"АЧ" АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

"АЧ" АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

“АЧ” Анагаах Ухааны их сургууль 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр таван багш, 54 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Өдгөө 19 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус сургууль бакалаврын боловсролын таван мэргэжлийн чиглэлд гурван салбар сургууль, 15 тэнхим, 1800 гаруй оюутан, 120 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. “АЧ” анагаах ухааны сургууль нь хичээлийн гурван байр, 18 мянга гаруй ном бүхий номын сан, спорт заал, фитнес төв, 120 хүний багтаамж бүхий оюутны соёлын танхим, Багш, оюутны цайны газар, 200  ортой оюутны дотуур байр зэрэг сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний байгууламж, аж ахуйн хангамжтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Мөн төгсөлтийн дараах үндсэн нарийн мэргэжил олгох резидентурын сургалтыг эмнэлзүйн 11 мэргэжлийн чиглэлээр явуулж байна. Боловсролын тухай хууль тогтоомжийн дагуу БСШУЯ-аар 2005 онд, 2011 онуудад магадлан итгэмжлэгдсэн ба 2012 онд БСШУЯ-наас зохион байгуулсан Боловсролын байгууллагын аттестатчилалд хангалттай үнэлгээ авч аттестатчилагдаад буй.

БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД:

  1. Анагаах ухааны сургууль
  2. Нүүр ам судлалын сургууль
  3. Монгол Уламжлалт Анагаах Ухааны сургууль гэсэн гурван салбар сургуульд 15 мэргэжлийн тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭЛСЭГЧДИЙН БУЛАН

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
  2. Бүртгүүлэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой Элсэлтийн Ерөнхий
  3. Шалгалт (цаашид ЭЕШ гэх)-ыг 2014, 2015, 2016 онд өгч, элсэхийг хүссэн салбарын
  4. босго оноог хангасан байна.
  5. Тус сургуульд 2016 онд бакалаврын сургалтанд оюутан элсүүлэх мэргэжлийн
  6. чиглэл өгвөл зохих ЭЕШ, бүртгэлийн босго оноог Хүснэгт-1 заав.
  7. Бүртгүүлэгч ЭЕШ-ын оноог ахиулах зорилгоор ЭЕШ өгсөн тохиолдолд сонгосон нэг батламжыг баримтлан бүртгүүлнэ.
  8. Бүртгүүлэгч “АЧ” АУИС-д бүртгүүлэхээс өмнө ЭЕШ-тай холбоотой болон бусад
  9. бичиг баримтын зөрчилгүй байх шаардлагатай.
  10. Бүртгүүлэгч элсэлттэй холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй
  11. холбогдон гарах хариуцлагыг хуулийн өмнө бүрэн хариуцна.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР 

"Суралцах эрхийн бичиг" авсан элсэгч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцах эрхийн бичиг
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, диплом /эх хувь/
  • Сурагчийн хувийн хэрэг /эх хувь/
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 5 хувь
  • Сургалтын төлбөр төлсөн баримт /бүрэн төлнө/
  • Харъяа оршин суугаа газрын эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас

ОЮУТАНД ЗОРИУЛСАН ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ

“Ач” анагаах ухааны их сургууль нь суралцагчдынхаа сурах таатай орчинг бүрдүүлэх, тэдний хөгжих дэвших боломжийг хангах үүднээс дараах хөнгөлөлт, урамшуулал, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар тус сургуулийн Бакалаврын сургалтанд 1800 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд нийт 12 удаагийн төгсөлтөөр 1751 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсгөж эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлтгээд байгаагаас 84 хувь нь мэргэжлээрээ ажил эрхлэж байна.

Оюутанд олгогдох тэтгэлэг, хөтөлбөрүүд

  • Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал
  • Монгол Улсын Ерөнхи йсайдын нэрэмжит шагнал
  • ЭМСХХ-3 төсөл
  • НҮБ-ын Хүүхдийн сангийн тэтгэлэг
  • Голомт банкны тэтгэлэг
  • “Хөх сүлд соёл сан”гийн нэрэмжит  тэтгэлэг
  • “Хаан банк”-ны тэтгэлэг
  • “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын тэтгэлэг
  • “Зориг сан”-гийн тэтгэлэг
  • Үндэсний тэтгэлэг
  • Урамшуулалт тэтгэлэгүүдээс гадна сургалтын төрийн сангийн зээл, замын зардлын хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.

