ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ

1991 онд байгуулагдсан Отгонтэнгэр их сургууль нь бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулдаг. Тус сургууль 1999 онд анхлан, 2004 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, 2013 онд амжилттай аттестачлагдсан юм.

Мөн 2014 онд Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Олон улсын эрх зүй, Бизнесийн эрх зүйн мэргэжлийн, 2015 онд Сэтгүүлзүй, Англи хэлний багш, Хятад хэлний орчуулагчийн хөтөлбөрүүд нь БМИҮЗ-ийн шалгалтад “А” үнэлгээтэй тэнцэж, тус тус магадлан итгэмжлэгджээ. 

БНСУ-ын Хансо их сургуультай хамтран “Онгоцны үйлчлэгч”-ийн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон Монголын анхны их сургууль

Отгонтэнгэр Их сургууль шинэ элсэгчдэд зориулан “Class of 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын салбарт бодитой өөрчлөлт шинэчлэлийг бий болгохыг зорин ажиллаж байна. Үүнээс гадна 2017-2018 оны хичээлийн жилд БНСУ-ын Хансо их сургуультай хамтран “Онгоцны үйлчлэгч”-ийн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон Монголын анхны их сургууль юм.

Монголын дээд боловсролын түүхэнд анх удаагаа бэлтгэж буй онгоцны үйлчлэгчийн ангид элсэгчид математик, англи хэлний шалгалтын 400 буюу түүнээс дээш оноотой, эмэгтэй 162 см, эрэгтэй 170 см-ээс дээш өндөртэй, биеийн болон царайны зөв төрхтэй байх ёстой. Шалгаруулалтанд тэнцсэн суралцагчид хоёр жил ОТИС-д, 3-4 дүгээр ангиа Солонгосын Хансо их сургуульд суралцаж, хоёр сургуулийн дипломтой төгсөх юм.

ГАВЪЯА ШАГНАЛ:

  • Монголын оюутны дээд шагнал
  • Боловсролд хөрөнгө оруулагч байгууллага
  • МҮХАҮТ-ын “Оны шилдэг интрепренер-2005, 2008”
  • МҮХАҮТ-ын “Мэдлэгт суурилсан бизнес” шагнал
  • “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль-2005”
  • МҮОНТ-ийн “Ядуу иргэдийн сурч боловсроход бодитой хувь нэмэр оруулсан байгууллага”
  • “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл
  • “Best of Mongolia-2013” шилдэг их сургууль өргөмжлөл
  • 2014 оны “Монголын сурагчдын бахархал-ТОП ИХ СУРГУУЛЬ” өргөмжлөл
  • 2017 он, АНУ-ын ACBSP буюу Бизнесийн сургууль хөтөлбөрийг магадлан итгэмжлэх олон улсын байгууллагын Сертификат

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:

  • Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/
  • Гадаад хэлний орчуулга /хятад хэл/
  • Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
  • Сэтгүүл зүЙ
  • Эрх зүй /олон улсын, аж ахуйн/
  • Нягтлан бодох бүртгэл - Бизнесийн удирдлага /санхүү, олон улсын худалдаа, хүний нөөц/

БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ: 

  • Хүмүүнлэгийн сургууль
  •  Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль
  •  Хуульзүйн сургууль гэсэн гурван бүрэлдэхүүн сургуультай. 

ГАДААД ХАРИЛЦАА БА ХАМТЫН АЖИЛЛАГАА:

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Америк, Хятад, Тайвань, Япон, Солонгос улсын их, дээд сургуулиудтай солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, оюутнуудаа тэтгэлгээр суралцуулдаг.  Энэ хүрээнд хамтран ажилладаг сургуулиудын багш, оюутнууд Отгонтэнгэр их сургуульд зочилж судалгаа шинжилгээний ажил хийхийн зэрэгцээ оюутнуудад лекц уншдаг.

Мөн сургалтын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Тайванийн Минь Чуаны Их Сургуультай хамтран жил бүр Хятад хэл заах арга зүйн олон улсын форум зохион байгуулдаг.

