ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Чингис хааны нэрэмжит Их Засаг Олон улсын их сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд түүхэн хөгжлийн явцад Удирдлага технологийн дээд сургууль, Монгол удирдлагын дээд сургууль, “Их Засаг” хууль зүйн дээд сургууль, 2011 оноос “Их Засаг” олон улсын их сургууль болон өргөжөөд буй.

Тус сургууль нь Улаанбаатар хотын баруун зүүн талд байрлах хоёр цогцолбор, бүрэлдэхүүний 14 сургуультай, сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бакалавр, магистр, докторын зэрэг боловсролын бүх шатны үйлчилгээг үзүүлж байна. Мөн төгсөлтийн дараах шатны сургалтын алба  эрх зүйн докторантур, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлалын магистр, эрх зүйн эчнээ, Дархан-Уул аймаг дахь салбартаа эрх зүйн магистр, эчнээ сургалтуудыг явуулж байна. Бүрэлдэхүүн сургуулиудад: 

  1. Хууль зүйн сургууль
  2.  Мэдээллийн технологийн сургууль
  3. Чингис-Тур аялал жуулчлалын сургууль
  4.  Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургууль
  5. Жэсан-Чингис хаан сургууль
  6. Хятад хэл-Соёлын сургууль
  7. Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль
  8. Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль
  9. Тайз дэлгэцийн урлагийн сургууль
  10.  Дархан-Уул  аймаг дахь салбар сургууль
  11. Рояал олон улсын дээд сургууль
  12.  Их Засаг Лицей сургууль
  13. Их Засаг Тэмүүжин цэцэрлэг
  14. Их Засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг багтаж байна. 

ИЗОУИС нь сургалтын 10 гаруй байр, мянган оюутан суух гурван дотуур байр, хүний их эмчийн болон гоо сайхны салбар хоёр спорт цогцолбор, хоёр соёлын төв, 84 мянга гаруй номтой таван номын сан, багш оюутны цайны газар, хоёр фитнес төв оюутан суралцагсадын тав тухтай сурч өсч хөгжих хэрэгцээнд ашиглагдаж байна. Мөн  ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Их Британи зэрэг орны 50 гаруй их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааныхаа хүрээнд  БНХАУ, Япон, БНСУ, АНУ зэрэг орны их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж 40 гаруй багш, 240 оюутныг хамруулаад байна.   Түүнчлэн тус сургуульд АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг орны 40 гаруй мэргэжилтэн багш ажиллахын зэрэгцээ гадаад улсын 20 гаруй оюутан суралцаж байна.  Их засаг Олон улсын их сургуулийг гадаадын 110 иргэн бакалаврын зэрэгтэй, 20 иргэн магистрын зэрэгтэй төгсөөд байна.

 

ОЮУТАН ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ

ОЮУТАНД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ

  •          “Их Засаг” Олон улсын Их сургууль нь оюутан сурагчдад цогц боловсрол олгох “Супер студент” тэтгэлэгт хөтөлбөр, Сурлагын дүн ахиулах сургалтын хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж, оюутан суралцагчдын оюун ухааны хөгжил, ёс суртахуун, эх оронч үзэл, хөдөлмөрийн болон гоо зүй, бие бялдрын хүмүүжилд онцгой анхаарч ажиллаж байна.

  • Мөн оюутан суралцагчдынхаа сурах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор 10 гаруй сургалтын байр, гурван дотуур байр, хүний их эмчийн болон гоо сайхны салбар, хоёр спорт цогцолбор, хоёр соёлын төв, 84 мянга гаруй номтой таван номын сан, багш оюутны цайны газар, бие бялдараа хөгжүүлэх хоёр фитнес төвийг ашиглалтад оруулжээ.

  • Түүнчлэн улирал тутамд шилдэг 500 оюутныг шалгаруулж ар гэрт нь талархлын захидал хүргүүлж байгаа нь оюутнууд, тэдний аав ээж, ах дүү төрөл төрөгсөдийн талархалыг хүлээж улам сайн суралцах идэвхийг нь дээшлүүлж урам  зориг өгч байна.

Сургуулийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаа нь оюутан суралцагчдын сурлагын чанарыг ахиулах, зөв үзэл бодолтой, оюунлаг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн нь суралцагдчын эцэг эх, ах дүүсийн талархлыг хүлээсээр байна.

                  

     

Элсэгчдийн булан

ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ

  • Тус сургуульд элсэгчдийг 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 7 дугаар сарын 09-ны өдрийг дуустал бүртгэнэ.
  • Улаанбаатар хотоос оюутнаар элсэхийг  хүсэгчдийг Баянзүрх дүүрэгт байрлах Их Засаг олон улсын их сургуулийн төв байранд 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс бүртгэж томилолт олгоно.
  • Хөдөө орон нутгаас оюутнаар элсэхийг хүсэгчдийг тухайн аймгийн төвүүдэд ажиллаж буй Их Засаг ОУИС-ийн элсэлтийн салбар комисууд  2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс  09-ны өдрийг дуустал бүртгэж томилолт олгоно.

ЭЛСЭГЧИД БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ ҮҮ.

  • Ерөнхий шалгалтын батламж
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  • Театр урлагийн сургууль, Дүрслэх урлаг дизайн технологийн сургуульд элсэгчдээс ур чадварын шалгалт авна.

ОНЛАЙН БҮРТГЭЛ

ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТҮҮД:

  1. 800 оноо авсан элсэгчдийг 1-р курсын сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  2. 750-аас дээш оноо авсан элсэгчдийг 1-р курсын сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.
  3. 700-аас дээш оноо авсан элсэгчдийг 1-р курсын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.
  4. 650-аас дээш оноо авсан элсэгчдийг 1-р курсын сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө
  5. Их засаг лицей сургуулийн төгсөгчдийг эхний жилийн сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө
  6. Нэг хичээлийн жилд "а" дүнтэй суралцвал дараагийн жилийн сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө
  7. Хоёр хичээлийн жилд "а" дүнтэй суралцвал дараагийн нэг жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө
  8. Гурван хичээлийн жилд "а" дүнтэй суралцвал чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно. /тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 30 хувь хөнгөлнө./
  9. 11-р ангиа “а” үнэлгээтэй төгссөн болон бүтэн өнчин хүүхдийн эхний жилийн оюутны байрны төлбөрийг 10 хувь хөнгөлнө.
  10. Оюутны дотуур байранд амьдардаг оюутан нэг улирал а дүнтэй суралцвал 2-р улирлын байрны төлбөрөөс 10 хувь хөнгөлнө

  

 

 

Холбоо барих мэдээлэл

70157768

Вэб сайтруу зочлох
Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор

Facebook хуудас