Сейнт Поул бага сургууль

Сейнт Поул бага сургууль

БИДНИЙ ТУХАЙ

Солонгос, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сейнт Поул бага сургууль нь 1998 оноос  сургалтын төвөөр үйл ажилгаагаагаа явуулж эхэлсэн  бөгөөд Солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бага сургууль болон өргөжин  сургалт, хүмүүжлийн ажил явуулж байна. Энэ хугацаанд манай сургуулииас 216 хүүхэд бага боловсрол эзэмшиж төгсжээ. Бид монгол улсын боловсролын стандартын дагуу цөм хөтөлбөрөөр сургалтаа явуулахын зэрэгцээ нэмэлтээр хүүхэд хөгжлийн дугуйлангууд болон өдөр өнжүүлэх төвийг сургуулийнхаа дэргэд ажлуулдагаараа онцлогтой юм.

  • Манайх солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагдахаас гадна даам, шатар,хөгжим, бүжиг зэрэг дугуйланд хамруулдаг.
  • Сургалтын гарын авлага , хэрэгслийг сургуулиас бүрэн хангадаг.
  • Сурагчдын сурлагын чанарыг байнга ахиулан, эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөн гэрийн даалгаварыг тогтмол хийлгэх болон хөгжүүлэх зорилготойгоор өдөр өнжүүлэх хичээллэдэг.
  • Бүх сурагчдыг дугуйланд хамруулан сурсан мэдсэнээ тайлагнадаг.
  • Эрүүл мэндийн үзлэгт сар бүр хамруулан аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг.
  • Онц сурсан болон улс хотын уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан суралцагчдыг Бүгд найрамдах солонгос улс руу аялах тусгай хөтөлбөрт хамруулдаг.
  • Мэргэжлийн тогооч нар бага насны хүүхдийн хоногийн хэрэгцээний 80%-ийг хангахуйц тэжээллэг амт чанартай хоол ундаар үйлчилдэг.  

СУРГАЛТЫН ОРЧИН

Манай сургууль нь тав тухтай суралцах нөхцөл бололцоог бүрдүүлж өгөхийн тулд үндсэн анги танхим, болон хөгжмийн өрөө, биеийн тамирын заал, англи солонгос хэлний танхим, гадаа сагсны талбай, хоолны заал, зэргийг сүүлийн үеийн техник хэрэгслээр бүрэн хангасан. Мөн хүүхдийн эрүүл ахуйд тохирсон бие засах өрөө, угаалтуур, шүршүүр зэргийг стандартын дагуу байрлуулж өгсөн.

Дашрамд дурдахад тун удахгүй олон улсын стандартад нийцсэн 700 хүүхдийн хүчин чадал бүхий сургууль, цэцэрлэгийн байртай болохоор барилгын ажлаа эхлүүлээд байна.

ДАВУУ ТАЛ

  • Мэргэжлийн ур чадвартай багш нар- Дадлага туршлагатай, багшлах эрхтэй, мэргэжлийн чадварлаг монгол болон гадаад багш нар ажиллаж ангийнхаа хүүхдүүдийг хөгжүүлэхэд бүрэн анхаарч ажиллаж байна.
  • Нийгэмд бие даах чадварыг эзэмшүүлдэг: Хүнтэй харилцах, ахмадаа хүндлэх, дүү нартаа зааж сургах, мэндлэх ёс, монгол зан заншлыг тусгай хөтөлбөрөөр сургадаг.
  • Гадаад хэл суралцах боломжтой- Хүүхдүүд маань 1 дүгээр ангиасаа англи хэл, 3 дугаар ангиасаа Солонгос хэлийг суралцан сонирхолтой тоглоом, хөгжим бүжиг заалгаж гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлнэ.
  • Аюулгүй орчин- Та хүүхдээ сургуульд нь 08:00-17:00 хооронд байлгаж аюулгүй цэвэр тухтай орчинд амт чанартай хоол ундаар үйлчлүүлэн тав тухтай суралцах боломжийг олгосноор таны хүүхэд ядрахгүйгээр хичээлээ хийж өөрийгөө хөгжүүлэх ба та ч мөн адил санаа зовох зүйлгүйгээр ажил төрлөө амжуулах боломжтой болж байгаа юм.
  • Анги дүүргэлт бага- Нэг ангид 20-25 сурагчтай тул та хүссэн үедээ ангийн багштай нь ярилцаж хүүхдийнхээ тухай зөвлөлдөж хэт олон хүүхэдтэйгээс үүдэн гардаг хичээлийн хэрэгсэл, хувцас хунараа алдах, ангийнхандаа дээрэлхүүлж гадуурхагдах гэх мэт таагүй зүйлсээс хүүхдээ хамгаалж чадна.
  • Бэлтгэл бүлэг: 5 настай бяцхан хүүхдүүдээ сургуульд суралцахад нь бэлтгэж бичих бодох ярих дадал эзэмшүүлэх ангидаа монтессори хөтөлбөрөөр хөгжүүлэн сургаж байна.

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТУСГАЙ ДУГУЙЛАНГУУД

Энэ хичээлийн жилд:

  • УРАН ЗУРАГ
  • ЛАА ХИЙХ
  • ШАТАР ДААМ
  • БҮЖИГ
  • АЭРОБЕК -ийн дугуйлангууд хичээллэхээр бэлтгэлээ хангаад байна.

СОЛОНГОС ДАХЬ ЗУНЫ АЯЛАЛ:

  • Бага анги төгсөгчдөө Солонгос улс руу аялуулж  Lotteria world хүүхдийн парк, усан онгоцны аялал, далайн амьтдын музей, Чэжү арал гэх мэт олон алдартай газруудаар аялуулж зуны амралтаа зугаатай өнгөрүүлэх боломжоор хангадаг.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Төлбөр хямд, уян хатан- Ердөө 1500.000 төгрөг. Төлбөр сургалтын төлбөр, өдөр өнжүүлэх, 3 удаагийн хоол гээд бүгд багтсан.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн эрхтэй бэлгийн карт гарлаа

Солонгос , Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сейнт Поул бага сургуулийн зүгээс энхрий бяцхан үр, ач зээдээ бэлэг барихаар зэхэж буй эцэг, эх, өвөө нарт зориулан сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн эрх бүхий бэлгийн картуудыг гаргалаа. Сургуульд орох гэж буй үрсдээ оюуны бэлэг өгцгөөе. 

 

ХАЯГ ХОЛБОО БАРИХ

 

 

Холбоо барих мэдээлэл

70111555

Вэб сайтруу зочлох
Баянгол дүүрэг 7-р хороо, Говь сауны чанх урд "Сейнт Поул" бага сургуулийн байр

Facebook хуудас

Холбоотой байгууллага