Өнгөрсөн хавар ОТИС-ийг сэтгүүлч, сургуулийн өмнөх боловсролын багш, хятад хэлний орчуулагч, Англи хэлний багш, олон улсын эрхзүйч, аж ахуйн эрхзүйч, нягтлан бодогч, олон улсын худалдааны менежер, бизнесийн удирдлагын мэргэжлээр 451 оюутан амжилттай төгссөн юм. 

САЛБАР СУРГУУЛЬ

ОТИС нь Хүмүүнлэгийн, Эдийн засаг, бизнесийн удирдлагын, Хуульзүйн гэсэн гурван бүрэлдэхүүн сургуультай.

НЭГ. ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ

Отгонтэнгэр их сургууль анх үүсгэн байгуулагдсанаас эхлэн англи хэлний багш-орчуулагч мэргэжилтэн бэлтгэж ирсэн билээ.  Хүмүүнлэгийн сургууль нь гадаад хэл, сэтгүүлзүй, дорно дахины хэл, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал гэсэн дөрвөн тэнхимтэй.

ГАДААД ХЭЛНИЙ ТЭНХИМ

Гадаад хэлний тэнхим нь 13 үндсэн багш, хоёр зөвлөх профессор, АНУ-ын хоёр мэргэжилтэн багшлах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Тэнхимийн үндсэн чиг үүргийн хүрээнд өдөр, олон улсын хамтарсан, орой, бямба гараг, эчнээ, MBA, докторын хөтөлбөрүүдэд орчин үеийн хэлний болон сургалтын аргазүйд суурилсан англи хэлний сургалтыг суралцагчдын мэдлэгийн түвшинд тулгуурлан зохион байгуулж, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулах юм. Энэ хүрээнд АНУ-ын Брижфордын ИС, АНУ-ын Peace Corp, Fulfbright, Princeton Asia зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.

Мөн Англи хэлтэй улс орнуудаас мэргэжилтэн багш нарыг жил бүр ажиллуулдаг нь оюутнуудад сургалтын хөтөлбөрт туссан хичээлүүдийг төрөлх хэлтэй мэргэжилтнүүдээр заалгах бололцоо олгодог. Түүнчлэн оюутан суралцах хугацаандаа хамтын ажиллагаатай гадаад болон дотоодын байгууллагуудад дадлага хийх, туршлага хуримтлуулах бололцоо бүрддэг. 

СЭТГҮҮЛ ЗҮЙН ТЭНХИМ

Отгонтэнгэр их сургууль нь 1996 онд анх сэтгүүлчийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхлэх үед сэтгүүл зүйн салбар тодорхой зохион байгуулалтад ороогүй, Дорно дахины хэлний тэнхимийн харьяалалд ажиллан сургалтын үйл ажиллагаагаа явуулж байв. Улмаар 2014 онд “Сэтгүүл зүй” хөтөлбөр нь МИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн юм.

Сэтгүүл зүйн тэнхим нь 2004-2005 оны хичээлийн жилээс бие даасан тэнхим болж, 2014-2015 оны хичээлийн жилд орон тооны зургаан үндсэн багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас докторын зэрэгтэй дөрөв, докторант хоёр багштай.

ОТИС-ийн сэтгүүлч бусад их, дээд сургуулийн сэтгүүлчийн ангиудтай харьцуулахад англи хэл, нийгмийн ухааны өргөн мэдлэгтэй, компьютерийн гурван төвшний мэдлэг чадвартай (хэрэглээний, хэвлэлийн эх блэтгэх, мэргэжлийн монтаж хийх) төгсдөгөөрөө давуу талтай. Мөн сэтгүүлчийн ангийн оюутнууд нэгдүгээр ангиасаа эхлэн танилцах, үйлдвэрлэлийн, мэргэших гэсэн хичээлээс гадуур гурван удаагийн дадлага хийж танхимд олж авсан мэдлэгээ практик амьдралд хэрэгжүүлдэг.