“АЧ” АУИС-н Захирлын нэрэмжит тэтгэлэг

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Арванхоёр. Суралцагчийн нийгмийн асуудал

  1. Суралцагч сургуулийн сургалтын төлбөрт үйлчилгээний хөлс нь орсон үйлчилгээг нэмэлт төлбөргүй авна
  2. Хичээлийн хөтөлбөр, суралцагчийн гарын авлагыг суралцагчдад үнэ төлбөргүй олгоно.
  3. Сургуулийн хүрээнд үзүүлж байгаа дээр дурдсанаас бусад үйлчилгээгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ.
  4. Бакалаврын сургалтад суралцагчид дор заасан хугацаагаар тасралтгүй “А” үнэлгээтэй суралцвал дорх байдлаар сургалтын хөнгөлөлт эдлэх бөгөөд тухайн улиралд хүчин төгөлдөр үйлчилнэ

ОЮУТНЫ ДҮРЭМ ЖУРАМ

 

 

 

САЛБАР СУРГУУЛИУД

1. "НҮҮР АМ СУДЛАЛ"-ЫН СУРГУУЛЬ

"Ач" анагаах ухааны их сургуулийн бүрэлдэхүүн "Нүүр ам судлал"-ын  салбар нь анх 2002 онд Анагаах Ухааны доктор, профессор, хүний гавъяат их эмч Ц. Норовпилийн удирдлаган дор нэг үндсэн багш  дөрвөн зочин багш, 12 оюутантайгаар  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа эхлэн чадварлаг нүүр ам судлаач эмч  бэлтгэхийн тулд оюутныг бие даан суралцах чадвар  эзэмшүүлэх, оюутанд бүтээлч, хамтач сэтгэхүйг  төлөвшүүлэх, нүүр амны өвчин, эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээ, тэдгээрээс урьдчилан сэргийлэх аргыг эзэмшүүлэх, онолын болон дадлагын өндөр түвшинд бэлтгэгдсэн “Нүүр амны их эмч” төгсгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

СУРГАЛТЫН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Нүүр амны эмчилгээ
  • Нүүр амны согог засал
  • Нүүр амны мэс засал
  • Нүүр амны гажиг засал
  • Хүүхдийн нүүр  амны эмчилгээ
  • Хүүхдийн нүүр амны мэс засал
  • Нүүр амны өвчнөөс  урьдчилан сэргийлэх чиглэл 

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Багш боловсон хүчний хувьд салбартаа олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд ажилладаг. Тухайлбал, Тус салбарын эрхлэгч Ц. Норовпил нь Эрхүүгийн анагаах ухааны дээд сургуулийг Стоматологич их эмч мэргэжлээр төгссөн. Монгол Улсын Хүний Гавъяат эмч,  АУ-ны доктор профессор, АУ –ны доктор, профессор, хүний гавъяат их эмч юм. Нүүр ам судлалын сургууль нь таван мэргэжлийн эмч, нэг лаборант, 10 гаруй гэрээт багштайгаар сургалтын үйл ажилаа явуулж байна.

 

2. УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАР

Уламжлалт анагаах ухааны салбар 2010 оны 8 дугаар сарын 25-нд байгуулагдсан. Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн бакалаврын сургалтын ерөнхий суурь хичээл, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чиглэлийн хичээлийг үндсэн найман багш, гэрээт нэг багш заадаг. Салбарын салбарын эрхлэгчээр Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Ш.Болд ажиллаж байна.

СУРГАЛТЫН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Анагаах ухааны Төвөд хэл
  2. Уламжлалт Анагаах ухааны онол
  3. Уламжлалт Анагаах ухааны эмнэлзүй
  4. Уламжлалт Анагаах ухааны засал
  5. Хятад анагаах ухааны зүү төөнө эмчилгээний чиглэлээр сургалт явуулж байна.

ОЮУТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Салбар сургуулийн хүрээнд оюутнуудад зориулсан мэргэжийн клубууд үйл ажиллагаа явуулахаас гадна салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хурал, сагсан бөмбөгийн тэмцээн, явган аялал, хээрийн дадлагыг жил бүр салбарын төлөвлөгөөнд тусган зохион байгуулдаг. Мөн төгсөх дамжааны оюутнууд мэргэжлийн багш нарын хамт 120 хүнд Уламжлалт Анагаах Ухааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн, Сонгино Хайрхан Дүүргийн 12-р сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг жил бүр зохион байгуулдаг болно.

3. Эмчилгээний  салбар

  1. Анагаах
  2. Хүүхдийн анагаах

СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГ

“Ач” АУИС нь эмнэлзүйн сургалтаа Улаанбаатар хотод байрлалтай эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулан явуулдаг. Тухайлбал:

  • I шатлалын эмнэлэг:  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлал үндэсний төв, Төмөр замын төв эмнэлэг, 1,2-р төрөх газар
  • II шатлалын эмнэлэг: СХД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл, СБД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл, БЗД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл,
  • III шатлалын эмнэлэг: Улаанбаатар хотын бүх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд
  • Хувийн хэвшлийн эмнэлгүүд: “Ароно” шүдний эмнэлэг, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэг, “Орбита” нүдний эмнэлэг, “Мондент” шүдний эмнэлэг, “Энэрэлдент” шүдний эмнэлэг.

ЛАБОРАТОРИ

  • Нүүр ам судлалын
  • Морфологийн
  • Удам зүйн
  • Химийн
  • Микробиологийн
  • Сувилахуйн
  • Интернет мэдээллийн төвийн зэрэг лабораториудыг ажиллуулж байна. 

 

Холбоо барих мэдээлэл

7017 2358

Вэб сайтруу зочлох
СХД 18 –р хороо, Энхтайвны өргөн чөлөө – 11, Таван шар. "Ач" анагаах ухааны их сургуулийн байр

Facebook хуудас