Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор

Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор

 Эрхэм зорилго
Хайр хүндлэл, харилцан итгэлцэл, хамтын бүтээлч үйл ажиллагааны үр дүнд суралцагчдадаа сэтгэлээ жолоодож, оюун ухаанаа дайчлан суралцаж, хүмүүжих ээлтэй орчныг цогцлоох

     Манай “Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор” нь 2020 онд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа 2020 оны 9 дүгээр сараас явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

      Нийгмийн хэрэгцээ шаардлагыг, илүү тодруулбал Монголын боловсролын салбарт тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх сайн туршлага, загвар зайлшгүй шаардлага юм.

  “Сэлбэ сургууль цэцэрлэгийн цогцолбор” нь Монголын сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг Англи хэлний сургалтын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг хос хэл (монгол ба англи)-ний сургалттай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна.

Алсын хараа
Зөв хандлага, зөв сэтгэлгээ, зөв дадал эзэмшүүлэхэд чиглэсэн цогц тогтолцоогоороо хэрэглэгчдийн эрхэм сонголт нь болсон сургалтын байгууллага байна


Уриа
Өөрийгөө таньж ирээдүйгээ бүтээе!

 

Холбоо барих мэдээлэл

8020 9196

Вэб сайтруу зочлох
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Бээжингийн гудамж, 42-р байр

Facebook хуудас