Төгсөгчид 70 гаруй хувь ажлын байртай болсоны нэлээд хэсэг нь Монголын үндэсний олон нийтийн телевиз, радио, “Eagle TV”, “TV-5”, “TV-9”, “C1”, “Olloo TV”  зэрэг арилжааны телевизүүд болон “Өнөөдөр”, “Өглөөний сонин”, “Монголын үнэн”, “Ардчилал”, “Өдрийн шуудан”, “TV Zone”, “Соронз”, “shuud.mn”, “news.mn”, “gogo.mn” зэрэг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж зарим нь төр, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын хэвлэл мэдээллийн албадад ажиллаж, мэргэжлийн чиглэлээ болон гадаад хэлний мэдлэг чадвар, боловсролоо ахиулах, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой төгсөгчид гадаад, дотоодод магистрантурт үргэлжлүүлэн суралцаж байна.

СУРГАН, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимийг доктор /Ph.D/, профессор С.Одхүү удирддаг бөгөөд үндсэн 8 багшийн бүрэлдэхүүнтэй сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, олон нийт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулдаг.

Монгол Улсын Гавьяат багш, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Л.Жамц тус тэнхимд 7 жил ажилласан бөгөөд одоо зөвлөх профессороор ажиллаж, боловсрол судлалын докторант, магистрантуудад хичээл заахын зэрэгцээ тэнхимийн багш нарт онол арга зүй, заах аргын зөвлөгөө чиглэл өгч ажилладаг.

Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхим нь боловсрол судлалын доктор, магистр, сургуулийн өмнөх боловсролын бакалаврын өдөр, эчнээ ангийн сургалтыг хариуцна. Мөн оюутнуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн тэднийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хэд хэдэн дугуйлан, клуб ажиллуулдаг.

Үүнээс гадна Боловсрол шинжлэх ухааны яам, ШУА-ийн зарим хүрээлэн, МУБИС, Улаанбаатар хотын болон орон нутгийн цэцэрлэгүүд, Боловсролын хүрээлэн, Улаанбаатар хотын Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оригами” ТББ байгууллагуудтай ажил төрлийн харилцаа холбоо тогтоож, хамтын үйл ажиллагаа явуулдаг, зарим байгууллагуудтай түншийн түвшинд хамтарч ажилладаг.

Мөн  “Англи Америкийн уран зохиол”, “Заах арга зүй” “Хэл зүй”, “ English corner”, “Ярианы чадвар хөгжүүлэх” зэрэг сургалтын дугуйлан хичээлийн жилийн турш оюутнуудад зориулан үнэ төлбөргүй хичээллэдэг.

Уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд:

  • Оюутны танилцах аялал
  • Оюутны шинэ жилийн арга хэмжээ
  • Оюутны Урлагийн наадам
  • ХС-ийн аварга шалгаруулах спортын тэмцээн
  • Сэтгүүл зүйн салбарын Спорт өдөрлөг
  • Мэргэжлийн хичээлүүдээр АСТ, АХА
  • Мэргэжил сурталчлах аян
  • Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Сэтгүүл зүйн сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежийн сэтгүүл зүйн ангийн оюутны Эрдэм шинжилгээний хурал
  • Сэтгүүл зүй судлаач, багш нарын эрдэм шинжилгээний хурал
  • “XXI зуун – Монгол гэр бүл” багш, судлаач, оюутны хамтарсан эрдэм шинжилгээний хурал /УБИС-тай хамтарч зохион байгуулдаг/
  • “ХУИС-иас зохион байгуулдаг “Алтан үзэг” наадам 
  • Оюутны Эрдэм шинжилгээний хурал /Хүүхдийн хөгжил төлөвшил
  • Багш нарын эрдэм шинжилгээний хурал
  • Тогтмол явуулдаг сургалт, эрдэм шинжилгээ, соёл урлаг, хүмүүжлийн ажил
  • “Англи хэл-Боловсрол” Үндэсний багш, оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Англи-Америкийн түүх соёл” оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Англи Америкийн соёл уламжлалтай танилцах зорилгоор “HALLOWEEN” “THANKSGIVING” баярын арга хэмжээ

Дугуйлан, секц:

