"ЭРДЭМТӨГС" бүрэн дунд сургууль

"ЭРДЭМТӨГС" бүрэн дунд сургууль

Сургуулийн тухай

Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ЭРДЭМТӨГС ерөнхий боловсролын дунд сургууль нь 1999 онд СБД-ийн 7-р хороонд байгуулагдсан. Нэг ээлжинд 250 хүүхэд хичээллэх хүчин чадалтай, сургалтын орчин үеийн шаардлагад нийцсэн анги танхим бүхий хичээлийн байртай. Багш бүр хүүхдээр мэдлэг бүтээлгэх, бие даан суралцах арга барилд сургах замаар сургалтыг зохион байгуулж туршилт, судалгааны ажлыг тогтмол зохион байгуулж бүтээлийн сан, үзэсгэлэн гарган ажилладаг. Нийт багш нар 100% үндсэн багш, мэргэшсэн боловсон хүчин. Боловсролын тэргүүний ажилтан, магистр, тэргүүлэх зэрэгтэй багш нар 34%-ийг эзэлдэг. Хятад хэлний хичээлийг БНХАУ-аас уригдан ирсэн, “гадаад хүнд хятад хэл заах арга зүй” мэргэшлээр төгссөн дадлага туршлагатай Хятад багш заадаг. 

Сургалтын онцлог, давуу тал

БСШУСЯ-аас батлагдсан бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн стандартыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ математикийн хичээлийг 1-р ангиас, англи хэлний хичээлийг 2-р ангиас гүнзгийрүүлэн судалдаг. Нэмэлтээр 6-р ангиас мэргэжлийн гадаад багштай Хятад хэлний хичээлийг сонгон судалснаар төгсөх ангийн сурагчдадаа БНХАУ-ын  Засгийн газрын тэтгэлэг болон бусад тэтгэлгүүдийг авах өргөн боломжийг олгох алсын хараанд зорьж байна.

 Сурагчдын суралцах материаллаг орчноос гадна хүүхэд нэг бүрийн сэтгэл зүйн боловсрол, орчныг анхааран ажилладаг нь бидний бас нэгэн ДАВУУ ТАЛ. 

 I-IV ангид 

  • Англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөр  /шинээр суралцагсдад төлбөргүй давтлага/
  • Математик сонгоны гүнзгийрүүлсэн хөтөлбөр
  • ТOEIC Primary  олон улсын шалгалтыг сурагч бүр өгнө

Дэлгэрэнгүй...

 V-IX ангид 

  • Англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөр /шинээр суралцагсдад давтлага төлбөргүй/
  • Математик, Геометр сонгоны гүнзгийрүүлсэн хөтөлбөр
  • ТOEIC  Junior олон улсын шалгалтыг сурагч бүр өгнө

Дэлгэрэнгүй...

 X-XII ангид 

  • Англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөр
  • TOEICJuniorолон улсын шалгалтыг хүүхэд бүр өгч олон улсын англи хэлний оноотой болсноор Тайвань, АНУ, Англи, Австрали, Япон зэрэг орнуудад тэтгэлэгт хамрагдах боломжтой болно.

Дэлгэрэнгүй...

 

ОНЦЛОХ СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖЛУУД



2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Холбоо барих мэдээлэл

91913901

Вэб сайтруу зочлох
СБД 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж, "Эрдэмтөгс" сургуулийн байр

Facebook хуудас

Холбоотой байгууллага