“Төгсбилиг” бага сургууль

“Төгсбилиг” бага сургууль

Сургуулийн тухай:

Математек, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Төгсбилиг” бага сургууль нь 2010 оны 7-р сарын 8-ий өдөр нийслэлийн захирагчийн №222 тоот захирамжаар  үүсгэн байгуулагдсан. Тус сургууль 1-5 дугаар ангиудад нийт 70 гаруй сурагчид 8 багшийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Үүсгэн байгуулагдснаасаа хойш Нийслэл, дүүргийн болон  сургуулиудийн нэрэмжит математик, монгол хэл, англи хэлний олимпиадуудад амжилттай оролцон 80 гаруй медал хүртсэн байна. Манай сургуулийг төгссөн сурагчдаас 20 гаруй хувь Математик англи хэлний сургалттай 1-р сургууль, 11-р сургууль болон Олон улсын хөтөлбөртэй сургуулиудад элсэн суралцаж байна. Сурагчдад сурах арга барил эзэмшүүлж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа тогтмол явуулахад багш, сурагч, эцэг эхийн хамтын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бид үндсэн сургалтаас гадна хичээлээс гаднах сургалтыг тогтмол явуулдаг бөгөөд Баянгол дүүргийн болон бусад дүүрэг, сургуулийн 1-8 дугаар ангийн сурагчдад Математик ,Англи хэл, Монгол хэлний бүх төрлийн сургалтыг мөн явуулдаг билээ. 

Мөн манай сургууль сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний авъяас чадварыг илрүүлэн,бодлого бодох ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2010 оноос эхлэн "ЧАДВАР-М" Математикын стандарт олимпиадыг тогтмол явуулж байна. Тус олимпиадад нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн  сурагчид идэвхитэй оролцдог болоод 8 жилийг ардаа үджээ. 

 Манай сургуулийн онцлого давуу тал

    1. Анги дүүргэлт 15-20 сурагч нэг бүртэй тулж ажиллах боломж бүрдсэн.

    2. Дадлага туршлагатай багш хамт олон бүрдсэн.

    3. Математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг.

    4. 5-р анги төгсөгчидөөс 1-р сургууль, 11-р сургууль, болон Олон улсын хөтөлбөртэй Шинэ эрин,
        Шинэ эхлэл сургуулиудад шалгат өгж 40хүртэлх хувь нь элсэн ордог.

    5. Англи хэлний хичээлийг 2-5р ангидаа үзэж “Upper Intermidiate” түвшинд суралцаж төгсдөг. 

Сургуулийн төлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 99710843, 88801234 дугааруудаас тодруулна уу. 

 

Холбоо барих мэдээлэл

99710843

Вэб сайтруу зочлох
Баянгол дүүрэг 6-р хороо 10-р хороолол UB palace урд 45А байр

Facebook хуудас

Холбоотой байгууллага