  • Хувь хүний хөгжил, сэтгэл судлал
  • Даралтат хөгжим
  • “Цаасаар урлахуй”

ХОЁР: ХУУЛЬЗҮЙН СУРГУУЛЬ

Отгонтэнгэр их сургууль 1995 оноос эхлэн эрх зүйч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд Аж ахуйн эрх зүйч, Олон улсын эрх зүйч мэргэжлээр 2000 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн байна. Хууль зүйн сургууль Бизнесийн эрх зүйн тэнхим, Олон улсын эрх зүйн тэнхимтэй бөгөөд тэнхимийг магисрт багш Р.Очирбал, магистр багш С.Эрдэнэболор нар удирддаг.

Эрх зүйч мэргэжлээр Хууль зүйн бакалаврын зэрэг олгох /D042101/ хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, найман улирал бүхий дөрвөн жилд нийт 124 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм. Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь хичээл нийт багц цагийн 24,2 хувь, мэргэжлийн суурь хичээл нийт багц цагийн 22,6 хувь, мэргэжлийн хичээл нийт багц цагийн 41,9 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.  

Ажлын байр, албан тушаал

  • Шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч
  • Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч
  • Гэрээний мэргэжилтэн, хуулийн зөвлөх
  • Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн
  • Патентийн итгэмжлэгдсэн ажилтан
  • Иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээллийн ажилтан
  • Мэргэжлийн хяналтын байцаагч
  • Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтан

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  • Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо
  • Нийгмийн тухай мэдлэг 400

ГУРАВ: ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ

Анх 1994-1998 онд авто тээврийн бизнесийн удирдлага мэргэжлээр 34 мэргэжилтэн бэлтгэн гаргаж, сууриа бэлтгэсэн түүхтэй. Улмаар 1999 оноос бие даасан тэнхим болсон. Энэ хугацаанд нягтлан бодогч, санхүүгийн менежмент, олон улсын худалдааны менежмент, төрийн захиргааны менежмент, аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр нийт 800 гаруй мэргэжилтэн амжилттай бэлтгэсэн байна.

Өнөөгийн байдлаар ЭЗБУСургууль хоёр тэнхимд 20 гаруй багш, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, олон улсын худалдааны менежментийн  мэргэжлээр нийт 700-д оюутантайгаар сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулдаг. 

Нягтлан бодох бүртгэл бакалаврын зэрэг олгох хөтөлбөр:

Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох /D041101/ хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилд нийт 124 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь хичээл нийт багц цагийн 24,2 хувь, мэргэжлийн суурь хичээл нийт багц цагийн 22,6 хувь, мэргэжлийн хичээл нийт багц цагийн 41,9 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.

Ажлын байр, албан тушаал:

  • Дараах байгууллага, аж ахуйн нэгжид нягтлан бодогч, санхүүч
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  • Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх

Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо:

  • Математик 400

Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох /D041301/ хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилд нийт 123 багц цагаар хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс бүрдэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь хичээл нийт багц цагийн 29,7 хувь, мэргэжлийн суурь боловсрол олгох хичээл нийт багц цагийн 21,1 хувь, мэргэжлийн хичээл нийт багц цагийн 49,2 хувийн агуулгатай, заавал болон сонгон судлах хичээлүүдээс бүрдэнэ.

Ажлын байр, албан тушаал

  • Дараах байгууллага, аж ахуйн нэгжид санхүүч, санхүүгийн менежер, эдийн засагч
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Татварын байгууллага
  • Даатгалын байгууллага
  • Боловсролын байгууллага
  • Төсвийн байгууллага, ТӨУҮГ
  • Аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн менежер
  • Олон улсын худалдааны байгууллагад менежер

Хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  • Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн бол дараа шатны их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулж болох тухай тодорхойлолтыг БСШУЯ-аас авсан байх

Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо

  • Математик 400

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Отгонтэнгэр их сургууль нь Эрдэм шинжилгээ судалгааны төв, 44 хичээлийн танхим, компьютерийн 4 лаборатори, Хурлын 1 заал, Биеийн тамирын 1 заал, Оюутны зоогийн газар 2, Интернэт танхим 1, Оюутанд үйлчлэх бичиг хэргийн төв 1, Хэвлэх цех 1, Радио студи 1, Хуульзүйн зөвлөгөө өгөх Клиник сургалтын төв 1, Бизнесийн эрхзүйн сургалт-судалгааны төв, Интерактив санхүүгийн программын сургалт, дадлагын төв, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв гэсэн сургалт, дадлагын баазтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэргэжлийн чиглэл:

  • Багш, гадаад хэлний боловсрол
  • Гадаад хэлний орчуулга /хятад хэл, солонгос хэл, герман хэл, япон хэл/
  • Сэтгүүл зүй
  • Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
  • Сэтгэл судлал
  • Олон улсын харилцаа
  • Агаарын тээврийн үйлчилгээний менежмент /онгоцны үйлчлэгч/
  • Эрх зүй
  • Улс төр судлал
  • Нягтлан бодох бүртгэл
  • Бизнесийн удирдлага /санхүү, олон улсын худалдаа, хүний нөөц/
  • Санхүү, банк
  • Аялал жуулчлалын менежмент
  • Компьютер, програм хангамж

 Тухайн хөтөлбөрт хамаарах хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ-ын оноо нь 400 ба түүнээс дээш байх ёстой.

ОЮУТАНД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ

Отгонтэнгэр их сургууль нь оюутнуудаа суралцах явцад хөгжүүлэх, нийгмийн идэвх оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор хичээлээс гадуур тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүний зэрэгцээ оюутны клуб, холбоодоор дамжуулж, өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэдэг.

ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь 2012 оны 11 сард байгуулагдан 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Отгонтэнгэр их сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь Хуульзүйн сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Эдийн засаг Бизнес удирдлагын сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв гэсэн 3 салбар төвүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Идэвхижүүлэгч баг нь оюутны холбоо болон зөвлөлийн тэргүүлэгчид, гишүүд багтана. Үүнд:

  • Отгонтэнгэр Их сургуулийн ОЮУТНЫ ХОЛБОО
  • Хүмүүнлэгийн сургуулийн ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
  • Хуульзүйн сургуулийн ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
  • Эдийн Засаг Бизнес Удирдлагын сургуулийн ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

Отгонтэнгэр их сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн вэб сайт: http://students-jobs.otgontenger.edu.mn

ОЮУТНЫ ХОЛБОО

Оюутны холбоо нь ректор, ректоратын хурлаас томилогдсон оюутны холбооны зөвлөх, чиглүүлэгч багш, мөн салбар сургуулиудын багш нараас сонгогдсон оюутны зөвлөлийн чиглүүлэгч багш нартай хамтран ажилладаг.

Үйл ажиллагааны үндсэн 4 чиглэл:

  • Сургуулийнхаа нийт оюутны эрх ашгийг хамгаалах
  • Нийт оюутнуудыг гадаад дотоодод төлөөлөх
  • Монголын Оюутны Холбоо, бусад байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллах, төлөөллөө ажиллуулах
  • Оюутанд чиглэсэн, хөгжлийн бүх төрлийн цогц арга хэмжээг зохион байгуулах

Оюутны холбоо нь дараах бүтэцтэй:

  • ОТИС-н Оюутны холбооны их хурал /чуулган/
  • ОТИС-н Оюутны холбооны тэргүүн
  • ОТИС-н Оюутны холбооны нарийн бичгийн дарга, дэд тэргүүн
  • ОТИС-н Оюутны холбооны гишүүд
  • Хууль зүйн сургуулийн оюутны зөвлөлийн төлөөлөл 3 гишүүн
  • Хүмүүнлэгийн сургуулийн оюутны зөвлөлийн төлөөлөл 3 гишүүн
  • Эдийн засаг бизнесийн удирдлагын сургуулийн оюутны зөвлөлийн төлөөлөл 3 гишүүн  нийт  9 гишүүнтэй.
  • ОТИС-н салбар сургуулиудын Оюутны зөвлөл
  • ОТИС-н салбар сургуулиудын Оюутны зөвлөлийн дарга
  • ОТИС-н салбар сургуулиудын Оютуны зөвлөлийн нарийн бичгийн дарга, дэд тэргүүн
  • ОТИС-н салбар сургуулиудын Оюутны зөвлөлийн гишүүдээс бүрддэг.

