Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг олголоо

2018-04-09

“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бүрэн ашиглаж төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/171: 67 дугаар тушаалын дагуу аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас ирүүлсэн тоонд үндэслэн нийт 4952 хүүхдийн 2018 оны 1-3 дугаар сарын санхүүжилтийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр олголоо.