн өөрийн үнэлгээг хийж, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2006 онд өдрийн, 2008 онд орой ба эчнээ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан.

 

 

САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ

Тус тэнхим нь анх 1981 онд Улс ардын аж ахуйн төлөвлөлт санхүүжилт сайжруулах хүрээнд “Санхүү төлөвлөлтийн заах аргын нэгдэл” нэртэйгээр ажиллаж байсан. 2007 оноос гадаад орчны өөрчлөлт, тэнхимийн зорилгоос хамааран одоогийн “Санхүүгийн Удирдлагын тэнхим” болж хүрээгээ улам бүр өргөжүүлж банкны болон санхүүгийн мэргэжилтэн бэлтгэдэг болсон.

 

ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК, СТАТИСТИКИЙН ТЭНХИМ

       Тус тэнхим нь сургуулийн захирлын 2012 оны 08 сарын 27-ний өдрийн 188 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөл одоогоор 9 багш, нэг туслах ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулдаг. Тэнхимийн үндсэн чиг үүргийн нэг нь өдөр, орой, бямба гараг, эчнээ, МВА, хамтарсан хөтөлбөрүүдэд тоон шинжилгээний аргын суурь болох математик, статистик, эконометрикийн онолын мэдлэг, хэрэглээний чадварыг олгох явдал юм. 

ЭКОНОМИКСИЙН ТЭНХИМ


Экономиксийн тэнхим нь 2000 онд Экономикс, эконометриксийн тэнхим нэртэйгээр байгуулагдсан ба 2012 онд бүтцийн зохион байгуулалт хийгдэн Экономиксийн тэнхим нэртэй болж, эдүгээ олон улсын стандартад нийцсэн сургалт зохион байгуулж, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тэргүүлэх төвүүдийн нэг болохоор зорин ажиллаж байна.

 

 

ЭЛСЭГЧДИЙН БУЛАН

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭЛТ АВАХ ХӨТӨЛБӨРҮҮД
Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

  1. Маркетингийн менежментийн хөтөлбөр
  2. Мэдээллийн системийн менежментийн хөтөлбөр
  3. Бизнесийн эрх зүйн хөтөлбөр
  4. Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр
  5. Бизнесийн удирдлагын хөтөлбөр
  6. Эдийн засгийн хөтөлбөр
  7. Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр

ACCA хөтөлбөр

  1. Банкны менежментийн хөтөлбөр
  2. Санхүүгийн менежментийн хөтөлбөр

Магистрын зэрэг олгох хөтөлбөр

  1. Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр
  2. Компанийн засаглалаар мэргэшүүлэх бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр
  3. Ашгийн бус байгууллагын менежментээр мэргэшүүлэх бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр
  4. Удирдлагын бүртгэлээр мэргэшүүлэх бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр
  5. Санхүүгээр мэргэшүүлэх бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр

Мэргэшсэн зэргийн сургалт 

  • Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөр
  1. Бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөрт 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журамтай энд дарж танилцана уу
  2. Бакалаврын зэрэг олгох орой, эчнээ хөтөлбөрт 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журамтай энд дарж танилцана уу
  3. Санхүү эдийн засгийн их сургуулийн цахим бүртгэлд бүртгүүлэх ЗААВАР 

Дотуур байранд бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлэх шаардлагатай:

  1. • Оюутны үнэмлэх
  2. • Төлбөр төлсөн баримт
  3. • Сургуулийн тодорхойлолт
  4. • Сургалтын албаны байранд орох зөвшөөрөл /Жич: хэрэв 1-ээс бусад курсын оюутан бол эхний 3-ийг бүрдүүлнэ/

 

Та манай сургуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн вэб сайтаас авна уу

Холбоо барих мэдээлэл

11-458378

Вэб сайтруу зочлох
БЗД 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5 СЭЗИС-ийн байр

Facebook хуудас