ИНТЕРНЭТ ҮЙЛЧИЛГЭЭ

Интернэт кабинет нь оюутнуудын чөлөөт цагаараа интернэт ашиглан бие даалт, даалгавар, судалгааны ажил хийхэд нь зориулагдсан бөгөөд хэрэглээний 21 компьютер, Server-ийн хоёр компьютертэй үйл ажиллагаа явуулдаг. Интернэт танхим нь ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн нэг давхрын103 тоотод байрладаг.

Интернэт танхимын компьютерууд нь зөвхөн сургалт, оюутны сурах, өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд зориулсан учир тоглоом тоглох, хувийн чанартай зүйл хийх болон бусдад хор хохирол учруулах аливаа үйлдлийг хориглодог.

Интернэтийн танхимд оюутнуудад бичиг хэргийн буюу ламинатор, принтер, канон, скайнер, нуруулдах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Ажиллах цагийн тухайд даваа-баасан гаригуудад 09.00-18.00 цаг хүртэл ажиллана.

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР

“Оюутны дотуур байрны стандарт”-ын дагуу баригдаж 2014 онд ашиглалтанд орсон ОЮУТНЫ ӨРГӨӨ цогцолборт албан ёсны гэрээний дагуу хөдөө орон нутгаас ирсэн 1-3 дугаар курсын оюутнуудыг оюутнуудыг оруулдаг.

Тус байр нь оюутан хөгжлийн төв, номын сан, эрүүл мэндийн төв, интернет кафе, фитнес төв зэрэг оюутанд хэрэгцээтэй бүх зүйлийг нэг дор төвлөрүүлэн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өрөө тус бүрт номын тавиур, ор, сандал, ширээ, хувцасны шүүгээ, өлгүүр, гал тогооны шкаф, хөлдөөгч бий. Эрүүл мэндэд ээлтэй эко орчин бүрдүүлэх зорилгоор бүх тавилгууд модоор хийгдсэн байдаг. Нэг өрөөнд 4 оюутан амьдарна. Нэг сарын төлбөр 78000 төгрөг, төлбөрийг 10 сараар тооцож авдаг.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ОТИС-ийн эмч нь сургуулийн А байрны 101 тоотод байрладаг бөгөөд оюутан та өвчилсөн үедээ эмчийн анхан шатны үздэг хийлгэж зөвлөгөө авах, шаардлагатай үед эмнэлгийн анхны яаралтай тусламжийг авах боломжтой. Оюутнуудад эрүүл ахуйн зөвлөгөө өгнө. Мөн сургуулийн эмч нь онош тодруулах зорилгоор харъяа өрх, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажилладаг.

Өдрийн ангийн бүх оюутнууд эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагддаг. Манай сургуулийн тухайд оюутнуудыг ЭМД-д бүрэн хамруулах, явдал чирэгдэлийг багасгах зорилгоор эрүүл мэндийн дэвтрийг ангийн багшаар дамжуулан хураан авч нэгдсэн журмаар Сургуулийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулж буцаан олгодог.

Орон нутгаас ирсэн бүх оюутнууд түр оршин сууж буй дүүрэг, өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авна. Сургуулийн оюутны дотуур байранд оршин сууж буй оюутнууд Баянзүрх дүүргийн Зургадугаар хорооны өрхийн эмнэлэгт харъяалагддаг. 

НОМЫН САН

Номын сан нь дөрвөн номын санчтай, хоёр номын сантай, тус бүр нь 100 хүний суудалтай хоёр уншлагын танхимтай. 43500 гаруй үндсэн номын фондтой, номын сан нь өдөрт давтагдсан тоогоор 400-500 уншигчдад, 350-450 ном сурах бичгийг заалаар болон гэрээр олгож байна.

