Оюуны нахиа ерөнхий боловсролын сургууль

Оюуны нахиа ерөнхий боловсролын сургууль

Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн “Оюуны нахиа” дунд сургууль нь  анх 1997 онд бага сургуулийн хэв шинжтэйгээр байгуулагдсан ба одоогийн ЭУЦ сургуулийн ерөнхий захирал байсан  Л.Чинзориг  агсан хамтран ажиллах санал тавьснаар сургуулийнхаа үйл ажиллагааг эхэлсэн юм.

“Оюуны нахиа” сургууль нь 2014 оноос Олон улсын сайн дурын америк, англи багш нарын холбооны гишүүн сургууль болсноор англи хэлний ярианы багш нарыг жил бүр гэрээлэн авч ярианы хичээлийг дагнан оруулж сурагчдыг гадаад ертөнцтэй холбох ажил эрчимжиж сурагчдын ярианы чадварт ахиц гарсан төдийгүй АНУ – аас ирж ажилласан Jason Vinn  монгол хүүхдийг гадаад хэлэнд сургах арга зүйг судлах төсөл боловсруулан ажилласан. Мөн Монгол хүүхдэд гадаад хэлийг хүртээмжтэй сургах үүднээс жил бүр 6 – 8 дугаар сар хүртэл гадаад багштай ярианы сургалтыг өөрийн сургуулийн хичээлийн байранд хөтлөн явуулж төрийн  болон төрийн бус өмчийн сургуулиудын мянга орчим сурагчдыг хамруулаад байна.

“Оюуны нахиа” ЕБС нь  анх байгуулагдсан цагаасаа эхлэн сурагчдад эзэмшүүлж байгаа шинжлэх ухааны мэдлэг, төлөвшүүлж байгаа хүмүүжил хоёрыг нэг түвшинд олгох явдлыг үндсэн гол бодлогоо болгон ажиллаж ирсэн.

Сургалтын онцлог

  • Сурагчид I ангиас эхлэн XII ангиа төгстлөө  англи хэлээр унших, бичих, сонсох, ярих чадварт суралцдаг.   Англи хэлний ярианы хичээлийг  гадаадын мэргэжилтэн багш тусгай хөтөлбөрөөр ордог. 

  • Гадаад хэлний боловсролыг дээшлүүлэхэд анхаарч 6-р ангиас эхлэн  2 дахь гадаад хэлийг /япон хэл/  үзэж судалдаг.
  • Ахлах ангийн сурагчдад гадаадын их дээд сургуулиудад элсэн ороход зориулж,  ibt-TOEFL, IELTS, SAT-ийн шалгалт,  Япон хэлний түвшин тогтоох /N1-N5/ шалгалтын бэлтгэлүүд явагддаг.
  •  Бага дунд ангийн сурагчдыг хөдөлгөөний эвсэлтэй болгох, бие бялдрын зөв хөгжлийг дэмжих зорилгоор бүжгийн хичээлийг мэргэжлийн багш орж байна.

 

Дугуйлан, секц, хөгжүүлэх сургалт

Манай сургууль сурагчдийн авьяас билгийг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дараах дугуйлан, клубыг сургуулийн дэргэд  хичээллүүлж байна. Мөн хичээлээс гадуурх сургалтын хүрээнд хоцрогдол арилгах, түвшин ахиулах болон олимпиад, уралдаанд бэлтгэх сургалтууд явагддаг. 

 

 

Холбоо барих мэдээлэл

99082838

Вэб сайтруу зочлох
Баянгол, 17-р хороо, 4-р хороолол, Минж плазагийн урд Дизайнер төвийн байр 2-3давхарт

Facebook хуудас

Холбоотой байгууллага