"Шинэ Монгол Харүмафүжи" сургууль

"Шинэ Монгол Харүмафүжи" сургууль

Дэлхийн Боловсролыг эзэмших Монгол иргэн, Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монгол сургууль

“Шинэ Монгол Харумафүжи” сургууль маань 2018-2019 оны хичээлийн жилд нийт 24 бүлэгт 740 сурагч, 45 багш, 30 гаруй ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Манай багш нарын дунд хот, улс, олон улсын уралдаан тэмцээн, олимпиадад тэргүүн байр эзэлсэн, тив,  дэлхийн аварга, ОУ-ын хэмжээний мастер, спортын мастер цолтой багш нар олон бий. Нийт багш нарын 60 хувь нь зөвлөх багш, тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй. 

 "Шинэ Монгол Харүмафүжи " сургуулийн онцлог нь нэг бүлэгт багтах хүүхдийн тоог тогтсон хэмжээнд барьдаг. Өөрөөр хэлбэл, нэг багшид оногдох хүүхдийн тоог боловсролын стандартад нийцсэнээс илүү гаргадаггүйгээрээ онцлогтой. Энэ онд бид аравдугаар ангийн дөрвөн бүлэг, наймдугаар ангийнхоёр бүлэг, зургадугаар ангийн дөрвөн бүлэгтэйгээр буюу нийт 740 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

Цаашилбал, бага сургууль нь нийт 10 бүлэгтэй байх бөгөөд нэгдүгээр ангийн дөрвөн бүлэг, хоёрдугаар ангийн дөрөв, гуравдугаар ангийн хоёр бүлэг гэсэн нийт 10 бүлэгтэй байх аж. Харин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үедээ нийт 1800 сурагч, 140 орчим багш, мөн аж ахуй, захиргааны ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. 

 

 

Сургуулийн орчин

Холбоо барих мэдээлэл

70119101

Вэб сайтруу зочлох
Хан-Уул дүүрэг, 4-р хороо, 17080 ХУД, 4-р хороо Наадамчдын зам гудамж, 480А тоот

Facebook хуудас

Холбоотой байгууллага