Хүмүүнлэгийн сургуулийн уншлагын танхим нь хичээлийн гуравдугаар байрны 12 тоотод байрладаг бөгөөд 100 уншигчийн суудалтай. Тус номын санд монгол, орос, герман, англи, хятад, япон, солонгос хэл дээр хэвлэгдсэн нийт 16564 ширхэг хэл шинжлэл, сэтгүүлзүйн голдуу ном, сурах бичиг байх бөгөөд оюутнуудад уншигчийн болон цахим үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ. Мөн олон хувьтай номыг гэрээр олгоно.

Нийт сурах бичиг, номыг хэлний чиглэлээр ангилвал: Монгол хэл дээр 15600 гаруй боть, англи хэл дээр 1600 боть, хятад хэл дээр 2600 боть, япон хэл дээр 1308 боть, герман хэл дээр 12600, солонгос хэл дээр 808 боть ном байна.

Номын сан 2012 оноос эхлэн МНСК-д гишүүнээр элсэн нээлттэй мэдээллийн сангуудыг ашиглах боломжтой болсон юм.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР БА ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ

Отгонтэнгэр их сургууль нь олон улсын стандартад нийцсэн, чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг, орчин үеийн технологийн дэвшил, инновацийн хөгжлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн сургалт, судалгааны их сургууль болох алсын хараатай ажилладаг. Энэ хүрээнд багш, оюутнуудаа гадаадад тэтгэлэг болон солилцооны хөтөлбөрт хамруулах зэргээр байнга хөхиүлэн дэмжиж ирсэн билээ. Мөн суралцагчдын идэвх, хичээлийн оноог харгалзаж, сургалтын төлбөрөөс чөлөөлөх урамшуулалт, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

ОТИС элсэн суралцсанаар танд дараах боломжууд нээгдэнэ.

БАГШ, ОЮУТАН СОЛИЛЦОО

Доктор:

  • Хятадын Лиаонины их сургууль 100 хувь тэтгэлэгт хөтөлбөр

Магистр:

  • Тайванийн Минь чуаны их сургууль
  • БНХАУ-ын Лиаонины их сургууль
  • БНХАУ-ын Зилин цагаачдын гадаад хэлний коллеж
  • АНУ-ын Колорадо хайст их сургууль
  • Японы Токиогийн их сургууль
  • Японы Обирлин их сургууль
  • Японы Комазава охидын их сургууль

Бакалавр:

  • Тайванийн Минь чуаны их сургуульд 1 улирал тэтгэлэгт хөтөлбөр
  • БНХАУ-ын SIAS олон улсын их сургуульд 1 улирал тэтгэлэгт хөтөлбөр
  • БНХАУ-ын Зилин цагаачдын их сургуульд 1 жил тэтгэлэгт хөтөлбөр
  • АНУ-ын Колорадо хайст их сургуультай хамтарсан 4+1 хөтөлбөр
  • Тайваний Минь чуаны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр

Хамтарсан хөтөлбөрүүд:

  • АНУ-ын Колорадо хайст их сургуультай хамтарсан 4+1 хөтөлбөр
  • Тайваний Минь чуаны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр

Богино хугацааны сургалт, хөтөлбөрүүд:

  • Хятад хэлний богино хугацааны сургалт
  • Хүний нөөцийн сургалт

ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ

  • Эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 25 хувь,
  • Эхний 4 ба түүнээс дээш улирал А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийг 50 хувь
  • Оюутны холбоо, оюутны зөвлөлийн идэвхтэн сонгуультнуудад тухайн жилийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дараа улирлын сургалтын төлбөрийг 30 хүртэл хувь хөнгөлдөг
  • Сургалтын төрийн сан, буцалтгүй тусламж, зээлд хамрагдах боломжтой
  • Гадаадын болон дотоодын улс, олон нийтийн байгууллага, сангуудаас олгогдох тэтгэлэгт хамрагдах боломжтой

ТЭТГЭЛЭГ

  • Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • Японы АСЕВЕ сангийн тэтгэлэг
  • Тайваний засгийн газрын буцалтгүй тэтгэлэг
  • Засгийн газраас хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрүүд
  • Засгийн газрын оюутан солилцооны хөтөлбөрүүд
  • Монгол-Намъянжу нийгэмлэгийн боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг

Дээрх тэтгэлэг, хөнгөлөлтөөс гадна ОТИС нь оюутнуудаа дотуур байраар хангах, эрүүл мэндийн болон номын сангийн, интернэтийн үйлчилгээ авах бүхий л боломжоор хангадаг. 

 

ЭЛСЭГЧДИЙН БУЛАН

Отгонтэнгэр их сургуульд элссэнээр дараах хөнгөлөлт, урамшуулал, хөтөлбөрт хамрагдахад нээлттэй байх болно

ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ

ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

  • Эхний 2 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийн 25 хувь
  • Эхний 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцвал дараа улирлын сургалтын төлбөрийн 50 хувь

Амжилтийн эзэн тэтгэлэг

Олон улсын хэмжээнд:

  • I байрт шалгарсан оюутанд 40 хувь хүртэл
  • II байрт шалгарсан оюутанд 30 хувь хүртэл
  • III байрт шалгарсан оюутанд 20 хувь хүртэл

Улсын хэмжээнд:

  • I байрт шалгарсан оюутанд 30 хувь хүртэл
  • II байрт шалгарсан оюутанд 20 хувь хүртэл
  • III байрт шалгарсан оюутанд 10 хувь хүртэл

ОТИС-ийн төгсөгчийн нэрэмжит тэтгэлэг

  • Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ОТИС-ийн 2-4-р курсийн оюутнуудаас сурлагын амжилт, олон нийтийн оролцоо, манлайллаараа шалгарсан шилдэг оюутнуудыг шалгаруулж, тус бүрт 10 сарын турш 100,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

  • Оюутны холбооны идэвхитэн гишүүдэд сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийн хөнгөлөлт
  • ОТИС-ийн оюутны холбоо, зөвлөлийн гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт
  • ОТИС-ийн бакалаврын сургалтыг 3,6 болон түүнээс дээш голч дүнтэй төгссөн магистрантурын сургалтын 1-р улиралд 3,0-аас дээш голч дүнтэй суралцсан магистрантад суралцах хугацааных нь сургалтын төлбөрийн 15 хүртэл хувийн тэтгэлэг олгоно.

ЭЛСЭХ МЭРГЭЖЛҮҮД

  • Багш, гадаад хэлний боловсрол (англи хэл)
  • Гадаад хэлний орчуулга- Хятад хэл, солонгос хэл, герман хэл, япон хэл, 
  • Сэтгүүл зүй 
  • Багш, сургуулийн өмнөх насны боловсрол 
  • Сэтгэл судлал
  • Олон улсын харилцаа
  • XАгаарын тээврийн үйлчилгээний менежмент
  • Эрх зүй 
  • Улс төр судлал
  • Нягтлан бодох бүртгэл 
  • Бизнесийн удирдлага
  • Санхүү, банк
  • Аялал жуулчлалын менежмент
  • Компьютер, програм хангамж

Тухайн хөтөлбөрт хамаарах хичээлүүдийн аль нэгээр ЭЕШ-ын оноо нь 400 ба түүнээс дээш байх ёстой. Мөн нягтлан хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ОТИС хариуцахгүй.

Сургуулийн байранд ирж бүртгүүлэгчид дараахь бичиг баримтыг эх хувиар нь авчирч бүртгүүлнэ. Үүнд:

  • Элсэхийг хүссэн өргөдөл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж*
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх*
  • Иргэний үнэмлэх*
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн гурван сард авахуулсан/
  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг
  • Бүртгэл хийгдсэний дараа б.в.г-д заасан бичиг баримтыг буцаан олгоно.

 

Холбоо барих мэдээлэл

11-453933

Вэб сайтруу зочлох
БЗД, Жуковын гудамж, Отгонтэнгэр их сургуулийн байр

Facebook хуудас